Шар айргийн даруулга болгох амтат зуушнуудыг гэртээ хийж сурцгаая! (5 жор)

Шар айргийн даруулгад яагаад зөвхөн чипс идэх ёстой гэж? Учир нь та заавал дэлгүүрээс чипс худалдаж авалгүйгээр өөрийнхөө гараар амттай даруулга хийж болно шүү дээ. Ингээд танд хийхэд хялбархан хэрнээ маш амттай пивоны даруулгуудын жорыг хүргэж байна.

Шар айргийн даруулга болгох амтат зуушнуудыг гэртээ хийж сурцгаая! (5 жор)

1 Терияки сүмстэй тахианы бөөрөнхий мах

Орц:

Тахианд:

  • 450 гр тахианы машиндсан мах
  • 1 ширхэг өндөг
  • 2 цайны халбага эрдэн шишийн эсвэл төмсний цардуул
  • Ногоон сонгино
  • 2 хумс сармис
  • 2 цайны халбага үрсэн цагаан гаа
  • 2 цайны халбага буурцагны сүмс
  • Давс амталгаагаар
  • Нунтаг хар перец амталгаагаар
  • Бага зэрэг ургамлын тос
  • Салатны навч
  • 1 хоолны халбага гүнждийн үр

Сүмсэнд:

  • 80 мл ус
  • 120 мл буурцагны сүмс
  • 110 гр шингэн зөгийн бал
  • 1 хумс сармис
  • ½ цайны халбага нунтаг цагаан гаа
  • 2 хоолны халбага эрдэнэ шишийн эсвэл төмсний цардуул

Хийх арга:

Машиндсан тахианы махан дээрээ өндөг, цардуул, жижиглэж хэрчсэн ногоон сонгино, сармис, цагаан гаа, буурцагны сүмс болон амтлагчаа хийж холино. Дараа нь бөөрөнхийлөөд 220 градус хүртэл халаасан шарах шүүгээний листэн дээрээ тавьж 15-20 минутын турш шарна.

Мөн саванд 80 мл ус, буурцагны сүмс, зөгийн бал, цагаан гаа, сармисаа хийнэ. 2 хоолны халбага усанд цардуулаа хийж сайтар хутгасны дараа 80 мл усандаа нэмж холиод гал дээр өтгөртөл нь буцалгаад бэлэн болсон сүмсэн дээрээ бөөрөнхий махаа хийнэ. 

Эцэст нь, тавган дээрээ салатны навчаа тавьж, дээрээс нь бөөрөнхий тахианы махаа хийж, гүнждийн үр болон ногоон сонгиноо цацаарай.

2 Бяслагтай цагираг сонгино

Орц:

  • 2 том бөөрөнхий сонгино
  • 3-4 зүсэм моцарелла бяслаг
  • Ургамлын тос
  • 250 гр гурил
  • 5 ширхэг өндөг
  • 230 гр нунтаг хатаасан талх \сухар\

Хийх арга:

Сонгиноо 1см-ийн өргөнтэй хэрчээд тус бүрд нь салгана. Бяслагаа 4 нарийн хэсэг болгож хуваана. Дараа нь 2 ширхэг цагиргийг дарааллаар нь аваад завсар нь бяслагаа түрхэнэ. 

Өндөг, гурил, нунтаг талхаа тус бүрд нь нэг саванд хийгээрэй. Тэгээд сонгины цагираг бүрээ эхлээд гурил, дараа нь өндөг, нунтаг талхандаа дүрээд халаасан тосондоо хийж шаргал өнгөтэй болтол нь шарна.

Эцэст нь илүүдэл тосыг нь цаасан алчууранд шингээж аваад кетчуп эсвэл ямар нэгэн сүмстэй хольж идээрэй.

