1
Хүний арьс нийт 4 төрлийн өнгөөc бүрддэг
Хэрэв хүний арьс ямар ч пигментгүй байсан бол бид цайвар цагаан өнгийн царайтай байх байжээ. Арьсны гадаргуутай ойролцоо орших судаснуудын тусламжтайгаар хүний арьс улаан ягаан өнгийн туяатай болдог гэнэ. Мөн арьсны хамгийн гол бүрэлдэхүүн болох меланин нь бараан туяа ялгаруулдаг аж. Түүнээс гадна ямар ч хүний арьсанд шар өнгийн пигмент агуулагддаг бөгөөд үүний ачаар бидний арьс дээрх дөрвөн өнгөний зохицол, хоорондын харьцаанаас хамаарч өөрсдийн үндсэн өнгийг бий болгодог байна.
2
Инээд халдварладаг нь үнэн
Саяхны нэгэн судалгаагаар бусдын инээх чимээг сонсож буй хүний тархи автоматоор сэтгэл хөдлөл, нүүрний хувирлыг хариуцдаг хэсгээ идэвхжүүлдэг болохыг баталжээ. Тэгэхээр нь инээд нь эвшээхтэй адил бусдад халдварлаж гэсэн үг юм.
3
Таны аман доторх орон зай тархины хэмжээтэй чинь хамааралтай
Хүний биед ямар ч ашиг тус үзүүлдэггүй хэрнээ олон мянган жил үе дамжин хадгалагдсаар л ирсэн онцлог эрхтнүүдийн нэг бол яах аргагүй агт араа юм. Агт араа нь эрт цагт үндсэн араанд тусалж хоол хүнсийг зажлах үүрэг гүйцэтгэдэг байсан боловч бидний тархины хэмжээ томорч, араг ясны бүтцэд өөрчлөлтөд орсноор түүнийг ашиглах хэрэггүй болсон юм.
4
Эсийн гадаргуу дахь үснүүд салстыг удирдах чадвартай байдаг
Хүний биеийн ихэнх эсүүдэд хоол боловсруулах, хөдөлгөөн хариуцах гэх мэт өөр өөрийн үүрэгтэй олон төрлийн сормууснууд байдаг аж. Хачирхалтай нь бидний хамарт байдаг эсүүдийн сормуус нь хамран дахь салстыг хоолой руу дамжуулах үүрэгтэй байдаг гэнэ. Хэрэв хэт хүйтэрснээс болж “дамжуулах хоолой” бөглөрөх юм бол хамар дотор салст үржиж тухайн хүн ханиад хүрдэг байна.
5
Шилжилтийн нас нь тархины бүтцэд өөрчлөлт оруулдаг
Тестостерон гэх мэт “өсөлтийн” даавар нь тархин дахь мэдрэлийн эсүүдийн хөгжилд нөлөөлж бие махбодийг насанд хүрэх үйл явцад бэлтгэж байдаг. Тэр үед хүүхдийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санаа тогтворгүйжих, уур бухимдалтай болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
6
Эмэгтэй хүн хэзээ ч өөрийн бүх өндгөн эсийг ашигладаггүй
Өсвөр насны эмэгтэй хүүхдийн бие организмд ойролцоогоор 34 мянга гаруй гүйцэд бүрэлдээгүй өндгөн эсүүд байдаг. Гэхдээ бүхий л амьдралын туршид тэдний зөвхөн 350 орчим нь л нас биед гүйцэж үр тогтоох чадвартай болдог байна. Харин ашиглагдаж амжаагүй өндгөн эсүүдийн өсөлт цэвэршилтийн үеийн эстроген дааврын хэт бага ялгарлаас болж зогсдог аж.
7
Бидний авч буй нийт илчлэгийн ихэнх хувь нь тархины үйл ажиллагаанд зарцуулагддаг
Хүний биеийн жингийн 2 орчим хувийг тархи эзэлдэг ба тэрбээр бидний гаднаас авч буй нийт хүчилтөрөгчийн 20 орчим хувь, хоол хүнсний 50 гаруй хувиар тэжээгдэж байдаг. Тархины хэвийн үйл ажиллагааг 3 төрлийн артерийн судас хангадаг бөгөөд тэдгээрийн нэг нь л гэмтэхэд төрөл бүрийн бөглөрөл үүсэх аюултай байдаг.
8
Яс хугарал нь хvний биеийн амин дэмийг тэнцвэржүүлдэг
Ясны эдэд булчин болон мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг фосфор болон кальци их хэмжээгээр агуулагддаг. Харин бие организмд эдгээр бодисууд дутагдах үед зарим нэг даавруудын оролцоотойгоор яс хугарч, цуурдаг байна. Улмаар ясанд агуулагдаж байсан шимт бодисууд гадагш ялгарч амин дэм тэнцвэржих үйл ажиллагаа явагддаг аж.
9
Таны биеийн байрлал ой санамжид нөлөөлдөг
Хүн ямарваа нэг зүйлийг санахыг хүсэж байгаа бол тухайн үед хийж байсан үйлдлээ давтах хэрэгтэй болохыг судалгаагаар баталсан. Энэ үзэгдэл нь зөвхөн биеийн байрлал ч биш үнэр, дуу авиа гэх мэтийг хариуцдаг мэдрэхүйн эрхтнүүдэд нөлөө үзүүлдэг байна.