Та дараах нөхцөл байдлуудаас амьд гарч чадах уу? /Сонжоо/

Та өөрийгөө аварга загастай тааралдсан, эсвэл догшин хар салхи таныг чиглэн ирж байгаа нөхцөлд байгаагаар төсөөл дөө. Та тэдгээр нөхцөл байдлуудаас амьд үлдэж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Хэрвээ тийм бол дараах сонжоог бөглөөд үнэхээр амьд үлдэж чадах эсэхээ мэдэж аваарай. Байж болох хамгийн зөв хариултыг хуудасны төгсгөлд тайлбарлан оруулсан байгаа.

Та дараах нөхцөл байдлуудаас амьд гарч чадах уу? /Сонжоо/

1 Элсэн цөлд төөрвөл та юу хийх вэ?

  1. Оройн цагаар явна
  2. Шөнийн цагаар явна
  3. Нүх ухаад дотор нь орно

Элсэн цөлд төөрвөл та юу хийх вэ?

2 Газар хөдлөлтийн үед нурангинд даруулсан үед яах вэ?

  1. Тайвшраад толгойгоо ямар нэг зүйлээр бооно
  2. Гал асаана
  3. Түргэн тэндээс гарахыг оролдоно

Газар хөдлөлтийн үед нурангинд даруулсан үед яах вэ?

3 Аваргай загастай дайралдвал яах вэ?

  1. Эргээд хамаг хурдаараа сэлнэ
  2. Дороо хөдлөхгүй зогсоно
  3. Хэрвээ дайрвал нүд рүү нь болон заламгай руу нь цохино

Аваргай загастай дайралдвал яах вэ?

4 Галзуурсан бухтай тааралдвал яах вэ?

  1. Бух руу өөдөөс нь гүйнэ
  2. Газар хэвтэнэ
  3. Хөдөлгөөнгүй зогсоод, малгайгаа хажуу тийш шиднэ

Галзуурсан бухтай тааралдвал яах вэ?

5 Хар салхи таныг чиглээд ирж байвал яах вэ?

  1. Толгод өөд мацна
  2. Нүх эсвэл шавар руу орж нуугдана
  3. Хамаг хурдаараа гүйнэ

Хар салхи таныг чиглээд ирж байвал яах вэ?

6 Сүрэг зөгий тань руу дайрвал яах вэ?

  1. Агуй руу орж нуугдана
  2. Ус руу шумбана
  3. Шавжны хор тэдэн рүү цацна

Сүрэг зөгий тань руу дайрвал яах вэ?

7 Цахилгаан шат унаж эхэлвэл та яах вэ?

  1. Цахилгаан шат газарт хүрэх үед дээш үсрэнэ
  2. Цахилгаан шатны шалан дээр дээшээ харж хэвтэнэ
  3. Хананд наалдана

Цахилгаан шат унаж эхэлвэл та яах вэ?

8 Мөс рүү цөмөрч орвол яах вэ?

  1. Унасан тал руугаа мацаж гараад эрэг рүү өнхөрч явна
  2. Мөсийг цөмлөж эрэг рүү сэлэхийг оролдоно
  3. Хувцасаа тайлна

Мөс рүү цөмөрч орвол яах вэ?

ХАРИУ:

ХАРИУ:

  1. Шөнөөр аялах нь зөв. Цөлд орой ч гэсэн 30 хүртэлх хэм халдаг учраас шөнөөр аялснаар та усаа хэмнэж, наранд цохиулахаас сэргийлнэ
  2. Тайвшрах нь зөв. Хэрвээ та нуранганд гацсан бол тайвшраад хүн ирэхийг хүлээх хэрэгтэй. Энэ хооронд тоосноос өөрийгөө хамгаалахын тулд ямар нэг юмаар толгойгоо боогоорой.
  3. Хөдлөхгүй байх нь зөв. Аварга загас тэр бүр хүн рүү дайрдаггүй болохоор ямар ч хөдөлгөөн хийлгүй сэлж өнгөрөхийг нь хүлээгээрэй.
  4. Малгайгаа шидэх нь зөв. Бух нэгэнт уурласан бол юу руу ч хамаагүй дайрна. Тиймээс малгай юмуу ямар нэг хувцасаа тайлж шидэх юм бол тийшээ бух дайрч танд зугтах боломж гарч ирнэ.
  5. Нуугдах нь зөв. Хүн салхинаас зугтаж чадахгүй учраас аль болох гүн нүх олоод тэнд нуугдаарай.
  6. Агуй руу орох нь зөв. Зөгий харанхуйд сайн харж чаддаггүй учраас агуйд нуугдсанаар тэднийг та төөрөгдүүлж чадна.
  7. Хэвтэх нь зөв. Цахилгаан шат унах үед шалан дээр хэвтсэнээр та ирэх цохилтын хүчийг бүх биеээрээ тарааж арай хөнгөн бэртэл авна.
  8. Унасан газраараа гарах нь зөв. Таны өмнө байсан газрын мөс зузаан байсан гэдэг нь тодорхой учраас тийшээ мацаж гараад дахиж цөмрөхгүйн тулд эрэг рүү өнхрөх хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()