Өөрсдийн нээлтэндээ харамссан 7 зохион бүтээгч

Аль ч нийгмийн үед шинэ содон, соргог зүйл зохион бүтээдэг хүмүүс хамгийн эрэлттэй байсаар ирсэн. Харин зарим зохион бүтээгчид өөрийн гаргасан шинэ санаа, бүтээл нь буруугаар эргэж, муу нөлөөтэй болсны дараа түүнийг санаачилсандаа харамссан байдаг аж. Энэ үүднээс та бүхэнд өөрсдийн нээлтэндээ харамссан 7 зохион бүтээгчдийн талаар хүргэж байна.

Өөрсдийн нээлтэндээ харамссан 7 зохион бүтээгч

1 Этан Зукерман (Ethan Zuckerman)- Интернет дэх поп-ап зар сурталчилгааны зохиогч

Зукерманд сурталчилгааныхаа захиалгыг өгсөн томоохон автомашины компанийн түнш нь өөрийнх нь зар сурталчилгаа садар самууны пейж дээр гарч ирэхийг хараад цочирджээ. Зукерман дахиж ийм асуудал үүсгэхгүйн тулд пейж дээр байгаа мэдээлэлтэй огт холбоогүйгээр үйлчлүүлэгчдийн нүдэн дээр сурталчилгаа гарч ирэх шинэ санаа олсон байна. Тэр нь поп-ап зар байсан юм. Тэрээр нэгэн удаа "The Atlantic" сайт дээр бичсэн нийтлэлдээ "Бид хамгийн ихээр үзэн ядагддаг хэрэгслүүдийн нэгийг бүтээсэн. Тэр бол поп-ап зар юм. Тиймээс намайг уучлаарай. Гэхдээ анх үүнийг зохиосон зорилго маань сайн сайхны төлөө байсан юм шүү” гэж бичиж байжээ.

Этан Зукерман (Ethan Zuckerman)- Интернет дэх поп-ап зар сурталчилгааны зохиогч

2 Уэлли Конрон (Wally Conron)- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөтөч нохой Labradoodle-ийн үүлдрийг бий болгогч

1980-аад онд Австралийн Хөтөч нохойн нийгэмлэгийн нохой үржүүлгийн менежер Уэлли Конрон "Labradoodle" нохойг бий болгожээ. Учир нь тэрээр харааны бэрхшээлтэй эмэгтэй үйлчлүүлэгчдээ хөтөч нохой өгөх ёстой байсан ч эмэгтэйн нөхөр нь нохойноос харшилтай байжээ. Тиймээс харшилтай хүний харшлыг нь хөдөлгөхөөргүй маш бага үстэй нохой хэрэг болж, "Labradoodle" үүлдрийг бий болгосон байна. Үүний үр дүнд дэлхий дээрх хамгийн эрэлттэй хайбрид ноход болох "Golden Labrador Retriever" болон "Standard Poodle" хоёрын дундаас Labradoodle нохойг гаргаж авчээ. Гэвч тэрээр шинэ үүлдрийн нохой гаргаж авсныхаа дараа аз жаргалтай байсан уу гэвэл үгүй. Учир нь одоо хүн бүр өөрийн эрлийз үүлдрийг бий болгох гэж оролдож байна. Жишээ нь, "Miniature Schnauzer/Poodle" хоёрын дундаас "Schnoodles", "Cavalier King Charles Spaniel/Poodle" хоёрын дундаас "Cavoodless" гаргаж авч байна. Харамсалтай нь тэдгээр шинэ үүлдрийн нохойнуудад төрөл бүрийн эмгэг үүсэх болжээ. Жишээлбэл, нүд, хонго, тохой, тэр ч байтугай эпилепси буюу татаж унадаг өвчтэй болж байгаа аж. Тиймээс Уэлли Конрон “Би Pandora-ийн хайрцгийг нээсэн, энэ бол миний хийсэн зүйл. Өнөөдөр маш олон хүн мөнгөний төлөө нохдыг эрлийзжүүлж, үржүүлж байна. Хамгийн харамсалтай нь тэдгээр нохдын ихэнх нь бие махбодийн эмгэгтэй болж байгаа юм” хэмээн "Psychology Today" сэтгүүлд өгсөн ярилцагадаа хэлсэн байна.

Уэлли Конрон (Wally Conron)- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөтөч нохой Labradoodle-ийн үүлдрийг бий болгогч

3 Анна Жарвис (Anna Jarvis) - “Ээжүүдийн өдөр”-ийг санаачлагч

АНУ-д жил бүрийн тавдугаар сарын 10-нд “Ээжүүдийн өдөр”-ийг тэмдэглэн  өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг анх санаачилсан хүн нь Анна Жарвис юм. Баруун Виржини мужийн залуу бүсгүй Анна зуурдаар нас барсан ээжийнхээ дурсгалд зориулан жил бүрийн нэг өдрийг эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх өдөр болгох санал дэвшүүлжээ. 

Түүний хүчин чармайлт ч амжилттай болж, 1908 оны тавдугаар сарын 10-нд анх Ээжүүдийн өдрийг тэмдэглэхэд Анна маш сэтгэл хангалуун байсан байна. 

