1
Булчин татах
Байнгын суугаа байдалд байдаг, ус бага уудаг хүмүүсийн булчинд шингэний дутагдал үүсч таталт өгч эхэлдэг байна.
2
Сэтгэл гутрал
Хүний тархины ихэнх нь шингэнээс бүрддэг учраас бусад эрхтнүүдээс илүү ус шаарддаг юм. Хэрвээ ус бага уух юм бол тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, амархан ядаргаанд орж улмаар сэтгэл гутралд өртөмтгий болдог.
3
Өтгөн хаталт
Шингэн дутагдах үед шулуун гэдэс дамжин ирж буй тэжээлээс усыг нь сорж авснаар биеийн ялгаруулах процесс саатаж, улмаар өтгөн хаталт үүсдэг.
4
Даралт ихсэх
Цусны даралт ихсэлт нь шингэний дутагдалтай хүмүүст түгээмэл тохиолддог. Биеийн эсүүдэд хангалттай ус очихгүй бол тархи нь судасны бөглөрлийг үүсгэдэг химийн бодис болох вазопрессиныг шахаж эхэлдэг. Үүний улмаас цусны даралт нэмэгддэг байна.
5
Давсагны чулуу
Шингэний дутагдал нь шээсний концентрацийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас давсаг, бөөрөнд эрдэс хуримтлагдан хатуужиж давсагны чулуу үүсгэдэг юм.
6
Бөөрний дутагдал
Бие шингэнээр дутагдахгүй байснаар бөөр шүүлтүүрийн үүргээ гүйцэтгэхэд асуудал учрахгүй. Харин шингэн хангалттай биш бол шээсээр гадагшлах ёстой бодис хүний бие рүү нэвтэрч эхэлдэг байна.
7
Цөсний чулуу
Ус дутагдах үед цөсний сувганд эрдэс хуримтлагдаж улмаар цөсний чулуу үүсэх шалтгаан болдог.
8
Үений өчлөл
Шингэний дутагдлаас болж үе хооронд байх мөгөөрснүүд хатаж эхэлдэг.
9
Үхэл
Цөлд явж байгаа тохиолдолд л хатаж үхэх аюул тулгардаг юм биш. Хүний биеийн 60 хувийг ус эзэлдэг. Биед явагдаж буй бүхий л ажиллагаанд ус хэрэгтэй байдаг. Тиймээс ус уухыг хэвшил болгоорой!