1. Тал засагч
Хэрвээ таны найз нөхдийн дунд үргэлж долигонодог нэгэн байдаг бол яагаад тийм зан гаргаад байгааг нь бодож үзээрэй. Түүний зорилго нь юу бол? Тэр үнэхээр таны амжилтаар бахархаж байна уу эсвэл таны амжилтаас ямар нэг ашиг сонжоо хайж байна уу? гэдгийг мэдэх хэрэгтэй. Ихэнхдээ хүмүүс хувийн ашиг сонирхолтой холбоотойгоор бусдад долигонодог бөгөөд өөрийнхөө төлөө таны ар нуруу руу чинь чимээгүй байж байгаад л хутга зоох магадлалтай шүү.
Тиймээс нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгодоггүй хүмүүсээс зайгаа бариарай. Учир нь тэдний чихэр шиг сайхан үг нь ихэнхдээ хуурамч байдаг. Сайн найз гэдэг нь таны талаар хатуу ч гэсэн үнэнийг хэлдэг нэгэн байдаг юм шүү.
2. Өрсөлдөгч
Өрсөлдөх нь аливаа үйл явдлыг түргэсгэдэг хэдий ч найз нөхдийн хооронд тийм зүйл байх нь утгагүй юм. Тиймээс тантай өрсөлддөг найз нөхдөөсөө холдох нь хамгийн зөв зүйл юм.
3. Эрч хүч сорогч
Энэ нь долигонууртай ойролцоо боловч тэд өөрийн гаргасан алдаа, биеэ авч яваа байдлаа амьдралын хүндрэлтэй холбож тайлбарладагт оршино. Энэ төрлийн хүмүүс үргэлж таниас ямар нэг зүйл нэхэх бөгөөд бүхий л нөхцөл байдалд анхаарал, халамж, санхүүгийн туслалцааг хүсэх болно. Мөн тэд үргэлж мөнгө зээлж, бараг л буцааж өгдөггүй. Харин танд хэрэг болох үед тэд хэзээ ч туслахгүй.
4. Дуурайгч
Таныг дуурайгч хүмүүс ихэнхдээ таны муу талыг л харуулахыг зорино. Тэр таны эд, эс бүхнээс тастаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Энэ нь нэг талаараа мөн л долигонуур нэгэнтэй адил юм.
5. Амиа хичээсэн найз
Амиа хичээсэн байдал нь тийм ч муу зан чанар биш хэдий ч найз нөхдийн хооронд ийм зүйл байх нь утгагүй юм. Найз нөхдийн хувьд нэг нэгнээ амиа хичээсэн зан гаргаж байгааг танихад амархан байдаг. Жишээлбэл: Тэд зөвхөн өөрийн дуртай газар л хоолонд орохыг шаардах бөгөөд тантай бараг л санал нэгдэхгүй, өөрийнхөөрөө л дайрах болно. Мөн тэд ямар нэгэн газар ашиг олж харсан тохиолдолд таныг шууд хаях магадлалтай ба түүнд найз нөхдийн холбоо нэг их хамааралгүй байдаг.
6. Насанд хүрсэн хүүхэд
Энэ нь аюултай, тэнцвэртэй бус нөхөрлөлийг хэлж байгаа юм. Тэдэнд найз гэхээсээ илүү том ах эсвэл эцэг хэрэгтэй байдаг. Эдгээр хүмүүс үргэлж ямар нэгэн асуудалд орооцолдож, тэднийг байнга хэцүү байдлаас аврах хэрэгтэй болдог. Ингээд тэд дахиж хэзээ ч хэрэгт холбогдохгүй гэж амлалт өгч, танд талархал илэрхийлэх боловч, тун удахгүй таниас тусламж хүсээд залгах нь мэдээж.
7. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус
Энэ төрлийн хүмүүс ихэнхдээ сөрөг хандлагатай байдаг бөгөөд өөрийн ажил, амьдрал, гэр бүлийн харилцаа, дэлхий ертөнц гэх мэт бүх л зүйлд сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс хэрвээ танд ийм найз байдаг бол холбоогоо тасалсан нь зүйтэй. Учир нь түүнтэй 30 минут ярилцахад л та бүтэн өдрийн ажлаа алдаж, юу ч хийх сонирхолгүй болно шүү.
8. Сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөгч
Тэд санаатай болон санаандгүй байдлаар танд сөргөөр нөлөөлдөг. Мөн зарим нь таны сэтгэл санааг хямраасан үедээ аз жаргалыг мэдэрдэг бөгөөд хэзээ ч танд сайхан зүйл ярихгүй, үргэлж л сэтгэлээр унагаах зүйлийг амнаасаа урсгана.
9. Галзуу
Энэ төрлийн хүмүүсийн сэтгэл хөдлөл ямар нэг тодорхой шалтгаангүйгээр байнга хувирдаг. Тиймээс ч тэд аз жаргалтай байж байснаа гэнэтхэн уурлаж уцаарлаад эхэлдэг. Мөн тэд таныг яг л боксын бэлтгэл хийж байгаа мэтээр ашиглаж, сэтгэл санааг нь сэглэж орхидог. Тиймээс та сэтгэл хөдлөл нь байнга тогтворгүй байдаг хүмүүс итгэл даахуйц найз болж чадахгүй гэдэгтэй санал нэгдэх хэрэгтэй шүү.