Хятадууд яагаад хашхирч ярьдаг вэ?

Хаа саагүй тамхи татаж, кафе ресторанд хогоо ширээн доогуур шидэж, зуны цагт эрчүүд нь гэдсээ гаргаж алхдаг, уучлалт гуйлгүйгээр хажуугаар чихэж ордог, эрүүл ахуйн шаардлага муу хангасан гээд саар зүйлүүд их сонсогддог ч бусад орны хүмүүсийн хувьд хамгийн гайхаж хүлээж авдаг зуршил нь хятадуудын хаа явсан газраа чангаар ярьж явдаг нь гэнэ шүү.

Хятадууд яагаад хашхирч ярьдаг вэ?

Швейцар, Япон гээд бараг ихэнх оронд чанга ярих нь бүдүүлэг явдалд тооцогддог боловч Хятадууд дуу чимээ ихтэй орчинд амьдрахаас өөр сонголт байдаггүй учир чанга ярих шаардлага тулгардаг байна.

Нөгөөтэйгүүр энэхүү зуршлын учир нь ердөө Хятад хэлний онцлог юм байна. Үгний аялгыг тодорхой гаргаж ирэхийн тулд чанга ярьдаг. Хэрвээ шивнэж юм уу аяархан ярьвал юу ярьж байгаа бараг нь ойлгогддоггүй гэнэ шүү.

Хятад хэлэнд өгсөх, уруудах, уруудаж өгсөх, нэг хэмнэлийн гэхчлэн 4 өөр авиа байдаг. Хятад хэлний эгшиг бүр тус тусдаа авиатай ба яриагаа зөв ойлгуулахын тулд заавал эгшгүүдийн дээд, доод өргөлтийг зөв дуудах ёстой болдог аж. Вьетнамчууд мөн хэлний аялга ихтэй ч гэсэн шивнэж ярих тал дээр илүү сайн ойлголцдог гэнэ шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()