1
Зорилгодоо тохируулж буйдан сонго
Хэрвээ та найз нөхөдтэйгөө суух зорилгоор буйдан авах гэж байвал угааж, арчихад хялбар материалаар хийгдсэн, олон хүн багтахаар том буйдан сонгосон нь зүгээр.
Харин ганцаараа ном унших, хостойгоо зурагт үзэх, хааяа унтаж амрах зорилготой байгаа бол өөрийнхөө хүрэх дуртай материалаар хийгдсэн, хэт том биш буйданг сонгоорой.
Мөн та буйдангаа буланд тавих уу, өрөө тусгаарлаж байрлуулах уу гэдгээ маш сайн бодолцох хэрэгтэй. Хэрвээ өрөөгөө хоёр хуваах бол урт, өндөр түшлэгтэйг сонгож, харин буланд тавих бол жижигхэн хоёр хүнд зориулагдсан буйданг худалдаж аваарай.
Мөн жижиг байранд зориулагдсан маш олон төрлийн эвхэгддэг буйдан байдаг учир та өөрт тохирсон буйдангаа төвөггүй сонгож чадна гэдэгт итгэлтэй байна.
2
Өөрт тохирсон тухтай хэсгийг бүтээ
Өрөөнийхөө аль нэг хэсэгт өөртөө зориулан тохилог булан гаргаж, дуртай зүйлсээ тавиарай. Хэрвээ өрөө тань хангалттай зайтай бол тусгаарлалт хийсэн ч болно.
3
Гэрэлтүүлгийн талаар бод
Орчин үед өрөөний голд гэрэлтэй байх нь энгийн үзэгдэл болсон учир та аль болох шинэлэг байхыг хичээгээрэй. Учир нь энэхүү гэрлийн бүрхүүл нь маш их зай эзэлдэг ба өрөөг жигд гэрэлтүүлдэггүй. Тиймээс гэрэлтүүлгийн өөр олон аргуудаас хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонгох нь зөв юм.
Та амралтын өрөөндөө бүдэг, ажлын өрөөндөө хүйтэн хурц өнгийн гэрлийг байрлуулсан нь зүгээр. Зарим гэрэлтүүлэггүй булангууд өрөөний хэмжээг жижиг мэт харагдуулдаг учир бүхий л хэсгээ гэрэлтэй болгоорой.
Мөн ном унших хэсэгтээ тод гэрэлтүүлэг хийхгүй бол хараа тань муудах болно шүү. Тиймээс аль болох цайвар өнгийн ханын цаас сонгохыг зөвлөж байна. Учир нь бараан өнгө гэрлийг бүдгэрүүлдэг юм. Мөн цэнхэр өнгийн гэрлийг шараар сольсноор танд илүү тав тухтай мэдрэмж төрөх болно.
4
Хүрэхийг хүсэж буй зүйлээ ил тавь
Хүн бүрд сайхан дурсамж шингэсэн зүйлс байдаг. Тэр нь ямар нэгэн үнэтэй бэлэг, эсвэл таны хүүхэд насандаа хэрэглэдэг байсан зүйл ч байж болох юм. Та тэдгээр нандин бүхнээ өөрт харагдахуйц хүрч болохоор газар тавьснаар сэтгэл санаа тань өөдрөг байх болно шүү
5
Шалан дээрээ хивс дэвс
Төрөл бүрийн хивс байдаг хэдий ч та тухтай байдлаа эрхэмлэж урт зөөлөн үстэй хивсийг сонгоорой. Гэхдээ цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг учир энэ төрлийн хивсийг үүдэндээ дэвсэх хэрэггүй. Харин зочны өрөөнд бол тохирно.
Мөн өрөөндөө тэр чигт нь хивс дэвсвэл зай багатай харагддаг гэдгийг санаарай. Хэрвээ гэрийн тань тавилга стандарт бол дөрвөлжин хивс тохирно. Харин бөөрөнхий хэлбэртэй тавилгатай бол зууван, дугуй хивсийг сонгохыг зөвлөж байна.
Үүнээс гадна өрөөнийхөө нэг буланд хивс дэвсээд дээр нь зөөлөн дэр тавиад тухалж суухад үнэхээр таатай байх болно шүү.