1. Та хэн нэгний нэрийг мартсан бол
Гудамжинд хэн нэгэн хүн тантай таарч мэндлэхэд та түүний нэрийг санахгүй байвал тун эвгүй байдалд орох болно. Мэдээж танилцаад удаагүй бол шууд нэрийг нь асуусан нь зөв. Гэхдээ та эвгүй байдалд орох дургүй нэгэн бол дараах аргыг ашиглаарай.
Хэрвээ танд нөгөө хүний тань утасны дугаар байхгүй бол дугаарыг нь асуугаад хэн гэж хадгалах вэ гэж асууж болно. Гэхдээ танд нэрээр минь хадгалаарай гэж хэлбэл энэ арга тус болохгүй. Гэхдээ зарим хүмүүс өөрийгөө товчилсон нэрээр дуудуулах дуртай байдаг бөгөөд тийм төрлийн хүмүүс нэрээ шууд л хэлэх болно.
Мөн та хоёулаа явж байвал хажууд байгаа хүнээ түүнтэй танилцуулж болно. Тэр тохиолдолд та тухайн хүний хэлж байгааг сайн сонсож нэрийг нь мартахгүйгээр тогтоож аваарай.
2. Махлаг бүсгүйг хөл хүнд гэж андуурах
Та нэгэн бүсгүйд хөл хүнд болсонд нь баяр хүргэтэл тэрбээр жирэмсэн биш байвал яах вэ? Мэдээж та тухайн бүсгүйд таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна өөрийгөө эвгүй байдалд оруулах болно.
Тэр нөхцөл байдлаас гарахын тулд та юу ч бодолгүйгээр "тоглосон шүү" гэж хэлж болох ч цаашдаа тухайн хүнтэй таатай харьцаатай байх нь юу л бол. Тиймээс шууд л уучлалт гуйх нь хамгийн зөв сонголт байх болно. Ер нь эмэгтэй хүн өөрөө танд хөл хүнд болсон гэдгээ хэлээгүй л бол тэр талаар ярих шаардлагагүй.
3.Буруу дугаар руу, буруу хүн рүү зурвас илгээсэн
Нэг их асуудал үүсгэхгүй зурвасууд үүнд багтахгүй л дээ. Гэхдээ ноцтой зурвасууд хэн рүү илгээгдсэнээсээ хамаарч аюул дагуулж байдаг. Жишээлбэл, та найз руугаа “Эхнэр дургүй хүргээд байна” гэж явуулах гэж байгаад эхнэр рүүгээ явуулчихвал яах вэ? Нэгэнт илгээсэн зурвасыг устгах боломжгүй байдаг ч та өөрийгөө хэд хэдэн аргаар аврах боломжтой.
Жишээ нь, түүнд наргиан байсан гэж хэлж болно. Эсвэл өөр хүн утсаар нь зурвас бичсэн гэж өөрийгөө зөвтгөж болох юм. Гэхдээ энэ арга нөлөөлөхгүй бол уучлалт гуйсан нь хамгийн зөв. Ер нь зурвас илгээхийнхээ өмнө хэн рүү явуулж байгаагаа сайтар шалгаж байгаарай.
4. Цахилгаан шатанд хийгээ гаргасан
Хэрвээ та олуулаа явж байвал дэргэдэх хүн рүүгээ чихэж болох юм. Энэ бол гэмт хэрэг биш учир санаа зовох шаардлагагүй. Гэхдээ хүмүүс юу ч хэлэхгүй дуугүй өнгөрсөн бол та ч дуугүй өнгөр. Харин цахилгаан шатанд хоёулхнаа байгаа тохиолдолд ямар ч арга байхгүй учир та зүгээр л уучлалт гуйгаарай.
5. Хэн нэгний сюрпризын нууцыг задалсан
Та хэн нэгний бэлдэж буй сюрпризын талаар санаандгүй бусдад ярьчихсан байж болно. Энэ тохиолдолд ярианыхаа сэдвийг шууд өөрчлөх хэрэгтэй. Бүр болохгүй бол сюрприз бэлдэж буй хүмүүстээ ам алдсанаа хэлж, шинэ төлөвлөгөө боловсруулсан нь дээр шүү.
6. Нийллэгийн мөнгөө өгсөн ч үдэшлэгтээ очиж чадахаа больсон
Хэрвээ та нийллэгийн мөнгөө эргүүлж авахыг хүсэж байвал мөнгө цуглуулсан хүн рүүгээ шууд залгаж, очиж чадахгүй болсноо хэлэх хэрэггүй. Харин мөнгөний хэрэг гарлаа гэж хэлээд өөрийн өгсөн мөнгийг эелдгээр буцааж авахыг хүсэх хэрэгтэй. Гэхдээ таны найзууд хэн нэгэнд бэлэг авах зорилготойгоор мөнгө цуглуулсан бол буцааж авах нь утгагүй бөгөөд та харамч, амиа бодсон, мунхаг нэгэн мэт харагдах болно.
8. Нэг найздаа татгалзсан хариу өгсөн ч нөгөө найзтайгаа гадуур зугаалсан
Хэрвээ татгалзсан хариу өгсөн найз чинь энэ талаар мэдвэл түүнд таагүй сэтгэгдэл төрөх нь тодорхой. Гэхдээ яагаад найзтайгаа уулзаагүй гэдгээ тайлбарлаж болно шүү дээ. Магадгүй нийлж буй бусад хүмүүс нь таалагддаггүй учир хамт гадуур зугаалаагүй гэж хэлэх боломжтой. Эсвэл нөгөө найзтайгаа зайлшгүй уулзах шаардлагатай байсан гэдгээ ойлгуулж болно. Хэрвээ таны найз шударга зантай бол зүгээр л үнэнээ хэлсэн нь хамгийн зөв сонголт байх болно шүү. Та найздаа эвгүй сэтгэгдэл үлдээсэн учир дахин цаг товлож хоолоор дайлаарай. Хэсэг хугацааны дараа асуудал мартагдаж та хоёрын харилцаа буцаад л хэвийн болно гэдэгт итгэлтэй байна.