Хоёр Солонгос хуваагдсанаасаа хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ? (Харьцуулалт)

2019-05-18, 15:55
17,176

Хэдийгээр нэг үндэстэн ястан хэдий ч урт удаан дайны дараа Солонгос улс нь Хойд болон Өмнөд гэж хоёр хуваагдсан билээ. Улмаар Хойд Солонгос коммунист хаагдмал орон болсон бол Өмнөд Солонгос улс ардчилсан нийгмийг дагаж дэлхийд урлаг соёл, эдийн засгаараа тэргүүлэх томоохон гүрэн болж чадсан юм. Ингээд нэг ард түмэн хэдий ч олон талаараа өөр 2 орны хөгжлийг харьцуулан харцгаая. 

Хоёр Солонгос хуваагдсанаасаа хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ? (Харьцуулалт)

Пёнъян хот болон Сөүл хот

2 улсын нийслэл хотуудыг харьцуулбал тийм ч их ялгаа харагддаггүй.

Пёнъян хот болон Сөүл хот

Пёнъян хот болон Сөүл хотууд том голоор хуваагддаг бөгөөд ерөнхийдөө бараг л адилхан харагддаг. Харин Сөүл хотын гүүрнээс үсэрч амиа хорлох тохиолдол сүүлийн жилүүдэд ихсэж байгаа бөгөөд энэ нь өндөр өрсөлдөөнтэй нийгэм хүмүүсийг сэтгэл гутралд хүргэж байгаатай холбоотой гэнэ.

Хотын төв

Хотын төв

Орон сууцны хэсэг

Орон сууцны хэсэг

Загвар, хувцаслалт

Хойд Солонгосын эмэгтэйчүүдэд заагдсан хэдэн үсний засалт байдаг гэдэг нь худлаа бөгөөд тэд нийгмийн хэв маяг, стандартад тохирсон ямар ч хувцсыг өмсөж, үсээ засуулах боломжтой байдаг аж. Мэдээж тэрхүү эрх чөлөөг баян, өндөр албан тушаалтай иргэд хүртэх боломжтойг эс тооцвол шүү дээ. Мөн тэнд Хятад улсын худалдаачид хувцас, бараа бүтээгдэхүүн оруулж ирж зардаг.

Харин Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн загварлаг улсуудад тооцогддог бөгөөд 2 улсын хооронд 50 жилийн загварыг ялгаа байдаг гэнэ.

Загвар, хувцаслалт

Боловсрол

Ерөнхий боловсролын хувьд Хойд Солонгос улс хүүхдүүдээ бэлтгэл ангид 1 жил, ерөнхий боловсролын сургуульд 10 жил сургадаг бөгөөд онц сурлагатай, ухаантнууд нь л зөвхөн их сургуульд элсдэг аж. Харин Өмнөд Солонгос улсын хувьд ерөнхий боловсролын сургуулиуд нь 12 жилтэй байдаг бөгөөд хүн бүхэн их сургуулиуд орж болдог.

Боловсрол

Ажил эрхлэлт

2 Солонгос улсын ажилчид ажлынхаа дундуур завсарлага авч, тоглоом тоглож, хэсэг хугацаанд унтах зэргээр алжаалаа тайлж болдог. Харин цалингийн хувьд Хойд Солонгосын дундаж цалинг тодорхойлох боломжгүй бөгөөд тэдний хоол хүнс, орон байрыг улсаас нь даадаг байна. Харин Өмнөд Солонгос улсын нэг цагийн хөдөлмөрийн хөлс нь ойролцоогоор 6$ буюу сард ойролцоогоор 1000$ байдаг.

Ажил эрхлэлт

Урлаг

Өмнөд Солонгос улсын К-Поп хөгжмийн урсгал Хойд Солонгосын цагаачдыг ихээр алмайруулдаг гэнэ.

Урлаг

Хоол хүнс

Хойд Солонгос улс хоол хүнсээр хамгийн их гачигддаг бөгөөд жимс жимсгэнэ ховор олддог аж. Мөн гадаад улсаас хоол хүнс оруулж ирэх боломжгүй байдаг тул голчлон өөрсдийн тарьж ургуулсан ногоогоороо хүнсний нөөцөө хангадаг. Харин Өмнөд Солонгос улс нь дэлхийд хоолны соёлоороо хамгийн алдартайд тооцогддог билээ.

Хоол хүнс

Нийтийн тээвэр

Нийтийн тээвэр

Хойд Солонгос улсад хувийн машинтай байх нь боломжгүй бөгөөд иргэд нь нийтийн тээвэр, метрогоор зорчдог. Мөн Пёнъян хотын метроны систем Сөүл хотынхоос хуучин байдаг гэнэ.

Хэрэглээ

Хойд Солонгос улс өөрсдийн гэсэн ухаалаг утас, зөөврийн компьютерын бренд бүтээгдэхүүнүүдтэй байдаг. Гэвч Хятад улсад үйлдвэрлэгдэж Хойд Солонгост ирдэг тэдгээр тоног төхөөрөмжүүдийг ихэнх иргэд нь хэрэглэх боломжгүй байдаг аж.

Хэрэглээ

Аялал зугаалга

Хойд Солонгос улсад зөвхөн өндөр албан тушаалтнуудад зориулагдсан гольфийн талбай байдаг. Харин энгийн иргэд нь гольф гэж юу болохыг ч мэддэггүй гэнэ.

Аялал зугаалга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()