Волейболчдын гоо үзэсгэлэн

Волейбол нь хамгийн өрсөлдөөнтэй, хурдан хэмнэлтэй спортуудын нэг юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн волейбол олны анхаарлыг татдаг. Учир нь зарим тоглогчид нь загвар өмсөгч юмуу мисс болмоор үзэсгэлэнтэй байх нь элбэг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн үзэсгэлэнтэй 10 волейболын тамирчныг танилцуулж байна.

Волейболчдын гоо үзэсгэлэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сабина Алтынбекова - Казахстан

14 настайгаасаа эхлэн валейболын спортоор хичээллэж эхэлсэн Сабина Алтынбекова 16 настайдаа мэргэжлийн тамирчин болсон тэр жилдээ Казахстаны аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртжээ. Түүндд загвар өмсөх санал олон газар тавьж байсан ч Сабина зөвхөн спортын замналаа орхих бодолгүй байгаа гэнэ.

Сабина Алтынбекова - Казахстан

2 Елена Новик - ОХУ

"Динамо-Казань" клуб болон ОХУ-ын үндэсний шигшээ багийн тамирчин Елена Новик хүүхэд байхаасаа эхлээд волейбол тоглох мөрөөдөлтэй нэгэн байжээ. Тэрбээр улсаа төлөөлөн олон тооны олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байна.

Елена Новик - ОХУ

3 Винифер Фернандес (Winifer Fernandez) - Доминикан

21 насандаа Доминиканы шигшээ багийн гишүүн болсон Винифер Фернандес хамгаалалтын ур чадварын зэрэгцээ өөрийн сайхан галбираар олон шүтэн бишрэгчтэй болж чаджээ.

Винифер Фернандес (Winifer Fernandez) - Доминикан

4 Наз Айдемир (Naz Aydemir) - Турк

Хоёр ч удаа Туркийн аварга болж байсан Наз Айдемир "Фенербахче" клуб болон улсынхаа шигшээ багт тоглодог бөгөөд олон улсад өндрөөр үнэлэгддэг тамирчин юм.

Наз Айдемир (Naz Aydemir) - Турк

5 Жульетта Ласкано (Juliette Lazcano) - Аргентин

Жульетта Ласкано 2004 онд волейбол тоглож эхэлсэн бөгөөд өдгөө улсынхаа шигшээ багийн "чимэг" нь болсон гэхэд хилсдэхгүй.

Жульетта Ласкано (Juliette Lazcano) - Аргентин

6 Женнифер Кесси (Jennifer Cassie) - АНУ

Элсний волейболын тамирчин Женнифер Кесси ахлах сургуульд байхдаа усанд сэлэлтээр хичээллэдэг байсан бөгөөд волейболын ертөнцөд хөл тавьснаасаа хойш өндөр амжилт үзүүлж Олимпийн мөнгөн медальтай болж чаджээ.

Женнифер Кесси (Jennifer Cassie) - АНУ

7 Алиса Манёнок - ОХУ

ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын нэгт тооцогддог Алиса Манёнок ганцхан волейболын тэмцээн гэлтгүй миссийн тэмцээнд хүртэл өрсөлддөг ажээ. Тэрбээр 2016 оны "Miss International" тэмцээний 2-р байрт орж байсан юм. 

Алиса Манёнок - ОХУ

8 Катарина Сковроньская - Польш

15 настайгаасаа хойш волейболоор хичээллэж эхэлсэн Катарина Сковроньская хоёр ч удаа Европын аварга болсон байна.

Катарина Сковроньская - Польш

9 Келси Робинсон (Kelsey Robinson) - АНУ

Келси Робинсон Теннесси мужийн коллежэд суралцаж байхдаа волейбол тоглож эхэлсэн бөгөөд 2014 онд Дэлхийн аваргын алтан медалтьай болж байжээ.

Келси Робинсон (Kelsey Robinson) - АНУ

10 Наталья Гончарова - ОХУ

Украинд төрсөн Наталья Гончарова 2005 онд улсынхаа шигшээ багийг Европын аварга болгож байсан юм. Тэрбээр 2008 онд ОХУ-ын "Динамо" клубд элссэн бөгөөд 2010 онд ОХУ-ын иргэн болсон байна. Тэрбээр өдгөө ОХУ-ын шигшээ багт тоглодог бөгөөд олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлсээр байгаа юм.

Наталья Гончарова - ОХУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()