Дэлхийн хамгийн хортой 6 хоол

2019-04-13, 15:16
15,552

Улс үндэстэн бүрийн онцлог хоолны урлагтай нь салшгүй холбоотой байдаг билээ. Төрөл бүрийн хорхой шавжаас авахуулаад далайн содон ховор загас гээд хүний сониуч занг хөдөлгөж хорхойг хүргэсэн хоол байдаг. Гэвч тэдгээр нь заримдаа хэт өвөрмөц байхын тулд идсэн хүн дээ шууд хор хүргэх нь байдаг. Энэхүү нийтлэлээрээ уншигч та бүхэндээ дэлхий дээрх хамгийн хортой 6 хоолыг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн хортой 6 хоол

1 Намибийн аварга үхэр мэлхий (Giant Namibian Bullfrog)

Африк тивийн баруун хойд зүгийн ард түмний дээд зэргийн хоолны нэгт ордог энэхүү мэлхийг жилийн зөвхөн тодорхой үед иддэг аж. Тэр тусмаа үржлийн үеэр идэхэд тус мэлхийн дотор эрхтэн болон арьсанд агуулагддаг хорны хэмжээ ихэссэн байдаг бөгөөд буруу цагт идсэн үед бөөрний дутагдалд орж үхэлд хүргэдэг байна. 

Намибийн аварга үхэр мэлхий (Giant Namibian Bullfrog)

2 Хакарл (Hákarl) буюу аварга загасны гашилсан мах

Исландын орнуудаас гаралтай энэхүү хоол нь Гренландын аварга загасны махаар хийдэг бөгөөд Гренландын аварга загасны маханд "trimethylamine oxide" гэх хорт бодис өндөр хэмжээгээр агуулагддаг аж. Харин махыг хоргүй болгохын тулд 6 сарын турш даршилж бэлддэг байна. Зөв бэлдээгүй махыг идсэнээр мэдрэлийн тогтолцоонд хүчтэй нөлөөлдөг аж. 

Хакарл (Hákarl) буюу аварга загасны гашилсан мах

3 Японы Фугу (Fugu) загас

Цианитаас 1200 дахин хүчтэй хорыг өөртөө агуулж байдаг энэхүү загас нь Японы дээд зэргийн хоолны нэг нь юм. Олон улсад худалдаалах, хүнсэнд хэрэглэхийг хуулиар хорьсон энэхүү загасыг Японы сушины тогооч нар 2 жилийн турш бэлтгэл сургуулилт хийсний эцэст хийх эрхтэй болдог ажээ. Гэсэн хэдий ч жилд ойролцоогоор 5 хүн энэхүү загаснаас болж нас бардаг юм. 

Японы Фугу (Fugu) загас

4 "San-nakji" буюу нялх наймаалж

Солонгос үндэстний хоолнуудын нэг бөгөөд ихэвчлэн нялх наймаалж хэмээн нэрлэгддэг хэдий ч үнэндээ нас бүй гүйцсэн наймаалжийг жижиглэн хэрчсэн хоол юм. Шинэхэн барьсан наймаалжийг хэрчиж жижиглэн түүхийгээр нь хийж бэлтгэдэг энэхүү хоолонд ямар нэгэн хорт бодисыг өөртөө агуулдаггүй байна. Харин наймаалжний онцгой мэдрэлийн тогтолцооны улмаас тэмтрүүлүүд нь хөдөлж үйл ажиллагаагаа алдаагүй байдаг бөгөөд тэмтрүүл дээр нь байрлах хэдэн арван соруулнууд хүний хоолой, дотор эрхтэнд наалдаж хахах цаашлаад хоол боловсруулах тогтолцооны эрхтнүүдийг гэмтээдэг байна. 

"San-nakji" буюу нялх наймаалж

5 Цусан хясаа (Blood Clams)

Зөвхөн Хятад болон Мексикийн хойгийн далин гүнд олддог ховор төрлийн энэхүү хясаа нь содон шүүслэг амтаараа алдартай юм. Гэвч далайн гүнд хүчил төрөгч багатай газар амьдардаг учир их хэмжээний усыг шүүдэг бөгөөд төрөл бүрийн бактери болон вирусийг өөртөө хадгалдаг байна. Үүний улмаас цусан суулга, хижиг өвчин болон элэгний гепатит А вирусийн тарах халдах гол эх үүсвэр болдог ажээ. 

Цусан хясаа (Blood Clams)

6 "Casu Marzu" буюу өттэй бяслаг

Италийн Сардиниасаас гаралтай энэхүү өвөрмөц бяслагийг Европын ихэнх орнуудад худалдаалахыг хориглосон. Учир нь бяслагийг хийх явцдаа албаар өтүүлдэг байна. Энэхүү өт нь гэдсэн дотор амьд байх чадалтай бөгөөд хүний ходоод болон дотор эрхтнүүдийг гэмтээх цаашлаад үхэлд хүргэх аюултай ажээ. Мөн хэрвээ бяслагт байх өт нь үхсэн байвал бяслагийг муудсан гэж үздэг аж. 

"Casu Marzu" буюу өттэй бяслаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()