Орчин үеийн ёс зүйтэй хүмүүсийн гаргадаг үйлдлүүд

2019-04-27, 17:30
6,616

Цаг хугацаанаасаа үл хамаарч соёл иргэншил бүр өөрийн гэсэн хэв маяг, хууль дүрэмтэй байсаар ирсэн. Гэсэн хэдий ч бидний амьдарч буй энэ үед ёс зүй гэх ойлголт маш нарийн, төвөгтэй болсон билээ. Ингээд орчин үеийн хүн бүрийн мэдэж байх хэрэгтэй 10 ёс зүйтэй үйлдлүүдийг танилцуулж байна.

Орчин үеийн ёс зүйтэй хүмүүсийн гаргадаг үйлдлүүд

1 Уулзахаасаа өмнө залга

Хэн нэгний гэрт урилгагүй очих нь ихэнх орнуудад бүдүүлэг занд тооцогддог. Жишээ нь, нэгэн Англи эмэгтэй гэрт нь урилгагүй зочин ирэхэд маш их дургүйцдэг бөгөөд хэн нэгэн хаалгыг нь тогшиход гадуур хувцсаа өмсөж хаалгаа тайлдаг ажээ. Хэрэв ирсэн зочин нь нөхөрсөг байвал "Би дөнгөж сая гэртээ орж ирлээ, ороод ир" гэдэг бол бүдүүлэг санагдвал "Би гэрээсээ гарах гэж байна, дараа ирээрэй" гэж хэлээд буцаадаг аж.

Уулзахаасаа өмнө залга

2 Ямар нэгэн үдэшлэгт очоод шууд "WiFi"-ын нууц үгийг асуух хэрэггүй

Хэн нэгний гэрт болж буй үдэшлэгт очоод шууд "WiFi" нууц үгийг нь асууж болохгүй.

Ямар нэгэн үдэшлэгт очоод шууд "WiFi"-ын нууц үгийг асуух хэрэггүй

3 Хүүхдийн өрөөнд орохдоо хаалгыг нь үргэлж тогшиж бай

Мэдээж онцгой тохиолдолд заавал хаалга тогших шаардлагагүй хэдий ч хүүхдэдээ хувийн орон зай олгож байгаарай.

Хүүхдийн өрөөнд орохдоо хаалгыг нь үргэлж тогшиж бай

4 Эмэгтэй хүмүүс хаана ч малгай бээлий өмсөж болно

Энэ нь 18-р зууны Их Британид үүссэн хувцаслалтын соёл бөгөөд эмэгтэй хүмүүс гоёлын зориулалтаар малгай, бээлийг зөвхөн гадаа гэлтгүй үзвэр үйлчилгээний газарт ч өмсөж болдог.

Эмэгтэй хүмүүс хаана ч малгай бээлий өмсөж болно

5 Хэт их гоёл чимэглэлийн зүйлс зүүх хэрэггүй

Гоёл чимэглэлийн зүйлсийг өмсөж буй хувцсандаа тохируулан сонгож байх хэрэгтэй. Мөн том хэмжээтэй хүнд чимэглэлийг үдэшлэг, баяр ёслол дээр очихдоо зүүж байгаарай. Харин өдөр тутамдаа жижигхэн загвартайг сонгосон нь дээр.

Хэт их гоёл чимэглэлийн зүйлс зүүх хэрэггүй

6 Хоол идсэний дараа төлбөрийг урьсан хүн нь төлөх хэрэгтэй

Ямар нэгэн болзоо ажлын уулзалтад урьсан хүн нь төлбөр төлөхийг нөхөрсөг зангийн илэрхийлэл гэж үздэг. Мөн нийгэмд зөвхөн эрэгтэй нь тооцоо төлөх ёстой гэх ойлголт байдаг бөгөөд энэ нь харилцааны эрх тэгш бус байдлыг харуулах нь бий. Тиймээс хэрвээ болзооны эмэгтэй тань тооцоогоо хувааж төлөхийг хүсвэл битгий татгалзаарай.

Хоол идсэний дараа төлбөрийг урьсан хүн нь төлөх хэрэгтэй

7 Хүн ихтэй цахилгаан шатанд орохдоо аль болох бусдад хүрэхгүй, харахгүй байхыг хичээгээрэй

Давчуу цахилгаан шатанд сууж явахад хүн бүрд таагүй мэдрэмж төрдөг. Тиймээс та бусдад хүрэх, харахаас зайлсхийх хэрэгтэй. 

Хүн ихтэй цахилгаан шатанд орохдоо аль болох бусдад хүрэхгүй, харахгүй байхыг хичээгээрэй

8 Хэн нэгний гэрт болж буй үдэшлэг цугларалтад очихдоо бэлэг болгоод идэх юмтай очиж байгаарай

Хэн нэгний гэрт болж буй үдэшлэг цугларалтад очихдоо бэлэг болгоод идэх юмтай очиж байгаарай

9 Жолоочийн арын суудалд хүүхэд, эмэгтэйчүүд л суух хэрэгтэй

Жолоочийн арын суудал нь хүүхдийн суудал тавих болон эмэгтэйчүүд суухад зориулагдсан байдаг. Мөн та машинд суухдаа эмэгтэй хүнд эхэлж хаалга онгойлгож өгч байгаарай.

Жолоочийн арын суудалд хүүхэд, эмэгтэйчүүд л суух хэрэгтэй

10 Танихгүй хүнтэй улс төр шашны талаар ярих хэрэггүй

Танихгүй хүнтэй анх уулзах үедээ улс төр, шашин гэх мэт хүнд сэдвээр ярилцахаас татгалзаарай. Хэрэв хэн нэгэн тухайн сэдвийн талаар ярихыг хүсвэл та найрсгаар татгалзаж болно.

Танихгүй хүнтэй улс төр шашны талаар ярих хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()