Худалдан авагчдыг мунхруулдаг маркетингийн 10 заль

Супермаркетад өлссөн үедээ орох нь хамгийн буруу сонголт байдаг. Учир нь төрөл бүрийн амттан, хоол хүнс сайхан үнэртэж та тэдгээрийн байгаа зүг рүү өөрийн эрхгүй очдог шүү дээ. Бид өөрсдөө ч мэдэлгүй энэ мэт дэлгүүрүүдийн маркетингийн заль мэхэд байнга хууртаж байдаг гэнэ. Ингээд та бүхэндээ үйлчилгээний байгууллагуудын хэрэглэгчдээ татдаг зарим аргуудаас танилцуулж байна.

Худалдан авагчдыг мунхруулдаг маркетингийн 10 заль
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Олонхыг дагах

Энэ бол хамгийн сайн хэрэгждэг маркетингийн арга юм. Жишээлбэл, майхан худалдаж авч байгаа хүн аяны сандлыг заавал авдаг гэх мэдээлэл цацагдлаа гэж бодъё. Энэ тохиолдолд хүмүүс надаас бусад нь худалдаж авч байгаа бол би ч адилхан авах хэрэгтэй гэж бодож  аяны сандлыг майхантай хамт худалдаж авах нь бий.

Мөн уг арга загварын ертөнцөд түгээмэл ашиглагддаг. Өчигдөрхөн л хэний ч сонирхохгүй байсан өндөр суудалтай жийнсэн өмдийг өнөөдөр бүгд өмсөж байна шүү дээ. Энэ нь хүмүүс олны танил хүмүүсийг дуурайдагтай холбоотой.

Олонхыг дагах

2 Дунджийг нь сонгуулах

Энэ нь маш сонирхолтой арга юм. Судалгаанаас харахад үйлчилгээ, төрлөөрөө ижил 3 бүтээгдэхүүнийг зэрэгцүүлж байрлуулахдаа дундаж үнэтэйг нь голд нь тавьдаг байна. Ихэнх хүмүүс хэт үнэтэй эсвэл маш хямдхан бүтээгдэхүүн авахаас татгалздаг тул дундаж барааг нь сонгодог. Гэтэл үнэн хэрэгтээ голд нь байрлуулсан бүтээгдэхүүн нь борлуулалт муу, дэлгүүрт маш удаан хугацааны турш хадгалагдсан зүйл байдаг гэнэ. Тиймээс дэлгүүрийнхэн хурдан зарж дуусгахыг хүссэн зүйлээ 3 бүтээгдэхүүнийхээ голд байрлуулдаг аж.

Дунджийг нь сонгуулах

3 Дэлгүүрийн үнэр

Энэ нь борлуулалтаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хамгийн шилдэг арга бөгөөд үүнийг "аромамаркетинг" хэмээн нэрлэдэг.  Тэр ч бүү хэл төрөл бүрийн ажлын байранд зориулсан тусгай үнэр гаргадаг байгууллага хүртэл байдаг бөгөөд үнэр тараах тоног төхөөрөмж суурилуулдаг газрууд ч бий. Ихэнхдээ хөргөлтийн системээр дамжиж аливаа үнэр тархдаг юм.

Та хүмүүс өөрт таалагдсан үнэртэй зүйлээ худалдаж авах сонирхолтой байдгийг мэдэх үү? Судалгаанаас харахад худалдан авагчдын 84% нь таатай үнэр үнэртэж буй хэсгээс 20-30%-ийн үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг болох нь тогтоогджээ. Энэ аргыг "Apple", "Philips", "Nike" зэрэг компаниуд ихээхэн ашигладаг.

Дэлгүүрийн үнэр

4 Шар өнгөтэй үнийн шошго

Хүмүүс давхарлуулж наасан шошгыг хараад л шууд өөрсдийн ашгийг бодож эхэлдэг. Улмаар худалдан авалт хийснийхээ дараа өөрийгөө их ашигтай наймаа хийлээ гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ хямдарсан үнэ болон өмнөх үнэ хоорондоо төдийлөн ялгаатай байдаггүй ба өмнөх үнийг нь зохиогоод ч бичсэн байх магадлалтай.

Хямдрал урамшуулалд дуртай хүмүүсийг дэлгүүрийн ажилчид хуурах тохиолдол элбэг байдаг. Жишээлбэл, том шар цаасан дээр “Жүрж - кг нь 5000 төгрөг” гээд биччихсэн байвал хүмүүс ихээр худалдаж авдаг. Гэтэл бодит байдал дээр үнэ нь 3000 төгрөг ч байх  магадлалтай юм. Тиймээс хямдралтай үнэд хууртахгүй байх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй.

