Хүүхэд тань сургууль дээрээ дээрэлхүүлдэг бол ямар арга хэмжээ авах вэ?

Судалгаанаас харахад хүүхдүүдийн 10% нь тогтмол ямар нэгэн дарамт шахалтад өртдөг бол 55% нь хааяа өртдөг аж. Мөн сургуулийн сурагчдын 70% нь хэн нэгэн дээрэлхүүлж байхыг байнга хардаг бол 60% нь тухайн дээрэлхүүлдэг хүүхдийг таньдаг гэж хэлсэн байдаг. Орчин үед энэ асуудал илүү газар авсаар байгаа бөгөөд 2017 оноос эхлэн ЮНИСЕФ үүнтэй тэмцэж эхэлсэн билээ. Ингээд өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүддээ зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

Хүүхэд тань сургууль дээрээ дээрэлхүүлдэг бол ямар арга хэмжээ авах вэ?

1 Итгэх арга барилыг зааж өг

Сургууль дээрээ ямар нэгэн дарамт шахалтад өртсөн хүүхдүүдийн 20-30% нь л тэр талаараа том хүнд хэлсэн байдаг. Учир нь тэрбээр өөрийгөө буруутгаж бусдаас уг асуудлаа нууцалж байж болох юм. Мөн эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж маш бага байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй. Хэрвээ та нэг л удаа хүүхдийнхээ асуудлыг тоохгүй орхисон бол тэр дахин танд итгэл хүлээлгэхгүй л болов уу?

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ:

  • Хүүхдээ сайн мэдээ дуулгах бүрд нь магтаж, муу мэдээ хэлэхэд нь зэмлэхээ болих хэрэгтэй. Эс тэгвээс хүүхэд тань сайшаал магтаал хүртэхийн тулд зөвхөн сайн мэдээг л тантай хуваалцах болно.
  • Хүүхдийнхээ асуудалд хөндлөнгөөс зөвшөөрөлгүй оролцох хэрэггүй. Хүүхдүүд эцэг, эх нь тэдний асуудалд орооцолдсон тохиолдолд бүх зүйл улам дордоно гэдэгт итгэлтэй байдаг.

Итгэх арга барилыг зааж өг

2 Хүүхдийнхээ өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүл

Анжелина Жоли багадаа ангийнхаа хүүхдүүдтэй ойлголцдоггүй байсан ба тааруу сурч, багш нартайгаа хүртэл хэрэлддэг байжээ. Харин рэппер Эминем 9 настай байхдаа сургуулийнхаа хүүхдэд маш ихээр зодуулж, тархи нь хөдөлж, эмнэлэгт хүртэл хүргэгдэж байсан. Мөн Леди Гага, Жессика Альба, Меган Фокс, Курт Кобейн, Зак Эфрон нар ч сургуульд байхдаа ангийнхандаа дээрэлхүүлдэг байжээ.

Гэхдээ тэд бүгд өөрийн гэсэн хүсэл сонирхол, хоббитой байсан бөгөөд түүндээ ч цаг зарцуулж, тулгарсан хэцүү асуудлаа мартаж чаддаг байсан юм. Тейлор Свифт ганцаардлаасаа болж дуу бичиж, харин Кристен Стюарт зураг авалтандаа өөрийгөө бүрэн зориулахын тулд 13 настай байхдаа сургуулиа хаяж байсан гэдэг.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ:

  • Хүүхдээ ямар нэгэн шүүмжлэлийг зөвөөр хүлээж авч сурахад нь туслах хэрэгтэй. 
  • Өөрийгөө илэрхийлэх хүсэл сонирхолтой болоход нь тусал.

Хүүхдийнхээ өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүл

3 Цахим сүлжээнд хувийн мэдээллээ нууцлах хэрэгтэй болохыг ойлгуулаарай

Цахим сүлжээ нь орчин үеийн өсвөр настнуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хамгийн чухал орон зай болсон. Мөн тэд олон найзтай байхыг эрмэлзэх болсон нь нууц биш. Цахим сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар “Цахим дарамт” нь өнөө үед хүүхдүүдэд тулгарч буй хамгийн том асуудал гэжээ.

Цахим сүлжээ хэрэглэгч хүүхдүүдийн 50% нь доод тал нь нэг удаа цахим дарамтад ордог бөгөөд 10 хүүхэд тутмын 1 нь л тэр талаараа эцэг, эхдээ хэлсэн байдаг.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ:

  • Хүүхдийнхээ цахим хаягийн нууц үгийг асуухын оронд өөрөө цахим сүлжээг идэвхтэй ашиглаж эхэл. Улмаар та хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавьж, түүний сонирхол, найз нөхдийнх нь талаар мэдэж чадах юм.
  • Цахим орчинд ямар мэдээлэл нийтэлж болох, ямар мэдээлэл нийтэлж болохгүйг ойлгуулаарай. Мөн хэн нэгэн дарамталж, доромжилсон тохиолдолд ямар арга хэмжээ авахыг зааж өг. Таагүй сэтгэгдлийн хажууд “Report” гэх товчлуурыг дарахад л хангалттай шүү дээ.

