1
Атлантис хот хаана байдаг вэ?
Олон ам дамжсан яриагаар Атлантис нь цунами эсвэл газар хөдлөлтийн нөлөөгөөр далай доор орсон гэдэг. Платоныхоор бол Атлантис нь Гибралтарын хадны ойролцоо байсан ба Посейдон бурхны сүм, төв хана, шуудуунаас бүрдсэн байжээ. Мөн түүнийхээр далай доор байрлах уг хот Атлантын далайн хаа нэгтээ байгаа аж. Гэхдээ ямар ч технологиор хайгаад далай доороос уг хотын ул мөрийг олоогүй л байна.
Нэг хэсэг нь уг хотыг газар дундын тэнгист Испанийн эргийн ойролцоо байгаа гэдэг бол нөгөө хэсэг нь Антарктикийн доор байгаа гэдэг. Мөн зарим хүмүүс Азорийн арлуудад байдаг ч үздэг. Сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд Атлантисыг Испани, Мароккогийн дунд Кадис хотын ойролцоо далайд байгаа гэж үзэх болжээ. Гэхдээ энэ хот үнэхээр байсан уу, яг хаана байдаг эсэх нь асуулт хэвээр байсаар л байна.
2
Атлантис хотын хэмжээ
Платон уг хотыг “Ази болон Ливийг нийлүүлснээс ч том арал байсан” гэж бичиж үлдээжээ. Платонтой санал нийлдэг Христийн анхны түгээгч Тертуллиан нь Атлантис хотыг Атлантын далайд байсан гэж итгэдэг байсан юм. Энэ хотыг Газар дундын тэнгист байсан гэж үздэг хүмүүс хотын хэмжээг Грекийн хамгийн том арал болох Крит шиг байсан гэж тайлбарладаг. Харин Эдгар Кейси (Edgar Cayce) Атлантисыг Евро- Азитай адил хэмжээтэй байсан гэжээ.
3
Бурхны энэрэлийг хүртсэн хот
Домогт тэнгисийн бурхан Посейдон нь эгэл жирийн бүсгүй болох Клэетод дурлах үедээ Атлантис хотыг байгуулсан гэж өгүүлдэг. Тэрбээр түүнийг хамгаалахын тулд тэнгисийн дунд байх тусгаарлагдсан нэгэн арлын орой дээр хот босгон сүндэрлүүлж Атлантис хэмээн нэрлэсэн ажээ.
Дэлгэрүүлбэл, Посейдон дэлхий даяар аялж байхдаа бусад улсуудаас илүү оюунлаг, үзэсгэлэнтэй иргэд амьдардаг нэгэн арлыг олжээ. Тэрбээр тэнд Клэетод анхны харцаар дурласан гэдэг. Улмаар тэр арлыг Атлантис гэж нэрлэн түүнд зориулан хот босгож өгсөн гэдэг.
4
Дур булаам газар
Посейдоны байгуулсан Атлантис хот нь далайн 5 цагиргаар хүрээлэгдсэн ба тэдгээр нь туннелийн үүрэг гүйцэтгэдэг аж. Туннелээр хөлөг онгоцнууд зорчдог ба замыг нь цамхаг, хаалгануудаар хамгаалдаг байна. Мөн цагиргуудыг хүрээлж хананууд байх ба тэдгээр ханануудыг улаан, цагаан, хар өнгийн хадаар хийж, үнэт металлаар чимэглэсэн байсан гэнэ.
5
Посейдоны алтан хөшөө
Домогт Клэето болон Посейдон нь таван ихэр хөвгүүдтэй байсан гэдэг. Ууган хүүг нь Атлас гэдэг байсан ба Атлантис хотыг захирдаг байжээ.Тэрбээр эцэгтээ зориулж цул алтаар түүнийг аварга сүмд далавчтай морин тэргэнд сууж байгаагаар дүрслэн хөшөө босгож өгч байсан гэдэг.
6
Бүх зүйлсээ өөрсдөө хийдэг маш баян хот
Тэнд хагас бурхан, хагас хүмүүс амьдардаг байсан бөгөөд иргэд нь шаардлагатай хоол хүнсээ өөрсдөө тариалж, амьтад тэжээдэг байжээ. Атлантис хот нь маш үзэсгэлэнтэй ба хар болон улаан чулуугаар барьсан гайхамшигтай барилга байгууламж ихтэй байсан. Мөн маш ховор металлуудаар талст үйлдвэрлэж, ашигладаг байсан ба чөлөөт цагаараа тэднийг галт ууланд тоглодог байсан гэлцдэг.
7
Атлантисын сэргэлт
Атлантис хотын талаар маш олон домгууд байдаг. Эдгар Кейсийн үзэж байгаагаар Атлантис хот Хойд Америкийн зүүн эрэг орчимд дахин гарч ирэх ёстой бөгөөд тэнд амьдарч байсан хүмүүсийн сүнс бидний оюун ухааныг гэгээрүүлж өгөх аж.
8
Атлантисын холбоо
Зарим домогт өгүүлснээр Атлантисын оршин суугчид “Lyrian” гэх одны системээс 50,000 жилийн өмнө тэнд суурьшсан гэдэг. Тэдгээр нь одоогийн хүмүүсээс арай өндөр бөгөөд маш шударга байсан аж. Мөн 800 насалдаг байжээ.
9
Атлантисчуудын гайхалтай хүч
Өөр нэг домогт Атлантис хот нь Ангараг гараг дээрх харь гарагийн колоничлолын хот байсан гэж өгүүлдэг. Тиймээс хотынх нь иргэд ер бусын хүчтэй, цаг агаарыг удирдаж, галт уулыг өөрчлөх чадвартай байсан аж.
10
Бодит үйл явдал дээр суурилсан түүх байдаг уу?
Зарим хүмүүс Атлантис хотыг зүгээр л домог гэж боддог. Гэхдээ далайн аялагч Роберт Баллард нь галт уулын дэлбэрэлтээр Атлантис хоттой адилхан гэнэт алга болсон Грекийн ойролцоо “Aegean” тэнгист байх Санторини арлын хүмүүсийн тухай домгийг өгүүлдэг. Ер нь маш олон домог ярианууд байдаг ба Атлантис хотыг Багамын арал дээр байж байгаад Бермудийн гурвалжинд ороод алга болсон гэх нь ч бий. Мөн өөр домог дээр Атлантисыг Антарктиктад байгаа гэж үздэг. Бард коллежийн Профессор Жеймс Ром нь "Платон хүмүүст өөрийн онолыг тайлбарлаж, идеал нийгмийн талаарх санаагаа ойлгуулахын тулд Атлантис хотын тухай худал түүхийг зохиосон" гэж ч хэлж байжээ. Гэвч Атлантис яг бодитоор байсан эсэх нь нууц хэвээр л байна.
Хамгийн сүүлд шуугиан тарьсан нэгэн таамаг бол Африкийн баруун эрэгт, Мавритани улсын нутаг дэвсгэрт байх нэгэн сонин тогтоцтой газар нь Атлантис мөн байж болох тухай таамаг юм. Цөлийн дундах нүд гэмээр нэртэй тэрхүү газрыг "Рихатын тогтоц" гэж нэрлэдэг бөгөөд геологийн бүтэцийн хувьд Платоны дүрсэлсэнтэй тун ойрхон очиж байгааг олон эрдэмтэд онцолж байна.