Бидний тархи ямар үед буруу ажилладаг вэ?

Заримдаа тархины үйл ажиллагаа буруу байх магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл, бидний тархи аливаа зүйлтэй тэмцэж, амьд гарах зорилготойгоор л ажилладаг гэнэ. Хэдийгээр тархины үйл ажиллагааг 100 хувь хянах боломжгүй ч та буруу зүйл хийж байгаа эсэхээ нягталж чадна. Ингээд бидний хамгийн чухал эрхтэн болох уураг тархины гаргадаг томоохон 5 алдаатай танилцацгаая.

Бидний тархи ямар үед буруу ажилладаг вэ?

1 Тархи тод зүйлд дуртай

Хүний тархи нэг л зарчмаар ажилладаг учраас бид дэлгүүрт орох бүрдээ шар үнийн цаасанд хууртсаар л байдаг. Уураг тархи нь анхны харсан мэдээллээ л хүлээж авах чадвартай болохоор хүмүүс тэдгээр цаасыг хармагцаа л шууд хямдрал гэж ойлгодог бөгөөд тухайн зүйлийг худалдаж авахыг хүсдэг аж. Гэхдээ та тэрхүү хүслээ хянаж, захирч чадна гэдгийг санаарай.

Тархи тод зүйлд дуртай

2 Өөрийнхөө зөв гэж бодсныг л анхаардаг

“Эдгээр хүмүүс надтай санал нийлэхгүй байна. Тэд үнэхээр онцгүй хүмүүс юм” гэж тархи шууд бодож эхэлдэг. Хэдийгээр тархи таны үзэл бодолтой зөрчилдөх нь хэвийн үзэгдэл хэдий ч сэтгэлийнхээ гүнд тухайн хүнд дургүй байсаар л байдаг.

Уураг тархи нь санаандгүй байдлаар өөрт таалагдсан зүйлдээ тэмүүлж эхэлдэг бөгөөд хэрвээ ямар нэгэн бодол зөрчилдөж байвал тухайн хүн стресстэж эхэлдэг аж. Жишээлбэл, та бурханд итгэдэг хүмүүсийн бодлыг өөрчлөх гэж оролдоод үзээрэй. Энэ нь ямар ч үр дүн дагуулахгүй нь тодорхой юм.

Өөрийнхөө зөв гэж бодсныг л анхаардаг

3 Буруу шийдвэр ч сайн талтай

Хүн өөрийнхөө бурууг төдийлөн хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тиймээс тархи таныг хамгаалах үүрэгтэй байдаг юм. Тэр танд өөрийгөө зөвтгөх төрөл бүрийн санаа, хамгаалалтыг гаргаж ирдэг.

Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ хийсэн үед ч уг хамгаалалт гарч ирдэг гэнэ. Жишээлбэл: Та хоолныхоо дэглэмийн үеэр зүсэм бялуу идчихвэл таны тархи “Бид ганц удаа л амьдарч байгаа шүү дээ” гэж хэлэх болно. Ингээд л танд бялуу идэх нь тийм ч буруу зүйл биш мэт санагдана.

Буруу шийдвэр ч сайн талтай

4 Сонголт хийх чадвар

Хэрвээ хүнд хоёр зүйл харуулаад аль нэгийг нь ав гэвэл сонголт хийж чаддаггүй гэнэ. 12 зүйл харуулсан ч адилхан л байх болно. Харин 3 зүйлийн аль нэгийг ав гэж санал болговол хялбархан сонголтоо хийж чаддаг гэнэ.

Сонголт их байх тусмаа тархи илүү их ажилладаг учраас тухайн хүн яагаад ч юм худалдан авалт хийхээ больчихдог. Харин хоёр зүйлээс сонголт хийх үед эхний бараа төгс бус, хоёр дахь нь ч мөн адилхан харагддаг гэнэ. Тиймээс өөрт таалагдахгүй байгаа зүйлээ худалдаж авснаас юу ч худалдаж авахгүй байсан нь зүгээр гэж боддог байна.

Сонголт хийх чадвар

5 Тав тухтай байдал нь мөрөөдлөөс ч илүү чухал

Хүмүүс өөрийн тав тухтай байдлаа үгүй хийж, дассан газраасаа холдохыг хүсдэггүй. Учир нь маш их стресстдэг учраас тэр шүү дээ. Тиймээс ч өөрийгөө таагүй байдлаас хамгаалах хэрэгтэй болдог.

Бидний өвөг дээдэс өөрсдийн аюулгүй байдлаа нэгд тавьж, хүйтэн чийгтэй агуйд үлдэхийг илүүд үздэг байсан гэдэг. Тэр нь ч бидний тархинд тогтож хүмүүс өөрт таалагдсан зүйлээсээ салахыг хүсдэггүй болсон хэрэг байх. 

Тав тухтай байдал нь мөрөөдлөөс ч илүү чухал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()