Бидний буруу техниктэй хийдэг дасгалууд

Бэлтгэл хийж буй хүмүүс хэт улайрсандаа дасгал хийх зөв техникийг мартаж орхидог. Үүнээс болоод та биеэ хөгжүүлэхийн оронд гэмтэл авах, эрүүл мэндээ хохироох магадлалтай. Хүмүүс бэлтгэл хийхдээ дараах төрлийн дасгал дээр илүү их алдаа гаргадаг гэнэ.

Бидний буруу техниктэй хийдэг дасгалууд

1 Хөлөө урагш тавьж суулт хийх

Алдаа: Энэхүү дасгалыг хийх үед гаргадаг хамгийн том алдаа нь 90 градусын хэмийг хадгалахын тулд хойно тавьсан хөлөн дээрээ бүх ачааллыг авдагт оршино. Энэ нь өвдөг бэртэх эх үүсвэрийг тавьдаг байна. 

Зөв хийх: Цээжээ урагш налуулж, урд байгаа хөлөн дээрээ ачаалал өгөх хэрэгтэй. Ийнхүү урагш налахдаа өвдгөө бус харин таазаа урагш нугалах шаардлагатай. Энэ тохиолдолд суулт тань илүү үр дүнтэй болж, өгзөгний булчин чангарах болно. Дасгалыг хийж байх үед хойд хөлөө ямар ч тохиолдолд шалнаас өргөх боломжтой байхаар зогсох хэрэгтэй. 

Хөлөө урагш тавьж суулт хийх

2 Гар дээр суниалт

Алдаа: Мөр болон биеийн хооронд харьцаа 90 градус байх ёстой гэсэн ойлголт нь буруу юм. Энэ төрлийн суниалт нь гар дээр их ачаалал өгдөг боловч шаардлагатай булчингууд ажилладаггүйд оршино. Үүнээс гадна нуруу болон цээжний булчин ажилладаггүй гэнэ. Энэ тохиолдолд мөрний яс, дал гэмтэх магадлалтай. 

Зөв хийх: Мөр болон биеийн хооронд 60-75 градусын налуу үүсэх ёстой. Суниалт хийх явцдаа дал дээш өргөгдөж, бууж байгаа эсэхт анхаарал хандуулаарай. 

Гар дээр суниалт

3 Цээжээ хажуу тийш эргүүлэх

Алдаа: Энэхүү дасгал нэрнээсээ л эхлээд алдаатай. Бид гэдэсний булчин чангалахын оронд нуруун дээрээ маш их ачааллыг өгдөг.

Ихэнхдээ хүмүүс гэдэсний таталт хийхдээ илүү хялбар болгохын тулд хөлөн дээрээ маш их ачааллыг өгдөг байна. Ингээд гэдэсний булчин ажиллахын хамтаар ташаа хүртэл ажиллаж эхэлдэг бөгөөд үүнээс болж гэдэсний булчин бус харин ташааны урд хэсгийн булчин ажиллаж эхэлдэг аж. 

Зөв хийх: Бусад булчингууд ажиллахаас урьдчилан сэргийлэхийн тулд хөлийн тавхай тэр чигтээ газарт байх хэрэгтэй. Үүнээс гадна 30-35 градусын налуу үүсгэж босож, хэвтэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Цээжээ хажуу тийш эргүүлэх

4 Шахалт

Алдаа: Толгойнхоо араар хүндийн төмөр өргөх үед бидний мөрний үе гэмтэх магадлалтай байдаг. Мөрний яс, босоо сэртэнгийн шөрмөсийг  хавчиж үрэвсэл үүсгэдэг байна. 

Зөв хийх: Энэ дасгалыг хийх үед хүндийн төмөр хажуугийн хараанд тусахуйц байх хэрэгтэй. Эс тэгвээс та өргөлтийг өөрийнхөө өмнө хийж, тохой хангалттай хэмжээнд гарах хэрэгтэй. Гэхдээ нурууны ард гаргаж болохгүй.

Таны гарын шуу хоорондоо параллель, шалтай перпендикуляр байхаар төмрөө барих хэрэгтэй гэдгийг санаарай.

Шахалт

5 Турник дээр хөлөө шулуун өргөх

Алдаа: Бидний биед ташааны ясан дээр холбогдож, доод нугасны хөдөлгөөнийг хариуцдаг булчин гэж байдаг. Энэ үед гэдэсний булчин бүх чадлаараа ажиллаж эхэлдэг бөгөөд гэдэсний булчин ачааллаа даахгүй болсон үед хөл энэхүү үүргийг гүйцэтгэж эхэлдэг байна. Уг дасгалыг буруу хийх үед нурууны үе гэмтэх магадлалтай. 

Гэмтэл авахаас гадна энэ төрлийн дасгалыг хийсний дараа суулт хийх нь таны өгзгөнд ачаалал өгөхгүй бөгөөд харин хөлийн хоёр толгойт булчин дээр л ачаалалтай байх болно.

Зөв хийх: Энэхүү дасгалыг хийхэд бие организмын хувьд сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна энэхүү дасгал нь гэдэсний бус хөлийн булчин хөгжүүлэхэд тустай гэдгийг санаарай. Тиймээс хэрвээ та гэдэсний булчингаа чангалахаар шийдсэн бол дасгалаа солих хэрэгтэй. Харин хөлний булчингаа хөгжүүлэх зорилготойгоор энэхүү дасгалыг хийж байгаа бол нуруунд өгөх ачааллаа багасгахын тулд нуруугаа сайн тулах шаардлагатай.

Турник дээр хөлөө шулуун өргөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()