Цахим сүлжээнд хувийн мэдээллээ нууцлах хэрэгтэй болохыг ойлгуулаарай

4 Хүүхэдтэйгээ болон анги хамт олонтой нь ч гэсэн харьц

Дарамт шахалтыг зөвхөн хоёр талын үл ойлголцол гэж хүлээж авч болохгүй. Учир нь дээрэлхэгчийн талд багагүй хүн байдаг бөгөөд зарим тохиолдолд багш нар нь ч байх магадлалтай юм. 

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ:

  • Битгий тоо, хариуг нь барь гэсэн зөвлөгөөг мартах хэрэгтэй. Хүүхэд нэг хүүхэдтэй учраа олж чадах хэдий ч анги хамт олны дарамтыг хэрхэн өөрчлөхөө мэддэггүй юм.
  • Энэ асуудалд багш болон эцэг, эхчүүдийг хамруулах хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ болон анги хамт олонтой нь ч гэсэн харьц

5 Уур бухимдалд хэрхэн хариу үзүүлэх талаар зааж өг

Судалгаанаас харахад ахлах ангийн сурагчдын 5% нь сургууль болон сургууль руугаа явах замыг аюултай гэж үздэг учир хичээлээ тасалж байсан гэнэ. Сургууль дээрээ дарамт шахалтад орох үед тухайн хүүхэд хичээлээ тасалж, сурлагын амжилт нь буурдаг ба гадуур тэнэх нь ихэсдэг. Энэ нь гадаад орчны аюултай нөлөөллөөс өөрийгөө хамгаалах гэсэн уураг тархины авч буй арга хэмжээ юм. Тиймээс эцэг, эхчүүд бусдын уур бухимдалтай байдлыг хэрхэн зөвөөр хүлээж авахыг хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй юм.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ:

  • Дарамт шахалтад орох үед тайван байх нь хамгийн чухал гэдгийг хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Тайван байдал нь дарамтлагчид хүнд цохилт болдог гэдгийг хэлж өгөөрэй.
  • Хүүхдээ бие хамгаалах урлагийн дугуйланд бүртгүүл. Энэ нь өөрийгөө хамгаалах, өөртөө итгэлтэй болоход нь туслах болно. 

Уур бухимдалд хэрхэн хариу үзүүлэх талаар зааж өг

6 Эргэн тойрныхоо хүмүүстэй ижил сонирхолтой болоход тусал

Ихэнхдээ  бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй, үе тэнгийнхэнтэйгээ хэл амаа амархан ололцох чадваргүй хүүхдүүд л дээрэлхүүлэх хандлагатай байдаг. Нас ахих тусам хүүхэд илүү тэвчээртэй болдог хэдий ч энэ нь түүнийг сургуулиа төгсөх хүртэл нь хүлээх хэрэгтэй гэсэн үг биш.

20 жилийн ажиглалтаас харахад нийтэч, эцэг, эхийнхээ тусламжгүйгээр өөрийн асуудлыг шийдвэрлэж чаддаг хүүхдүүд 25 насандаа дээд боловсрол эзэмшиж, ажилтай болох магадлал нь ичимхий, өөртөө итгэлгүй хүүхдүүдээс 2 дахин их байсан гэнэ.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ:

  • Хүүхдийнхээ ангийн хүүхдүүдийг гэртээ урьж, түүний сонирхдог өвөрмөц зүйлсийг найзуудад нь ойлгуулахад тусал.
  • Бусад хүүхдүүдийн эцэг, эхтэй холбоотой бай. Томчуудын хоорондын нөхөрлөл хүүхдүүдийн харилцааг сайжруулдаг. Тиймээс гэр бүлээрээ гадуур зугаалж, кафе орж байгаарай.

Эргэн тойрныхоо хүмүүстэй ижил сонирхолтой болоход тусал

7 Орчныг нь өөрчил

Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургууль, ангийг солихыг буруу гэж боддог. Мөн тэд хүүхдээ маргаантай нөхцөл байдалд хэрхэн биеэ авч явахыг ойлгуулах нь хамгийн зөв гэж үзэх нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь хүүхдээс шалтгаалахгүй шүү дээ.Тиймээс хэрвээ боломжтой бол хүүхдээ өөр сургуульд оруулж, орчныг нь өөрчлөх гээд үзээрэй.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ:

  • Хүүхдэдээ сургуулиа сонгох эрхийг нь өг. Энэ нь өөртөө итгэлтэй болоход нь тусална.
  • Шинэ сургуулийг нь хариуцлагатайгаар сонгож, ангийнх нь хүүхдүүдтэй уулзаж бодит төсөөлөлтэй болох нь зүйтэй.

Орчныг нь өөрчил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()