Авьяас, мэдлэг, ур чадвараараа манлайлагч ирээдүйн аваргуудыг онцоллоо

Голомт банк Шангри-Ла хотел Улаанбаатар, BRB компанитай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, туршлага олгох, энтрепренерлэг сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээг зохион байгууллаа.

Авьяас, мэдлэг, ур чадвараараа манлайлагч ирээдүйн аваргуудыг онцоллоо

Уг арга хэмжээ нь авьяас чадвар, мэдлэг боловсрол, тууштай байдлаараа бусдыгаа манлайлж буй хүүхдүүдийн амжилтад хүрсэн арга барил, туршлагыг бусад хүүхдүүдтэй хуваалцах, хүүхэд багачуудад өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэх гарц байгааг мэдрүүлэх, хүүхэд наснаасаа өөрийн бизнес санааг бодит болгон хэрэгжүүлэх боломж олгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Арга хэмжээний үеэр байгаль орчинд ээлтэй үйл хийсэн, дижитал үеийн манлайлагч, хоббигоо бодит болгон хөгжүүлж мөрөөдөлдөө хүрч чадсан, тууштай байдлаараа дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан ирээдүйн 4 аваргыг онцолж, Монголын ирээдүйн аварга гэсэн бичээстэй, өвөг дээдсийн тэнгэрийн сум хэмээн нэрийддэг байсан сумны зэв хэлбэрээр бүтээсэн Голомт банкны Алтантүлхүүр цом болон мөнгөн шагналыг гардуулсан.

Мөн шинийг санаачлагч хүүхэд багачуудын өөрсдийн гараар хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн үзүүлбэр, сугалаат хөтөлбөр явагдаж эцэг эхчүүд хүүхэд багачуудын бүтээлтэй танилцан ирээдүйн бизнест нь хөрөнгө оруулсан юм. Харилцагчдадаа Дэлхийн жишиг үйлчилгээг хүргэхээр зорьж буй Голомт банк 2018 онд Монголын мянга мянган бяцхан үрсэд зориулан Голомт хүүхдийн хотхонг Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулж байсан бол 2019 онд арга хэмжээнийхээ цар хүрээг ийнхүү тэлж хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй “Ирээдүйн аваргууд”-ыг онцолж, мэдлэг, туршлагаас нь хуваалцах, түүнээс суралцах боломжийг хүүхэд багачуудад олголоо.

Тав тух, тансаг орчинг бүрдүүлэгч Шангри-Ла хотел Улаанбаатар болон тайз дэлгэцийн сурталчилгааны шилдэг BRB компанийн хамт олонд уг арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж, хамгийн эрхэмд тооцогдох ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ыг хамтдаа хийсэнд Голомт банкны хамт олны зүгээс гүн талархлаа илэрхийлж байна!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.