3 Сонгино, үхрийн махтай бургер

Орц:

  • 450 гр үхрийн машиндсан мах
  • Давс амталгаагаар
  • ½ цайны халбага нунтаг хар перец
  • 2-3 хумс сармис
  • 1 том сонгино
  • 100 гр чеддер бяслаг
  • 120 гр гурил
  • 5 ширхэг өндөг
  • 150 гр нунтаг үрсэн талх \сухар\
  • Ургамлын тос

Хийх арга:

Үхрийн махаа давс, хар перец, сонгиноороо амтална. Бусад төрлийн амтлагчийг ч нэмж болно. Сонгиноо 1 см өргөнтэй цагираг хэлбэртэй хэрчиж, тус бүрд нь салгаад нэг хоолны халбага амталсан мах хийнэ. Махан дээрээ багахан хэмжээний бяслаг тавьж, дээрээс нь дахиад нэг халбага мах тавина.

Цагираг бүрийг гурил, өндөг, нунтаг үрсэн талхандаа дүрнэ. Дараа нь дахиад өндгөндөө хийж, нунтаг үрсэн талхтайгаа холино.

Тэгээд сармисаа нэг нэгээр нь халаасан тосонд хийж, дундаж гал дээр 5-6 минутын турш шаргал өнгөтэй болтол нь шарна. Эцэст нь илүүдэл тосыг нь цаасан алчууранд шингээж авахад л хангалттай юм.

Сонгино, үхрийн махтай бургер

4 Барбекю сүмстэй тахианы мах

Орц:

  • 1 тахианы цээж мах
  • 120 гр нунтаг үрсэн талх \сухар\
  • Давс амталгаагаар
  • Хар нунтаг перец амталгаагаар
  • 300 гр барбекю сүмс

Хийх арга:

Тахианы цээж махаа хөндлөнгөөр нь хэдэн хэрчим болгож зүсээд нунтаг үрсэн талх \сухар\, давс болон хар перецтэйгээ холино. Мөн өөр төрлийн амтлагч ч нэмсэн болно.

Тэгээд тахиагаа барбекю сүмсэндээ дүрж, сухаранд өнхрүүлээд 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минутын турш шарна. Дараа нь тахиагаа хоёр талаас нь дахин сүмсэндээ дүрж 10 минутын турш шараарай.

Барбекю сүмстэй тахианы мах

5 Амталсан өндөг

Орц:

  • 15 ширхэг өндөг
  • 120 гр гурил
  • 50 гр нунтаг үрсэн талх \сухар\
  • Ургамлын тос
  • 4 хоолны халбага майонез
  • 2 хоолны халбага гич
  • 1 цайны халбага халуун ногоотой сүмс
  • Давс, хар перец амталгаагаар
  • 1 цайны халбага паприка

Хийх арга:

12 ширхэг өндгөө чанаад голоор нь хувааж, шарыг нь салгана. Үлдсэн түүхий өндгөө тусдаа саванд хийнэ. Өндөгнийхөө цагааныг эхлээд гуриланд өнхрүүлээд, дараа нь өндгөндөө өнхрүүлж, сүүлд нь нунтаг үрсэн талхандаа дүрнэ.

Тэгээд бага багаар 2-3 минутын турш халуун тосондоо шарна. Болсных нь дараа илүүдэл тосыг нь цаасан алчууранд шингээж авах хэрэгтэй шүү. Харин өндөгний шардаа майонез, гич, халуун ногоотой сүмс, давс, хар перец зэргээ хийгээд сайн хутгана. Ингээд бэлэн болсон өндөгний цагаан дотроо хийхэд л хангалттай. Ширээн дээрээ тавихын өмнө паприка цацахаа мартав аа.

Амталсан өндөг

6 Лууван бяслагийн салаттай чипс

Орц:

  • 100 гр хатуу бяслаг
  • 100 гр Солонгос маягийн лууван
  • 2-3 хоолны халбага майонез
  • 1 жижиг уут чипс
  • Шинэхэн гоньд

Хийх арга:

Бяслагаа том үрэгч дээр үрээд лууван болон майонезтой холино. Дараа нь нэг хоолны халбагаар чипсэн дээрээ тавьж, гоньдоо цацна.

Лууван бяслагийн салаттай чипс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()