1
Цагаан будаа
Будаа олон төрөл. Бор будаа цагаанаасаа илүү хүний биед тустай боловч түүний бүтцэд тос агуулагдаж байдаг тул хамгийн удаандаа л зургаан сар хадгалах боломжтой. Харин цагаан будааг 30 жилийн туршид хадгалж, хэрэглэж болдог гэхээр гайхалтай байгаа биз. Ийм урт хугацаанд хадгалахын тулд сэрүүн нөхцөлд агааргүй орчинд байлгах шаардлагатай.
2
Зөгийн бал
Археологичид нэг удаа дотроо зөгийн балтай эртний ваарыг олжээ. Тэрхүү ваар нь 5500 жилийн настай байсан гэхээр зөгийн бал маш урт хугацаанд хадгалж, хэрэглэх боломжтойг нотолсон баримт болж байна. Ингээд бодохоор хүн төрөлхтөн зөгийний хөдөлмөрийг үнэлж, бахархахад ч болохгүй зүйлгүй. Үнэндээ зөгийнүүд уурхайчдаас ч шаргуу ажилладаг. Тэгэхээр гэртээ зөгийн бал хурааж, цуглуулбал үр ачаа алдахаас аварч болох юм. Гэртээ ямар ч байсан нэг юм уу хоёр сав зөгийн бал байлгахад гэмгүй.
3
Хатаасан шош
Холливүүдийн кинонуудад гардаг ядуусын иддэг хоол гэвэл тэр нь үргэлж л шош байдаг. Гэхдээ энэ нь тийм муу гэсэн үг биш. Шош үнийн хувьд боломжийн боловч амин дэмээр баялаг. Амтны хувьд ч боломжийн. Эрдэмтэд шошны чанар удаан хугацаа өнгөрсөн ч мууддаггүйг тогтоожээ. Багадаа л 30 жил хадгалж хэрэглэж болох гэнэ. Тиймээс шошыг гэртээ хадгалахаа мартаж болохгүй.
4
Элсэн чихэр
Элсэн чихэр бол ус чийгийг шингээгч. Өөртөө ус чийгийг шингээх чадвартай бөгөөд агаарт байх чийгийг хүртэл өөртөө шингээдэг. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг горимыг алдуулдаг хамгийн сөрөг хүчин зүйл бол чийг. Тэгэхээр элсэн чихэр нь бүтээгдэхүүнийг урт хугацаанд хадгалахад нэн тустай бүтээгдэхүүн болж таарч байна.
5
Агч модны шүүс
Агч модны шүүсийг үүрд хадгалах боломжтойг эсэх дээр хүмүүс маргаантай байдаг. Дэлхий ертөнцөд мөнх зүйл үгүй гэж ихэнх гүн ухаанчид үздэг тул аливаа зүйлийг үүрдийн гэж тодорхойлох нь осолтой. Гэхдээ энэ бүгдийг үл харгалзан Ютагийн Их сургуулийн эрдэмтэн агч модны шүүс мөнх настай гэж батлан хэлжээ. Чихэрлэг амттай энэхүү шүүс нь бас нянгийн өсөлтийг зогсоох чадалтай.
6
Хуурай сүү
Амтаараа шингэн сүүг гүйцэхгүй ч байнга хэрэглээд байж болно. Бас хадгалах нөхцөл маш удаан.
Мэдээж дөнгөж цагийн өмнө саасан сүү, эсвэл савалгаатай шингэн сүү хэрэглэх нь танд сайхан санагдана. Гэхдээ төд удалгүй та шинэхэн сүүгээ гашлах вий гэж санаа зовох болно.
7
Хоолны давс
Бидний худалдаж авсан давс ихэвчлэн таван жилийн хугацаатай байдаг. Энэ нь давсанд иод нэмсэнтэй холбоотой.
Давс хоолыг амттай болгоод зогсохгүй бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг. Намар цагт давс өөрийн үүргээ гүйцэтгэхэд маш тохиромжтой үе. Тухайлбал, хатаасан загас, борцыг давсгүйгээр бэлтгэх боломжгүй. Тиймээс хангалттай хэмжээгээр давсыг нөөцлөх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол том хотууд алга боллоо гэж бодоход бүтээгдэхүүнээ яаж удаан хадгалах билээ?
8
Шар буурцагны соус
Шар буурцагны соусны найрлагад нь юу нэмж хийснээс хамаарч хадгалалт янз бүр. Хэрэв соусыг цэвэр найрлагаар нь байлгасан нөхцөлд түүний хадгалах хугацаа нь маш урт. Гэхдээ та нэг л онгойлгосон бол заавал сэрүүн нөхцөлд хадгалах ёстойг мартаваа.
9
Согтууруулах ундаа
Спирт агуулсан зарим бүтээгдэхүүнүүд хурдан муудаж, чанараа алддаг. Энэ нь ихэнхдээ үнэн бөгөөд амт оруулагч нэмж, найрлагыг нь өөрчилсөнтэй холбоотой юм. Ийм бүтээгдэхүүн гэвэл коктэйль, вино зэргийг нэрлэж болно. Харин виски, текилла, ромийн тухайд дээрх ойлголтыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Тэдгээр нь хадгалалтын хувьд маш урт настай. Мэдээж хэрэг дэлгүүргүй, бараа бүтээгдэхүүн хомс үед тэдгээрийг уугаад амьдралдаа гэрэл нэмж болно шүү дээ.
10
Пеммикан
Амьд үлдэхийн тулд та бидэнд мах ямар чухал болохыг хэн хүнгүй мэднэ. Гэтэл махгүй бол яах билээ? Яг ийм нөхцөлд пеммикан таны аминд орно.
Пеммикан нь хатаасан махнаас нэг их ялгагдахгүй бөгөөд биед амархан шингэдэг, өөх тос бага ч шим тэжээл сайтай концентрацан бүтээгдэхүүн юм. Хэрвээ та Жюль Вернийн зохиолд дуртай бол түүний “Ахмад Гаттерсийн адал явдал” зохиолоос энэхүү шидтэй хүнсний талаар олж мэдэх боломжтой.