Сэнтийгээсээ бууж буй Японы эзэн хаан Акихитогийн тухай 10 баримт

Олон зууны түүхт Японы хаант төр энгийн хүмүүсээс ихэд хол байсныг 1945 онд радиогоор Дэлхийн хоёрдугаар дайны талаар ярьж буй эзэн хаан Хирохитогийнхоо хоолойг сонсоод итгэж өгөөгүй иргэдийнх нь байдлаас харж болно. Харин Хирохитогийн хүү эзэн хаан Акихито бол найрсаг, нөхөрсөг зангаараа ард түмэндээ хүндлэгдсэн нэгэн билээ. Гэвч эзэн хаан өндөр насалж, бие нь чилээрхсэний улмаас хаан суудлаасаа буух шаардлагатай болсон нь Япончуудыг маш их гунигт автуулсан билээ. 

Сэнтийгээсээ бууж буй Японы эзэн хаан Акихитогийн тухай 10 баримт

1 Японы эзэн хааны гэр бүл мянган жилийн түүхтэй

Японы эзэн хааны угсаа нийт 2600 гаруй жилийн түүхтэй ба одоогийн эзэн хаан Акихито нь 1933 оны 12-р сарын 23-нд төрсөн билээ. Наран улсын 125 дахь эзэн хаан Акихито нь хоёр настайгаасаа хойш эцэг эхээсээ тусдаа өссөн ба удмынхаа хаадуудаас хамгийн урт насалж буй угсаа залгамжлагч юм.

Японы эзэн хааны гэр бүл мянган жилийн түүхтэй

2 Эзэн хааны гэрлэлт хаан удмынхаа уламжлалыг эвджээ

Залуу хан хүү Акихито 1959 онд гурилын үйлдвэрийн компанийн ерөнхийлөгчийн том охинтой хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэлтээ батлуулан “Эзэн хааны эхнэр зөвхөн язгууртан гаралтай бүсгүй байх ёстой” хэмээх олон зууны туршид баримтлагдаж ирсэн уламжлалыг эвджээ. Эдүгээ гурван хүүхдийн эцэг эх, дөрвөн хүүгийн эмээ өвөө болсон хаан, хатан хоёр анх теннисний талбай дээр танилцаж байсан гэнэ. 

Эзэн хааны гэрлэлт хаан удмынхаа уламжлалыг эвджээ

3 Эзэн хаан цэцгэн сэнтийд залардаг.

Цэцгэн сэнтий хэмээх нэр нь 1889 оноос хойш одоог хүртэл ашиглагдаж буй Японы эзэн хааны албан ёсны тамган дээрх 16 дэлбээт үзэсгэлэнт цэцгийн дүрснээс үүдэлтэй аж. 

Эцэг нь хорвоогоос хальсны дараа 1989 оны 1-р сарын 7-нд өв залгамжлагч хан хүү хаан ширээгээ хүлээн авсан ба халаа залгуулах ёслолын үйл ажиллагаа ойролцоогоор хоёр жилийн турш үргэлжилсэн гэдэг. 

Эзэн хаан цэцгэн сэнтийд залардаг.

4 Акихито бол бурхан биш

Дэлхийн хоёрдугаар дайн намжсаны дараа Японы эзэн хааны гэр бүлийг бурхны угсаатан хэмээн өргөмжлөхөд үүнийг Акихитогийн эцэг тухайн үеийн эзэн хаан асан Хирохито олон нийтийн нүдэн дээр эрс эсэргүүцэж, тус алдрыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Тэрбээр эзэн хаан бол бурхны төрөл огтхон ч бишээр зогсохгүй хэзээд ард түмнийхээ нэгэн адилаар Япон үндэсний шашин болох шинто шашныг шүтсэн хэвээр байх болно гэдгээ илэрхийлсэн юм. Харин Японы ард түмэн бүх цаг үеийн туршид хааныгаа бурхан мэт дээдэлсээр ирсэн аж. 

Акихито бол бурхан биш

5 Акихито том Жорж Буштай теннис тоглож байжээ

Ийм өндөр насалж буй эзэн хаан Акихитод очиж үзээгүй газар, уулзаж үзээгүй алдартан гэж бараг л үгүй билээ. Тэрбээр Английн хатан хаан Элизабеттай 1998 онд уулзаж байсан бол АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буштай хоёр ч удаа теннис тоглож, түүнийг ялж байсан гэдэг. 