Шар өнгөтэй үнийн шошго

5 999 төгрөг

Энэхүү аргыг хүн бүр мэддэг ч одоог хүртэл хууртсаар л байна. Хүмүүс үнийн шошго дээрх сүүлийн тоонд төдийлөн анхаарал хандуулдаггүй ба "ердөө 4999-хөн төгрөг гэж үү” хэмээн боддог.

"Stripe" компанийнхан үнэтэй бараа бүтээгдэхүүний үнийг ойролцоогоор тавихад илүү сайн зарагддаг болохыг баталжээ. Мөн 9-ийн тоо бүхий л нөхцөл байдалд эергээр үйлчилдэг гэнэ. Манайд энэ аргыг олон газар ашигладаг ба түүний нэг жишээ нь "Номин супермаркет" юм. Та ихэнх бараа бүтээгдэхүүнүүд нь 9-ийн тоогоор төгссөн байдгийг анзаарч байсан биз ээ.

999 төгрөг

6 Сүү болон талхыг хамгийн сүүлийн лангуу дээр тавьдаг

Хамгийн сүүлийн лангуун дээр тэмдэглэлийн дэвтэр эсвэл хэнд ч хэрэггүй зүйл байвал түүнийг худалдаж авахын тулд хэн ч зорьж очихгүй. Харин талх болон сүү нь байнгын хэрэглээ учир хамгийн сүүлийн лангуун дээр байсан ч хүмүүс очиж авах л болно. Улмаар та замдаа таарсан хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг сонирхож худалдаж авсаар сагсаа дүүргэх болно. Энэ нь маш сонирхолтой заль байгаа биз.

Сүү болон талхыг хамгийн сүүлийн лангуу дээр тавьдаг

7 Талархал илэрхийлэх

Хүн бүр хэн нэгнээс баярлалаа гэх мэт сайхан үг сонсохыг хүсдэг. Тиймээс ч өөдөөс тань харж инээмсэглэн, баярлалаа гэж хэлж байгаа хүнд та муухай хандаж чаддаггүй. Жишээлбэл, ресторанд хоол идсэний дараа танд зөөгч бохь өгвөл танд таатай санагдаж түүнд цайны мөнгө илүү үлдээхийг хүсэх болно.

Худалдааны байгууллагууд ихэнхдээ "Та үнэгүй амсаж үзэж болно" гэсэн аргыг ашигладаг. Мэдээж үнэгүй зүйлээс нь амссан юм чинь худалдаж авахаас өөр аргагүй болно шүү дээ. Мөн хэлний, жолооны болон бусад сургуулиуд ч гэсэн эхний хичээлд үнэгүй сууж үзэх боломжтой гэсэн зарыг тавьдаг. Нэг удаа суучихсан хүн дараагийн хичээл дээр дахин суух хүсэлтэй болно гэдгийг л тооцоолж буй хэрэг шүү дээ.

Талархал илэрхийлэх

8 Толгойгүй манекен

Толгойтой, нүүртэй манекенд өмсгөсөн хувцсыг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Учир нь тухайн хүнд хувцас бус манекений царайг харах хүсэл төрдөг гэнэ. Харин толгойгүй, нүүргүй манекен байх үед худалдан авагч хувцсанд илүү анхаарал хандуулж эхэлдэг байна.

Толгойгүй манекен

9 Хамгийн үнэтэй бараануудыг нүдэнд тусахаар байрлуулна

Дунд хэсгийн тавиур дээр байгаа зүйл хурдан зарагдаж дуусдаг. Тиймээс энэ хэсэгт дэлгүүрийн ажилчид хурдан зарахыг хүсэж буй бараагаа тавьдаг. Хүмүүс үүнийг мэддэг хэдий ч маркетингийн энэ аргад хууртсаар л байгаа. Тонгойж ямар нэгэн зүйл авах, эсвэл судлах зав байхгүй учир гарт таарсан хамгийн эхний зүйлээ авах нь завгүй хүмүүсийн хувьд зуршил болсон байдаг. Харамсалтай нь та тус дэлгүүрийн зарахыг хүссэн хуучин, эсвэл хамгийн үнэтэй зүйлийг нь худалдаж авч байгаагаа мэдэхгүй мөнгөө гарзадна.

Хамгийн үнэтэй бараануудыг нүдэнд тусахаар байрлуулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()