Шингэн үсийг өтгөн, хөвсгөр харагдуулах 13 арга

Өтгөн үстэй бүсгүйчүүд үсээ шингэн харагдуулахыг хүсэж индүүдэх, шулуун хими хийлгэх гэх мэт арга хэмжээг авдаг. Харин шингэн үстэй хүмүүс хэрхэн үсээ хөвсгөр болгохоо сайн мэдэхгүй төөрөлдөх нь бий. Тэгвэл бид танд үсээ өтгөн, хөвсгөр харагдуулах энгийн аргуудыг зааж өгье. 

Шингэн үсийг өтгөн, хөвсгөр харагдуулах 13 арга

1. Үсээ хажуу тийш нь хуваа

Хэрвээ та хөвсгөр үстэй мэт харагдахыг хүсэж байвал үсээ голоор нь биш, хажуу тийш нь эсвэл зиг заг хэлбэрээр хувааж самнаж байгаарай. 

2. Хөнгөн начёс хий

Гэхдээ самаар хийдэг начёсыг мартах хэрэгтэй шүү. Энэ нь хиймэл бас загварлаг бус харагддаг. Тиймээс үсээ илүү хөвсгөр болгохын тулд шүдний сойз ашиглах хэрэгтэй юм. Мөн зөвхөн үснийхээ угийг самнаж начёс хийх нь зүйтэй.

3. Зөвхөн угандаа л шампунь түрх

Та үснийхээ угаас үзүүр хүртэл нь шампунь түрхвэл үсний үзүүр чинь хуурайшиж яг л мод шиг харагдах болно шүү. Тиймээс үсээ угаахдаа зөвхөн угандаа шампунь түрхэж байгаарай.

4. Үснийхээ үзүүрт л ангижруулагч түрхэх хэрэгтэй

Ангижруулагч нь үсийг хүндрүүлж өгдөг учир угандаа түрхвэл үс тань хөвсийхгүй, налчийхаас гадна амархан тослогтож, хиртэх болно.

5. Толгойгоо доош харуулж үсээ хатаа

Хэрвээ та үсээ хөвсгөр харагдуулахыг хүсэж байвал дээрээс нь доош самнаж шулуунаар нь хатаах хэрэггүй. Харин толгойгоо доош харуулж, сэнсээ уг руугаа чиглүүлээрэй. Энэ нь шингэн үсийг өтгөн харагдуулдаг нэгэн төгс арга юм.

6. Богино үсний засалтыг сонгоорой

Урт шингэн үс нь ихэнхдээ налчийх дуртай байдаг. Харин богино үс засалт нь үсийг илүү хөвсгөр харагдуулдаг аж.

7. Танд ууссан тайралт хэрэгтэй

Хэрвээ та үсээ богиносгохыг хүсэхгүй байгаа бол давхраат буюу ууссан тайралт хийлгээрэй. Өөрөөр хэлбэл үс тань дээд хэсгээсээ богиносож доошоогоо уртсах ёстой гэсэн үг юм. 

8. Хөвсгөр харагдуулах будалт хийлгээрэй

Шингэн үстэй хүмүүст нэг өнгөөр дагнаж үсээ будуулах зохимжгүй байдаг. Тиймээс та сорлох эсвэл уусгалттай будалт хийлгэх нь зүйтэй юм.

9. Үс арчилгааны зөв бүтээгдэхүүн сонго

Хэрвээ та шингэн үстэй бол үс хэлбэрт оруулахад зориулсан үсний тос, гельнээс татгалзаарай. Харин түүний оронд зөөлөн хөөс, спрей хэрэглэж байхыг зөвлөж байна.

10. Үс хэлбэрт оруулагчийг бага хэмжээгээр ашиглах

Өөрийнхөө үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгосон ч их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй. Бага зэргийг л ашиглахад болно.

11. Хуурай шампунь хэрэглээрэй

Хэрвээ таны үс хагас өдөрт л тослогтдог бол хуурай шампунийг хэрэглээд үзээрэй. Хуурай шампунь нь үсний тослогийг өөртөө шингээж, таны үсийг хөвсгөр харагдуулах болно. Мөн зүгээр л үсээ хөвсийлгөхийн тулд үснийхээ бүх уртаар нь хуурай шампунь түрхэж ч болно шүү.

12. Үсээ ороо

Үсээ шулуун болгож индүүдэхийн оронд ороож байгаарай. Ингэснээр таны үс илүү хөвсгөр харагдах болно.

13. Үсээ хэт их самнах хэрэггүй

Үсээ гөлийтөл нь самналгүйгээр бага зэрэг эмх замбараагүй боож, задгай тавих нь таны үсийг хөвсгөр харагдуулах болно. Энэ төрлийн үс засалтыг хийхэд танд хуурай шампунь, элсэн чихэр эсвэл далайн давстай спрей байхад л хангалттай юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()