Ямар ордны хүмүүс хоорондоо таарч тохирдоггүй вэ?

Та хоёрын харилцаа нэг л таатай бус байгаад байна уу? Магадгүй тэр бүхэн од, эрхсийн нөлөөллөөс хамаараад  байгаа юм биш биз. Ингээд бид танд ямар ордууд хоорондоо үл зохицдог болохыг танилцуулж байна.

Ямар ордны хүмүүс хоорондоо таарч тохирдоггүй вэ?

1 Загас болон Бумба

Бумба  нь үргэлж шинэ зүйл туршиж үзэхийг эрмэлздэг бөгөөд хаана ч дасан зохицох чадвартай байдаг. Мөн хийж буй зүйлдээ амжилт гаргахыг хүсдэг ба өөрсдийн гэсэн үзэл баримтлалынхаа дагуу амьдралаа авч явдаг. Мөн тэдний байнга шинэ зүйл хийх гэсэн оролдлого нь эргэн тойрныхоо хүмүүсийг залхаах нь бий.

Бумба  нь хэзээ ч Загасны ордтой тохирохгүй. Учир нь загас бусдаас маш их анхаарал, халамжийг хүсдэг. Харин Бумба нь бусдад сэтгэл хөдлөлөө төдийлөн илэрхийлдэггүй учир Загасыг үргэлж гомдоох болно. 

Загас болон Бумба

2 Хонь болон Үхэр

Хонины ордныхон биеэ даасан, зөрүүд хүмүүс байдаг. Энэ ордонд төрсөн хүмүүс бусдын сэтгэл хөдлөл, дотоод мөн чанарыг ихээхэн хардаг бөгөөд аливаад шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүсийг таалдаг байна.

Мөн тэд тайван үхрийн ордтой төдийлөн таардаггүй. Учир нь хонины ордныхон сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гардаггүй бол үхрийн ордныхон эсрэгээрээ сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлаж аливаа асуудлыг шийдвэрлэх гэж оролддог. Энэ төрлийн хосууд удаан хугацааны турш харилцаа холбоотой байж болох ч хонины ордныхон нэгэн хэвийн амьдралаасаа уйдан, шинэ зүйлс туршихыг хүсэж, адал явдал хайх магадлалтай юм.

Хонь болон Үхэр

3 Ихэр болон Матар

Ихрийн ордныхон бол маш үл ойлгогдох хүмүүс. Энэ ордныхон үргэлж хайр дурлалын адал явдал хайдаг учир нэг хүнтэй удаан хугацааны турш харилцаа холбоотой байх нь ховор. 

Сэтгэл хөдлөл ихтэй, дурламтгай ихрийн ордныхон матрын ордныхонтой хэзээ ч таарахгүй. Учир нь хуучинсаг үзэлтэй матрынхантай эрх чөлөөт ихрийн ордны амьдралын хэв маяг төдийлөн нийцэхгүй л болов уу. Мөн ихрүүдийн хөнгөмсөг байдал нь үхрийн ордныхны санааг маш ихээр зовоох болно.

Ихэр болон Матар

4 Мэлхий болон Жинлүүр

Мэлхий нь маш ухаалаг, мэдрэмтгий бөгөөд өөрийгөө бүрэн хамгаалагдсан гэж үзсэн үедээ л тайван байж чаддаг. 

Мэлхий хэзээ ч жинлүүрийн ордны галзуу санаа, төлөвлөгөөг дэмжихгүй. Жинлүүрийн ордныхон үргэлж олны анхааралд байх хүсэлтэй байдаг учир мэлхийн санааг зовоож, гомдол төрүүлдэг. Энэ хоёр хосын харилцаа зөвхөн харилцан ярилцсаны үндсэн дээр л тогтох боломжтой юм.

Мэлхий болон Жинлүүр

5 Арслан болон Охин

Арслангийн ордныхныг “хаан” гэж нэрлэдэг. Тэд олон нийтийн анхаарлын төвд байх дуртай бөгөөд бусдыг удирдах сонирхолтой байдаг. Үүнээс гадна эдгээр хүмүүс хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр бүхнийг өөрийн болгохыг хүсдэг.

Арслан болон охины ордныхон хоорондоо төдийлөн сайн зохицохгүй ба арслан маш ховорхон тохиолдолд охины ордыг дэмжих болно. Мөн охин тогтвортой, удаан хугацааны харилцаа хүсдэг бол арслангийн ордныхон тийм биш. Тиймээс тэд удаан хугацааны турш хайр сэтгэлийн холбоотой байж чадахгүй. 

Арслан болон Охин

6 Хилэнц болон Нум

Хилэнцийн ордныхонтой харилцаж, ойлголцоход маш хүндрэлтэй байдаг. Тэд зоригтой, эрч хүчтэй, омогтой зантай учраас ямарваа нэгэн зүйлийн үр дүнд анхаарал хандуулахгүйгээр шууд л зүтгэдэг. Мөн хилэнцийн ордныхон маш тачаангуй хүмүүс байдаг учир хайр дурлалын эрэлд үргэлж гардаг. 

Тиймээс аливаа зүйлийг өмчлөх дуртай хилэнцийн ордныхонд нумын ордныхон зохицохгүй. Нумын ордныхон маш хөнгөмсөг учир хилэнцийн ордныхны бухимдлыг төрүүлдэг байна. Хилэнц нь зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлдэг бол нумын ордныхон өнөөдрөөрөө л амьдардаг аж.

Хилэнц болон Нум

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()