Метрог хэрхэн барьдаг вэ?

Метрог нэгэн төрлийн газар доорх тээврийн хэрэгсэл болгон барих оролдлогыг анх 19-р зууны дунд үеэр Европд хийжээ. Газар доорх тээврийн хэрэгслүүдийн хамгийн том онцлог бол тэдний хэрэглээ болон үйл ажиллагаа “дээр” өрнөж буй хүмүүсийн амьдралд огтхон ч саад болдоггүйд байдаг бөгөөд хонгилын дээрх эх газарт байшин барилга, зам засмал, парк, цэцэрлэгт хүрээлэн гээд хүссэн зүйлээ босгох боломжтой.

Метрог хэрхэн барьдаг вэ?

1 Анхны Метроны хонгил

Хамгийн анхны метро 1863 онд Лондонд нээлтээ хийсэн ба тухайн үед орчин үеийнх шиг багаж төхөөрөмж байхгүй, техник технологийн дэвшил сул байсан тул барилгачид бүх зүйлийг гар аргаар хийж байжээ.

Нийт долоон буудал, 3600 метрийн урттай энэхүү хонгил нь тэр үеийн жинхэнэ эргэлт, хөгжлийн томоохон шинэчлэлт болж байлаа. Урьд өмнө нь үзэгдэж харагдаагүй өвөрмөц сонин ямар нэг байгууламж улсын аль нэг хотод баригдвал тухайн улсын ерөнхийлөгч өөрийн биеэр ирэн ажил хэрэгтэй танилцдаг орчин үеийн ёс заншлын адилаар тэр үед ч Их Британийн ханхүү Эдуард цоо шинэ төрлийн энэхүү нийтийн тээврийн хэрэгслийг үзэхээр зорин ирж байжээ.

Мэдээж илүү том, арай гүнзгий хонгилыг гар аргаар барих нь бүтэшгүй явдал байсан тул тэдэнд зориулалтын багаж төхөөрөмж юу юунаас ч илүү хэрэгтэй байв. Түүнчлэн ямар ч агааржуулагчгүй, нүүрсний уурхайг санагдуулам дотоод шийдэлтэй энэхүү метрогоор зорчих нь тийм ч таатай зүйл байсангүй. Гэсэн хэдий ч ард иргэд метро хүлээн дугаарлаж, хэзээ ч ямар ч үйл ажиллагаанд тийм идэвхтэй оролцож байгаагүйгээрээ идэвх гарган энэхүү унаагаар үйлчлүүлж байжээ.

Цаг хугацаа өнгөрч, өөрчлөлт шинэчлэлт хийгдсээр механик аргаар ажилладаг байсан “уурхайчдын” галт тэрэг нь орчин үеийн шийдэлтэй, тухлаг галт тэргээр солигдож барилгачдын ажиллах орчин нөхцөл ч хэд дахин сайжирчээ.

Анхны Метроны хонгил

2 Газар доорх хонгилыг хэрхэн гаргадаг вэ?

Орчин үед газар доорх хонгил барихын тулд 150 гаруй тонн жинтэй газар доорх аварга том өтийг санагдуулам зориулалтын төхөөрөмжийг ашигладаг бөгөөд энэхүү төхөөрөмж нь тусгай заавар, удирдлагын дагуу ажиллаж газар доогуурх замыг гаргадаг.

Сонирхуулахад энэ төхөөрөмжийн хамгийн эхний хувилбар 1818 онд үйлдвэрлэгдэж байсан ба Лондонгийн метрог барих үйл явцад ямар шалтгааны улмаас ашиглаагүй нь одоо хүртэл оньсого хэвээрээ үлдсэн.

Энэхүү төхөөрөмж нь барилгын өрөмдөгч, эсвэл мах жижиглэгч машины журмаар ажилладаг ба толгой хэсэг нь урдах замаа өрөмдөж, суларч буй шороог арагш дамжуулаад түүнийгээ дээш гаргадаг аж. Түүнээс гадна төхөөрөмжийн ард бүхэл бүтэн хонгил гаргагч “үйлдвэр” залгаатай байдаг бөгөөд энэ нь барилгын маш нарийн деталиудыг ч бүтээх чадвартай байдаг тул үр дүнд нь бараг л шууд үйл ажиллагаанд оруулах боломжтой бага хэмжээний хонгил бэлэн болдог байна.

Газар доорх хонгилыг хэрхэн гаргадаг вэ?

Төхөөрөмжийн ганц сул тал бол ажиллах хурд юм. Хамгийн орчин үеийн машин ч өдөрт зөвхөн 10 метр зам л туулах хүчин чадалтай байдаг ба бурхны авралаар метро барих барилгын ажил эхэлсэн тохиолдолд хэзээ ч ганц төхөөрөмж ажиллуулдаггүй бөгөөд хэд хэдэн төхөөрөмжийг буудал бүрт хуваарилан зэрэг ажиллуулдаг байна. Үүний нэг жишээ нь Москвагийн метроны 2-р шугамыг барихын тулд нийт 42 төхөөрөмж нэгэн зэрэг ажиллаж байжээ.

Хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн төхөөрөмж нь усны хамгаалалттай болтлоо хөгжсөн бөгөөд хэрэв төхөөрөмжийг удирдаж буй жолооч газрын доорх устай давхарга руу санаандгүй эсвэл санаатай байдлаар нэвчин орсон тохиолдолд түүнийг аюулгүй байдалд байгаа гэдэгт бүрэн найдах боломжтой юм.

3 Ухсан шороог хаашаа зөөдөг вэ?

Метро барих явцад ухсан шороо төрөл бүрийн барилга, зам засварын ажилд хэрэг болох магадлалтай байдаг ба бүр метро баригдаж эхлэхээс өмнөх төлөвлөлтийн үеэр хийгдсэн тодорхой гэрээ хэлэлцээр, тохиролцооны үндсэн дээр шороог зарж борлуулах,захиалгаар хүргэж өгөх боломжтой байдаг гэнэ.

Ухсан шороог хаашаа зөөдөг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()