Аннагийн ээжийн хичээл заадаг байсан Виржини мужийн сүм хийд дээр ээжийнх нь дурсгалд зориулсан арга хэмжээ болоход Анна очиж чадаагүй тул цагаан өнгийн 500 лиш цэцэг дурсгалд нь зориулан илгээсэн байна. Гэтэл үүний дараа Ээжүүдийн өдөр маш хурдан арилжааны шинжтэй болж эхэлжээ. Анна нэгэн удаа "Mental Floss"  сайт дээр цэцгийн дэлгүүр, цэцэгт мэндчилгээ, чихрийн үйлдвэрүүд зэргийг өөрийнх нь санаачилсан хамгийн үнэ цэнтэй, гэгээн, сайхан баярыг нь ашгийн төлөө болгож гуйвуулсан шунахай дээрэмчид, луйварчид хэмээн хэлж байсан гэнэ.

Анна Жарвис (Anna Jarvis) - “Ээжүүдийн өдөр”-ийг санаачлагч

4 Жон Силван (John Sylvan)- K-Cup-ийн зохиогч

"Keurig" кофе чанагчийг Америкчууд маш өргөн хэрэглэдэг. Гэтэл Жон Силван “Надад Keurig кофе чанагч байхгүй. Keurig үнэтэй, тэгээд ч дусал кофе өөрөө чанаад уучихад тийм ч хэцүү биш” гэж "The Atlantic" сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ. Гэтэл Жон Силван өөрөө "Keurig K-Cups"-ийг зохион бүтээж, нэг удаагийн хуванцар савтай кофег хэрэглээнд оруулсан хүн юм. Түүний зохиосон кофений хуванцар сав нь био задралд ордоггүй, дахин боловсруулах боломжгүй тул маш их хог хаягдлыг үүсгэдэг байна. Тиймээс Жон “Би үүнийг бүтээсэндээ харамсдаг” хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Гэсэн ч сүүлд ноён Жон Силван “Keurig одоо дахин боловсруулж ашиглах боломжтой сортуудыг санал болгож байна. Үүнээс гадна, 2020 он гэхэд Keurig K-cups-ийн бүтээгдэхүүнүүд нь 100% дахин боловсруулах боломжтой болно” хэмээн зарлажээ. Силван бүтээсэн зүйлдээ харамссан ч, алдаагаа засч чадсан юм.

Жон Силван (John Sylvan)- K-Cup-ийн зохиогч

5 Михайл Калашников (Mikhail Kalashnikov)- AK-47-г бүтээгч

Дэлхийн II дайны үед Оросын галт зэвсэг Германы зэвсэгтэй эн зэрэгцэж чадахгүй байв. Тиймээс дайны эхэн үед танк хариуцан ажиллаж байсан Михайл Калашников танкны үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ, нацистуудын эсрэг буу зохион бүтээсэн байна. Удалгүй түүний бүтээсэн автомат буу нь маш бат бөх, хөнгөн зэргээрээ алдартай болж, дэлхийн өнцөг булан бүр дэх террористууд, дайчдын гол зэвсэг болжээ. Харин Михайл "The Guardian" сайтад өгсөн ярилцлагадаа “Би буу зэвсэг биш, жирийн хүмүүст хэрэг болох тоног төхөөрөмж зохиосон бол дээр байж" гэж харамссан байна.

Михайл Калашников (Mikhail Kalashnikov)- AK-47-г бүтээгч

6 Скот Фалман(Scott Fahlman)- Эможиг зохиогч

Өдгөө хүмүүс өдөр тутмын амьдралдаа эможи, стикер зэргийг ашиглан бие биетэйгээ харилцах болсон билээ. Энэ нь ч хүмүүст хөгжилтэй, таатай санагддаг. Гэтэл үүнд дургүй хүмүүс цөөнгүй бий. Тэдний нэг бол эможиг зохиогч Скот Фалман өөрөө юм. Компьютерийн шинжлэх ухааны профессор тэрээр имэйлийг бусдад таниулахын тулд эможи буюу инээдтэй тэмдэгтүүдийг зохиожээ. Гэвч бүх зүйл өөрөөр эргэсэн байна. Тэрээр "Wall Street Journal"-д өгсөн ярилцлагадаа “Би заримдаа өөрийгөө яг Франкенштейн мэтээр төсөөлдөг. Миний бүтээл эхэндээ үр ашигтай сайхан байсан ч яваандаа миний хяналтаас гарч, зөвшөөрөлгүйгээр олон газрууд хэрэглэх болсон” гэжээ.

Скот Фалман(Scott Fahlman)- Эможиг зохиогч

7 Альберт Эйнштейний атомын бөмбөг бүтээхэд тусалсан онолууд

Эйнштейний алдарт E = mc2 тэгшитгэл нь атомын бөмбөг зохиоход гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр нацистуудыг атомын бөмбөг зохиоход нь тус болсондоо баярлаад зогсохгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд хаягласан захидалдаа атомын бөмбөг ашиглахыг уриалж байв. Гэсэн ч Хирошима, Нагасаки хотуудыг бөмбөгдсөний дараа Эйнштен айж эхэлжээ. Тэрээр 1947 онд "Newsweek"-д өгсөн ярилцлагадаа “Хэрвээ Германчууд миний онол дээр тулгуурлан атомын бөмбөгийг зохиож чадахгүй гэдгийг би мэдэж байсан бол, би ганцаараа юу ч хийхгүй байсан юм” гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхийг аюулд оруулсан атомын бөмбөгийг тэр хэзээ ч өөрөө бүтээхгүй байсан аж.

Альберт Эйнштейний атомын бөмбөг бүтээхэд тусалсан онолууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()