Үсээ алчуураар хэрхэн гоёх вэ?

Урин дулааны улирал ирж охид, бүсгүйчүүд маань чамин, ганган хувцсаа өмсөж, гоёж гангарах цаг нэгэнт иржээ. Ингээд та нартаа зориулж үсээ алчуураар чимэглэх 6 аргыг танилцуулж байна. 

Үсээ алчуураар хэрхэн гоёх вэ?

1 Тюрбан хийх

Үсээ овоолж боох, тэр тусмаа тюрбан ороолтоор үсээ янзлах нь зуны орой болзоонд явах, үдэшлэгт очиход хамгийн тохирсон загвар юм. 

Хийх арга:

  1. Дөрвөлжин алчуурыг хөндлөн нугална.
  2. Алчуурын 2 үзүүрийн толгойг хойш нь орооно.
  3. Толгойн дагзан дээр алчуурын үзүүрүүдийг солбиж урагш нь бас дахин орооно. 
  4. Алчуурын үзүүрүүдийг зангидна. 

Тюрбан хийх

2 Торгон алчуураар үсээ боох

Нимгэн, өнгөлөг хээтэй торгон алчуур нь ихэмсэг, эмэгтэйлэг өнгө төрхийг бүрдүүлдэг. Харин үсээ боохдоо овоолж чанга боож болохгүй бөгөөд хөнгөн сул боох ёстойг анхаараарай. 

Торгон алчуураар үсээ боох

3 Нимгэн ороолт, тууз ашиглах

Урт нимгэн ороолт эсвэл туузын уртыг нь багасгалгүй жижиг зангилаа үүсгэж сул тавьж боосноор өнгөлөг, цэмцгэр өнгө харагдах болно.

Нимгэн ороолт, тууз ашиглах

4 Өнгөний зохицол

Урт том алчуур эсвэл туузаар үсээ боохдоо түүнийгээ өмсөж буй хувцасныхаа өнгөтэй зохицуулах ёстой бөгөөд хэт тод өнгөнөөс аль болох зайлсхийж завсрын өнгийг сонгоорой. 

Өнгөний зохицол

5 Хилэн алчуураар боолт хийх

Гүн тод өнгөтэй хилэн материал нь ихэмсэг, чамин өнгө төрхийг бий болгодог. Ялангуяа урт өргөн хэмжээтэй хилэн алчуурууд төрөл бүрийн хувцас дээр зохицдог юм. Гэхдээ сэрүүн бороотой өдөр зүүх нь хамгийн зохистой бөгөөд халуунд тухгүй мэдрэмж төрүүлдэг. 

Хилэн алчуураар боолт хийх

6 Нямбай, цэмцгэр байх шаардлагагүй

Төрөл бүрийн алчуур, туузаар үсээ бооход заавал нямбай байх шаардлагагүй бөгөөд сул тавьсан үс, тэгш бус алчуурын үзүүрүүд таныг илүү чамин, донжтой харагдуулах болно.

Нямбай, цэмцгэр байх шаардлагагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()