1. Эцэг, эхийн ухаан
Хэрвээ хэн нэгэн таны ярианд үл итгэсэн байдлаар хандаж байвал та түүнийгээ эцэг, эх чинь хэлсэн гэж ойлгуулж болох юм. Жишээлбэл, энэ бүхнийг манай аав надад зөвлөсөн гэх мэт.
Ихэнх хүмүүс эцэг, эхчүүд дандаа үнэнийг хэлдэг гэдэгт итгэдэг ба хэзээд тэдний зөвлөгөө, санаа бодлыг дагахад бэлэн байдаг. Тиймээс эцэг, эхийнхээ нэрийг ашиглаж өөрийн үзэл бодлоо илэрхийлбэл тухайн хүн ч тантай санал нэгдэх болно.
2. Нэг үгийг давтаж хэлэх
Хэн нэгэнтэй харилцан ярьж байх үедээ түүний ярьж буй зүйлээс танд хамгийн хэрэгтэй үгийг сонгож тэр үгээ давтах хэрэгтэй. Мөн тухайн үгийг хэлж байх үед нь инээх, толгой дохих гэх мэт санал нэгдэж буй биеийн хөдөлгөөнийг харуулаарай. Улмаар ярилцаж буй хүн чинь танд таалагдсан тэр үгийг яриандаа ихээр ашиглах болно.
3. Үл тоосон байдлаар хандах
Нөгөө хүнийхээ ярьж байгаагаас илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа бол энэ аргыг ашиглаарай. Хэрвээ тухайн хүн таны сонирхож буй зүйлийг ярьж байвал та эхэндээ үл тоосон байдалтай хандах хэрэгтэй.
Энэ тохиолдолд хүмүүс өөрийн мэдэлгүй ярьж буй зүйлээ чухал болохыг батлахын тулд илүү их ярьж, төрөл бүрийн баримтуудаас дурдаж эхэлдэг.
Энэ нь хүмүүсийн сэтгэл зүйн төрөлхийн зан араншин бөгөөд бид бусдыг ямар нэгэн аргаар өөртөө итгүүлэхийн тулд боломжтой бүх л зүйлсийг хийдэг аж.
4. Сонголт хийх боломж олгож байгаа мэт дүр үзүүлэх
Хэрвээ хэн нэгэн таны ярианд итгэхгүй, тантай санал нэгдэхгүй байвал та тухайн хүнд сонголт хийх боломжийг олгох хэрэгтэй. Хэдийгээр энэ нь сонголт хийх боломж олгож байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тийм биш юм.
Жишээлбэл, хэрвээ та найз бүсгүйгээрээ хоол хийлгэхийг хүсэж байвал түүнээс хоол хийх эсэхийг нь бус хэзээ хоол хийхийг нь асуух хэрэгтэй. Энэ тохиолдолд та найз бүсгүйдээ боломж олгож байгаа мэт харагдах боловч угтаа оройн хоол хийлгэх сонголтыг та аль хэдийн хийчихсэн гэсэн үг юм.
Энэ аргыг рестораны зөөгч нар ашигладаг. Тэд таны ширээний өмнө ирээд танаас цагаан дарс захиалах уу, улаан дарс захиалах уу гэж асуудаг. Улмаар та өөр зүйл захиалахаар төлөвлөсөн байсан ч нэг л мэдэхэд дарсны сонголт хийгээд сууж байдаг.
5. Өөртөө итгэлтэй байгаагаа харуулах
Та өөртөө итгэлтэй байгаа гэдгээ гадаад төрх, үйл хөдлөл болон үг яриагаараа бусдад илэрхийлж сурах хэрэгтэй.
Хүмүүстэй ярилцахдаа: “Миний бодлоор”, “Надад ингэж санагдаж байна”, “Би энэ байдлаар хийх байсан” гэх мэт үгсийг ашиглах хэрэггүй. Учир нь эдгээр үгс бусдад тийм ч чухал санагддаггүй юм.
Тиймээс өөртөө итгэлтэйгээр ярьж сураарай.
6. Чадварт нь эргэлзэх
Хэн нэгний өөртөө итгэлтэйгээр ярьж байгаа зүйлийг буруутгахад хүндрэлтэй байдаг. Энэ тохиолдолд “Чадварт нь эргэлзэх” арга барилыг ашиглах нь зүйтэй юм. Жишээлбэл, хэрвээ харилцагч тань эдийн засгийн талаар ярьж эхэлсэн бол та түүнээс холбоотой өөр сэдвийн талаар гэнэт асуугаарай. Хэдийгээр тэрбээр хялбархан хариулж чадах хэдий ч дараагийн удаа өөрийн яриагаа цэгнэж, мэдлэг нь дутмаг байгаа мэтээр хүлээж авах болно.
Харин хэн нэгэн тань дээр энэ аргыг ашиглавал өөрийн үзэл бодолдоо бат итгэлтэй байж, мэдлэг чадвартаа эргэлзэх хэрэггүй юм.