"Google" компани шинэ төслүүдээ танилцууллаа

2019 оны 5-р сарын 7-нд Калифорни мужийн "Mountain View" хотод эхэлсэн "Google IO" үйл ажиллагаагаар "Google" компани өөрсдийн шинэ үйлдлийн систем, ухаалаг утас болон төхөөрөмжүүдээ танилцуулсан билээ. Ингээд үйл ажиллагааны онцлох үйл явдлуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

"Google" компани шинэ төслүүдээ танилцууллаа

1 "Android Q" шинэ үйлдлийн систем

"Android" үйлдлийн системийн 10-р үеийн загвар болох "Android Q"-ын 3 дах үеийн туршилтын "Beta" загварыг олон нийтэд танилцууллаа. Энэ нь ухаалаг утаснаас гадна ухаалаг зурагт, гэрийн төхөөрөмж болон таблет гээд нийт 2.5 сая "Android" үйлдлийн системийн төхөөрөмжид зориулагдах бөгөөд одоогоор "Pixel, "Samsung", "Nokia"  болон "OnePlus" зэрэг ухаалаг утаснуудад суулгах боломжтой юм. Загвар хэрэглээний хувьд шинээр "Dark Theme" буюу утасны дотор өнгийг хар болгох горим нэмэгджээ.

"Android Q" шинэ үйлдлийн систем

2 Илүү аюулгүй үйлдлийн систем

Энэхүү шинэ үйлдлийн систем нь аюулгүй байдалд илүү анхаарсан бөгөөд газрын зургийг "Incognito" горимоор ашиглаж, байршлыг хянах, төрөл бүрийн аппликэйшнуудын ямар төрлийн мэдээлэл ашиглаж буйг шалгах гэх мэт шинэчлэлүүд хийгджээ. Ирээдүйд "Software Update" нь төхөөрөмжийг унтрааж асаах шаардлагагүйгээр хийгдэх боломжтой болох аж. Мөн шинээр танилцуулсан  "Focus Mode" тохиргоо нь сонгосон аппликэйшнуудын хэрэглээг тодорхой хугацаанд эсвэл ямар нэг байршилд унтраах боломжтой болох юм.

Илүү аюулгүй үйлдлийн систем

3 "Pixel 3a" ухаалаг утас

  • Өмнөх "Pixel 3" загварын хямд хувилбар
  • 5.6 инчийн дэлгэцтэй "Pixel 3a", 6 инчийн "Pixel 3a XL" 2 төрөл
  • "Google Pixel" загварын хүчирхэг камер

Үнийн хувьд жижиг загвар болох "Pixel 3a" нь 399$-ийн үнэтэй бол том загвар "Pixel 3a XL" нь 479$ үнэтэй юм. Хар, ягаан болон цагаан өнгийн 3 төрлөөр худалдаалагдах энэхүү утас нь өмнөх загвар  "Pixel 3"-аасаа илүү хямд үнэтэйгээс гадна хүчин чадлын хувьд тийм ч их ялгаагүй аж. 

"Pixel 3a" ухаалаг утас

4 "Nest Hub Max"

Хуучин "Google Home Hub" хэмээх гэрийн ухаалаг туслахыг орлох "Nest Hub Max"  гэх төхөөрөмжөө танилцуулагдлаа. Энэхүү төхөөрөмж нь гэрийн аюулгүй байдалд голчлон анхаарах бөгөөд 127 хэмийн өргөн камертай аж. Үүнийг давхар гэрийн энтертайнмэнт төхөөрөмж болгон ашиглаж болох бөгөөд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ ярьж, кино бичлэг үзэх боломжтой. Уг төхөөрөмжийн дууг ихэсгэх багасгах, унтраах гэх мэт үйлдлүүдийг төхөөрөмжийн хөдөлгөөн танигч камерын тусламжтай гүйцэтгэх юм.

"Nest Hub Max"

5 "Google" хайлтын системийн шинэчлэл

Цахим орчны хамгийн том хайлтын систем болох "Google" хайлтын илэрц сайжирч зөвхөн тухайн түлхүүр үгтэй холбоотой холбоосуудаас гадна илүү ойлгомжтой нарийн мэдээллийг харуулдаг болох гэнэ. Хэрэв хэрэглэгч биеийн булчин, тулгуур тогтолцооны талаар хайвал биеийн булчинг харуулсан 3D модел гарч ирэх аж. Мөн "Artifitial Reality" буюу хиймэл бодит байдлыг ашиглан илүү нарийн мэдээллийг хэрэглэгчдэд өгөх боломжтой болох гэнэ.

"Google" хайлтын системийн шинэчлэл

6 "Google Assistant" буюу ухаалаг туслахын шинэ үе

"Google" өөрийн ухаалаг туслахыг сайжруулах томоохон өөрчлөлтүүдийг танилцуулсан бөгөөд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчийн хоолойг таних, өгсөн тушаалыг 10 дахин хурдан гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Мөн ухаалаг туслах нь хэрэглэгчийн хоолойг таньж и-мэйл бичиж чадахаас гадна машин барьж байх үед илүү энгийн, хялбар байдлаар газрын зураг ашиглах боломжтой болох юм. Та газрын зургаа хаалгүйгээр дуудлага авах, ирсэн мессежэд хариу бичих дуу солих гэх мэт үйлдлүүдийг өөрийн хоолойгоороо л хийж чадах аж.

"Google Assistant" буюу ухаалаг туслахын шинэ үе

7 "Google Lens"

Ухаалаг туслахын бас нэгэн шинээр танилцуулагдсан горим нь "Google Lens" юм. Энэ нь ухаалаг төхөөрөмжийн камераар дамжуулан хэрэглэгчийн орчин тойронд буй зүйлс болон бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг цаг тухайд нь үзүүлэх юм. Жишээ нь, хэрэглэгч хоолны цэс рүү камераа харуулахад цэсэнд байх хоолны мэдээллүүд, орцууд гарч ирэх бөгөөд төлбөр тооцоо болон гар цайлгах мөнгөний хэмжээг хүртэл хэлж өгөх юм.

"Google Lens"

8 "Google Duplex"

Ухаалаг туслахын "Google Duplex" гэх горим шинэчлэгдэж байгаа бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр ямар нэгэн аялал, ажлын төлөвлөгөөг гаргаж өгөх боломжтой болж байгаа аж. Хэрэглэгч өөрийн очих газар, хийх ажлаа хэлж өгснөөр тухайн байршлын талаарх мэдээлэл, хонож болох буудлууд, тээврийн хэрэгслүүд гэх мэт бүх л мэдээлэл, санал болгох газрууд гарч ирэх бөгөөд хэрэглэгч тухайн сонголтуудаас сонголтоо хийж аяллын төлөвлөгөөгөө илүү хурдан хялбар гаргах боломжтой юм.

"Google Duplex"

9 "Euphoria" төсөл

Үйл ажиллагааны үеэр дурдагдсан "Google"-ийн нэгэн төсөл нь "Euphoria" юм. Энэ нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар ярианы бэрхшээлтэй хүмүүст ярих боломж олгох бөгөөд одоогоор нэмэлт мэдээлэл хэзээнээс туршилтаар ашиглаж болох нь зарлагдаагүй байна. Гэсэн хэдий ч ирээдүйд "Google" ухаалаг туслахын томоохон хэсгийг бүрдүүлэх болно гэдгээ амласан юм. 

"Euphoria" төсөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()