1. Хэрхэн яриагаа үргэлжлүүлэх талаар мэдэх хэрэгтэй
Хэрвээ та өөрийн сонирхож буй бүсгүйтэйгээ аль хэдийн яриа өрнүүлж эхэлсэн бол цаашид хэрхэн түүнийгээ үргэлжлүүлэхээ мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та ярьж байгаа сэдвийнхээ талаар маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн үг юм. Мөн таны яриаг бүсгүй тань сонирхож байгаа эсэхийг нягтлаарай. Хэрвээ тухайн бүсгүйд сонирхолгүй байгаа мэт сэтгэгдэл төрж байвал явахаас нь өмнө ярианыхаа сэдвийг өөрчлөх хэрэгтэй.
2. Зөв асуулт тавь
Бүсгүйчүүдтэй хэрхэн харилцах тухай өгүүлдэг гарын авлага дээр аль болох их асуулт асууж, өөрийгөө түүнийг сонирхож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй гэсэн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ та зөв асуулт асуух хэрэгтэй бөгөөд асууж буй асуултууд чинь ядаргаатай, залхаасан байх ёсгүй гэдгийг санаарай. Мөн өгүүлбэр бүрийн дараа асуулт асуух нь тухайн хүнийг залхаана гэдгийг санаарай. Хэрвээ таны ярилцаж буй эмэгтэй пицца хүргэлтийн газар ажилладаг гэж хэлбэл та “wow”, “гайхалтай” гэж уулга алдах гэж бүү яар. Учир нь бид бүгдээрээ л үүнийг “гайхалтай” зүйл биш гэдгийг мэднэ шүү дээ. Харин түүний оронд ажил дээр нь тохиолдож байсан хөгжилтэй явдлуудын талаар асууж болох юм. Гэхдээ энгийн өдөр тутмын зүйлсийг асуухаасаа зайлсхийгээрэй.
3. Өөрийнхөө талаар ярь
Энэ нь зөвхөн нэг талын яриа байх хэрэггүй бөгөөд их хугацааг хамрах ёсгүй. Зүгээр л өөрийн сонирхол болон өнгөрсөн долоо хоногт тохиолдсон хөгжилтэй зүйлсийнхээ талаар ярьж болох юм. Ийнхүү ярихдаа та анхаарлаа эмэгтэй дээрээ хандуулах ёстой гэдгийг санаарай. Мөн яриан дундуураа бага багаар өөрийгөө таниулах нь хамгийн тохиромжтой байдаг. Жишээлбэл, хэрвээ таны ярилцаж буй эмэгтэй нохойд хайртай гэж хэлбэл та өөрийн нохойгоо хэрхэн асардаг талаар ярьж, дараагийн удаа хамт салхилуулах саналыг тавиарай.
4. Харилцан яриаг зөв чиглэлд ашигла
Хэрвээ тухайн эмэгтэй тантай өөрөө ярилцаж эхэлбэл тэр танд ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байна гэсэн үг. Гэхдээ энэ яриа нь таны хэнэггүй байдлаас болж, үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Жишээлбэл, хэрвээ эмэгтэй чинь танд ядарч байна, амралт хэрэгтэй байна гэж хэлбэл та зүгээр л яриаг нь сонсохын оронд ажил дээр тулгарч буй асуудлынх нь талаар ярилц. Тэрбээр яриандаа гомдол мэдүүлж болох хэдий ч энэ нь та хоёрын харилцааны эхлэл болох магадлалтай. Хамгийн гол нь та түүний гомдлыг зөв ашиглах хэрэгтэй юм.
5. Өөрийн үзэл бодлыг битгий шүү
Хүн бүрийн тархинд шүүлтүүр байдаг хэдий ч танил бус нөхцөл байдалд тэр нь гацаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл та тухайн эмэгтэйд таалагдахгүй байх болов уу, ярьж буй зүйлийг минь тэнэг гэж бодох болов уу гэж санаа зовж эхэлдэг гэсэн үг. Гэхдээ энэ нь эмэгтэй хүнтэй ярилцахад ихээхэн саад учруулдаг гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс хэсэг хугацаанд энэ шүүлтүүрээ хаяхыг зөвлөж байна. Эс тэгвээс та зөвхөн энгийн зүйлсийн талаар ярих бөгөөд тухайн бүсгүйд ямар ч таатай сэтгэгдлийг үлдээж чадахгүйгээр зогсохгүй тэр таныг мартах болно шүү.
Мөн эмэгтэй хүнтэй харилцахдаа шударга байх хэрэгтэй бөгөөд өөрийн бодож байгаа зүйлсээ шууд хэл. Учир нь харилцааны эхэнд л тэр таныг ямар хүн болохыг мэдэх хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө “бодит би”-г нуух хэрэггүй.
6. Чимээгүй байхаас бүү ай
Та харилцан ярианы зогсолтод ихээхэн анхаарал хандуулдаг байж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ чимээгүй байхаас айх хэрэггүй юм. Сэтгүүлчид харилцагчаасаа илүү их мэдээллийг авахын тулд заримдаа чимээгүй байдлыг ашигладаг. Гэхдээ энгийн хүмүүс чимээгүй байхаас санаа зовсондоо хүссэн зүйлсээ хамаагүй ярих нь бий. Угтаа хэсэг хугацаанд чимээгүй байж, тухайн эмэгтэй рүү харах юм бол тэрбээр танд илүү ихийг ярих болно шүү.
7. Төгсгөлд нь түүнийг магт
Эмэгтэйчүүд магтаалд дуртай байдаг хэдий ч огт танихгүй хүн түүнийг магтахыг таашаадаггүй. Тиймээс та харилцан ярианыхаа төгсгөлдөө магтаал хэлэх нь хамгийн зөв сонголт байх болно. Хэрвээ тухайн бүсгүй танаас магтаал хүлээж байсан бол тэрбээр таатайгаар баярлалаа гэж хэлнэ. Харин таны магтаалыг үл ойшоосон байдалтай хүлээн авч байвал тэр ирээдүйд таныг тоох нь юу л бол.
8. Харилцан яриаг дуусга
Бид ихэнхдээ харилцан яриагаа дуусгахыг хүсдэггүй ч заавал дуусгах хэрэгтэй байдаг. Учир нь хэт удаан ярилцах нь тухайн эмэгтэйг залхаах бөгөөд таныг яриагаа дуусгах үед тэрбээр маш ихээр баярлах болно. Магадгүй та хоёр яриагаа дуусгаагүй байхад найз эмэгтэй нь түүнтэй ярилцахыг хүсвэл түүнд боломжийг нь олго. Энэ нь та хоёрт дахин уулзах нөхцлийг бүрдүүлж өгөх ч юм бил үү.