1
Хулуу
Хулуу нь төрөл бүрийн амин дэм, ялангуяа А витаминаар баялаг учраас хараанд сайнаар нөлөөлдөг.
2
Бууцай
Бууцай нь хүний бие махбодийн үйлдвэрлэж чаддаггүй маш ашигтай амин дэм болох лютиныг агуулдаг. Лютин нь нүдэнд, ялангуяа хүлээн авсан дүрсийг тархи руу боловсруулж илгээх үүрэгтэй торлог бүрхэвчинд сайн нөлөө үзүүлдэг.
3
Амтат чинжүү
Амтат чинжүү нь нүдийг эрүүл байлгахад тусалдаг бодис болох зиакситинийг агуулдаг юм. Зиакситин нь нүдний хүлээн авч буй дүрсний хэмжээг бууруулж амрахад нь тусалдаг ажээ.
4
Улаан лооль
Улаан лооль А болон С витаминаар баялаг учраас харанхуйд сайн харахад туслахаас гадна хурц гэрлийн нүдэнд учруулж болох аюулаас сэргийлдэг.
5
Эрдэнэ шиш
Эрдэнэ шиш зиакситин агуулдаг бөгөөд нүдэнд ирж буй хэт ягаан туяаг шүүн авч нүдний эсийг эрүүл байлгадаг.
6
Цагаан талх
Цагаан талхны байнгын хэрэглээ нь нүдний болорт муугаар нөлөөлдөг. Мөн өндөр нүүрс устөрөгчийн агууламжтай учраас цусан дахь сахарын түвшинг ихэсгэж, нүдний харааг муутгаж, нүүр хөөхөд хүргэдэг.
7
Хиам, зайдас
Төрөл бүрийн хиам, зайдас нь өөх тос ихтэй учраас нүдний даралтыг ихэсгэдэг. Мөн их хэмжээний давс агуулдаг учраас нүдний ойр орчмыг хавагнуулдаг юм.
8
Мөхөөлдөс
Мөхөөлдөс нь их хэмжээний элсэн чихэр агуулдаг учраас нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг. Мөн ихэнх мөхөөлдөс олон тооны E ангиллын амт оруулагч бодис агуулдаг. Тэдгээрээс E012 нэртэй амт оруулагч нь харшил үүсгэж хүзүүг хавдааж, нойр булчирхайд сөргөөр нөлөөлөн толгой байнга өвдөхөд хүргэдэг.
9
Паста
Паста нь их хэмжээний нүүрс ус агуулдаг. Хэрвээ ихээр идвэл таны нүдний болорт гэмтэл учруулж мэднэ.
10
Даршилсан байцаа
Даршилсан байцаа нь маш их давс агуулдаг учраас их хэмжээгээр идсэн тохиолдолд нүд хавддаг.