Акихито том Жорж Буштай теннис тоглож байжээ

6 Эзэн хааны эрүүл мэндэд багагүй асуудал тулгарчээ

Тэрбээр 2012 онд зүрхний, 2013 онд түрүү булчирхайн хорт хавдрын хагалгаанд орж байсан.

Эрүүл мэндийн асуудалдаа илүү анхаарахыг хүссэн Акихито “Үүрэгт ажлаа бүрэн гүйцэд биелүүлж чадах боломжгүй болж байгаа маань ихэд санаа зовоож байна” гэж хэлээд 2016 онд хаан суудлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж байжээ.

Эзэн хааны эрүүл мэндэд багагүй асуудал тулгарчээ

7 Сургуулийн сурагч охин эзэн хааны зургийг дарав

Акихито ард түмэнтэйгээ аль болох ойр байхыг хичээдэг бөгөөд эх орноороо чөлөөтэй аялж, энгийн иргэдтэй хөөрөлдөж, тэдэнтэй эелдэг даруу харилцаж байхыг эрхэмлэдэг. Нэгэн удаа сургуулийн сурагч охин түүний зургийг дарж твиттер хуудсандаа тавьсан нь ард түмний дунд ихээхэн маргааныг үүсгэж байсан. Залуу үеийнхэн нь сурагч охины үйлдлийг хэвийн зүйл хэмээн хүлээж авч байсан бол арай ахмад үеийнхэн нь эзэн хааныг хүндэтгэсэнгүй хэмээн зэмлэл хүртээж байжээ.

Сургуулийн сурагч охин эзэн хааны зургийг дарав

8 Аймшигт цунамигийн дараа ард түмэндээ их хэмжээний тус хүргэв

2011 онд дэлхий дахиныг шуугиулж, мянга мянган хүний амь насыг авч одсон аймшигт газар хөдлөлт, цунамигийн дараа тэрбээр зурагтаар дамжуулж ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн анхны хүн болсон юм.

Акихито “Хүн бүр сэтгэл зүрхтэй байж, зовлонд унасан нэгнээ өрөвдөн хайрлаж, хүнд цаг үеийг хамтдаа даван туулна гэдэгт эзэн хаан миний бие гүнээ найдаж байна” хэмээн элдэв маяг чимэггүй энгийн хэрнээ ойлгомжтойгоор ард түмэндээ итгэл  хүлээлгэсэн байдаг. Мөн атомын станцад болсон ослын талаар Акихито: “Бүх зүйл сайхан болно хэмээн найдаж байна” гэж хэлээд ослоос хойш сар хүрэхгүй хугацааны дараа хатан хаан Митикогийнхоо хамтаар ослын газарт өөрийн биеэр очиж, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг сонирхож, бэртсэн хүмүүсийн эрүүл мэндийн байдалтай танилцсан байдаг. 

Аймшигт цунамигийн дараа ард түмэндээ их хэмжээний тус хүргэв

9 Ахикито Япон улсыг шинэ төвшинд гаргасан

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр аргагүй шаналсан Япон улс Ахикитогийн ачаар дарангуйллаас бүр мөсөн ангижирч, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болсон. 

Тэрбээр өнгөрөгч онд хийсэн нэгэн мэдэгдэлдээ: “Болж өнгөрсөн бүхний талаар эргэн санах бүрд зүрх сэтгэл минь маш ихээр шимширдэг билээ. Тийм ч учраас би дахин тийм аймшигт явдал хэзээ ч бүү давтагдаасай хэмээн залбирч явдаг юм. Дайны үеэр үрэгдэж, шархадсан хэн бүхний төлөө гүнээ харамсаж байна”  хэмээжээ.

Ахикито Япон улсыг шинэ төвшинд гаргасан

10 Эзэн хааны нэрээр нэрлэгдсэн загас байдаг

Эзэн хаан залуу насандаа далайн ургамал судлал болон загас судлалын шинжлэх ухааныг ихэд сонирхдог байсан бөгөөд Экзириас Акихито хэмээх загасны төрлийг нээж, өөрийн нэрээр нэрлэж байжээ.Тэрбээр загас судлалын талаар дагнан бичдэг нэгэн Япон сэтгүүлд хэд хэдэн нийтлэлээ гаргаж байсан удаатай.
 

Эзэн хааны нэрээр нэрлэгдсэн загас байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()