15 минутын дотор гэрээ хэрхэн цэвэрлэх вэ?

Гэнэтийн хэрэг гарч, хурдан хугацаанд гэрээ цэвэрлэх шаардлага хэн бүхэнд тулгардаг. Гэхдээ та санаа зоволгүй дараах зөвлөгөөнүүдийг дагаснаар гэрээ 15-хан минутын дотор цэвэрлэж дуусгах болно. 

15 минутын дотор гэрээ хэрхэн цэвэрлэх вэ?

1 Хэр цэвэрхэн байх ёстойгоо тодорхойл

Хоёр хүнээс "Цэвэрхэн гэр ямар байх ёстой вэ?" гэж асуух юм бол 2 өөр хариулт хэлнэ. Тийм учраас та ганцаараа амьдардаг байсан  ч хамаагүй гэрээ хэр цэвэрхэн байх ёстойг тодорхойлох хэрэгтэй юм. 

Үүний тулд дараах асуултуудыг өөртөө тавиад үзээрэй:

  • Танд яг ямар байдал таалагддаггүй вэ? Жишээ нь, шалаар хөглөрсөн зүйлс, хаа сайгүй үртэс байх, цонх толин дээр хурууны хээ гарсан байх гэх мэт.
  • Юу таны санааг зовоодоггүй вэ? Жишээ нь, угаалгын машин дүүрэн хувцас, овоолсон оймс, эмх цэгцгүй ор гэх мэт.
  • Та ямар зүйлсийг цэвэрлэх дуртай эсвэл дургүй вэ?

Эдгээр асуултыг тавьсны дараа та яг юуг түрүүлж цэвэрлэхээ мэдэж авах болно.

Хэр цэвэрхэн байх ёстойгоо тодорхойл

2 Гэрээ 3 хэсэгт хуваагаад тус бүрд 5 минут зарцуул

Та хүссэн зүйлээ хийж болох ч бүгдийг нь нэг зэрэг хийх албагүй. Харин том өрөө, гал тогоо, угаалгын өрөө гэх мэтээр гэрээ 3 хэсэгт хуваагаад тус бүрийг нь 5 минутын дотор цэвэрлэж дуусгаарай. 

Том өрөө

  • Зурагт, ширээ, шүүгээ гэх мэт тоос тогтдог газруудаа арч.
  • Дэр болон дэвсгэрээ сэгсэрч тавь.
  • Шалаа шүүрд.
  • Энэ өрөөнд байх ёсгүй зүйлсээ байранд нь буцаан тавь. (ном, бичиг баримт, хувцас гэх мэт)

Гал тогоо

  • Угаалтуур доторх бүх аяга тавгаа угааж дуусга.
  • Хоол идсэнийхээ дараа аяга тавгаа угаагаад байвал мэдээж бохир аяга таваг цугларахгүй. Тиймээс үүнийг хэвшил болгоорой. 
  • Ил байгаа зүйлсээ далд хий.
  • Бүх гадаргууг ариутгагчтай алчуураар арч.

Угаалгын өрөө

  • Суултуур, ванн руугаа цэвэрлэгч бодис цацаад хэсэг хугацааны дараа арч.
  • Шил арчигч, салфеткын тусламжтайгаар толио өнгөл.
  • Хогийн саваа сулла.

Гэрээ 3 хэсэгт хуваагаад тус бүрд 5 минут зарцуул

3 Амжихааргүй бол нэг өрөөнд 15 минут зарцуулаарай

Хэрвээ та бүгдийг нь цэвэрлэж амжихгүй байгаа бол нэг өрөөг 15 минутын дотор цэвэрлээрэй.

Том өрөө

  • Бүх дэр болон дэвсгэрээ угаалгын машиндаа хий.
  • Буйдангийнхаа дээд болон доорх тоосыг соруул.
  • Тоос тогтсон бүх газруудаа арч.
  • Өрөөндөө агаар оруулангаа цонхныхоо тоосыг арч.

Гал тогоо

  • Шалаа угаа.
  • Хогоо хая.
  • Гал тогооны хэрэгслүүд дээрх хурууны хээгээ арч.
  • Алчуураа соль.

Угаалгын өрөө

  • Суултуурныхаа доторхийг цэвэрлээд  суурь, таглаа, суудлыг нь арч.
  • Шүршүүрний бүхээг эсвэл ваннаа угаа. Цорго, шүршүүрний толгойгоо цэвэрлэхээ мартав аа.

Амжихааргүй бол нэг өрөөнд 15 минут зарцуулаарай

Лаа асаах:

Гэртээ анхилуун үнэртэй лаа асааснаар та бусдад тухтай мэдрэмж төрүүлэх болно. 15 минутын дотор гэрээ цэвэрлэж амжихгүй байсан ч заавал лаа асаагаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()