1
21-р зууны сургуулийн сурагчдын сэтгэлийн түгшүүр (Anxiety) 1950-аад оны сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнтэй адил төвшинд байдаг
Жил ирэх тусам бүхий л насны хүмүүсийн сэтгэлийн түгшүүр (Anxiety) олон шалтгааны улмаас ихсэж байна.
Үүнд:
- Олон нийтийн үйл ажиллагаа, нийгмийн идэвх болон үүрэг хариуцлага гэх зүйл багассан. Хүмүүс олон цаг ганцаараа байдаг болсон.
- Амьдралын бодит байдлыг ойлголгүйгээр эд хөрөнгө, алдар нэр болон төгс харилцааг хүсдэг болсон.
- Мэдээлэл, сонин сэтгүүлээс сөрөг, таагүй зүйлсийн талаар их хэмжээний мэдээлэл авдаг. Ингэснээр өөрийн эргэн тойрон болон бодит амьдралыг илүү аюултайгаар хардаг.
2
Болзоонд явахдаа нохойтойгоо явбал болзоо амжилттай болох магадлал өсдөг
Хүмүүс тэжээвэр амьтантай хүмүүст илүү их итгэдэг бөгөөд цуг байхдаа аюулгүй, амар амгалан мэдрэмжийг авдаг аж.
3
Хүний дуртай дуу нь өөрийн амьдралд тохиолдсон чухал үйл явдалтай үргэлж холбоотой байдаг
Хүн бүр дуртай дуугаа өөрийн амьдралд тохиолдсон хамгийн хүнд хэцүү үе болон хамгийн аз жаргалтай үетэйгээ холбож сонсдог.
4
Хэн нэгнийг хүн амины хэрэг үйлдсэн гэдгийг итгүүлэхэд ердөө 3 цаг хангалттай
Психологийн шинжлэх ухааны холбооноос (Association for Psychological Science) 2015 онд гаргасан судалгааны дагуу хэн нэгний дурсамж, ой санамжийг өөрчлөхөд нөхөрсөг харилцаа болон сэтгэл зүйн арга техникүүд хангалттай гэжээ. Учир нь хүн ямар нэгэн үйл явдлыг санахдаа тухайн дурсамжийг дахин бичдэг бөгөөд хувь хүний багахан мэдээллийг ашиглаж дурсамжийг өөрчлөх боломжтой гэнэ. Судалгаанд оролцсон 30 хүний 21 хүнд нь өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн гэх хуурамч дурсамжийг бий болгоход 11 оролцогч гэмт хэргийн талаарх нарийн мэдээллийг өөрсдийн дурсамжид үүсгэсэн байжээ.
5
Зарим хүмүүс аз жаргалтай байхаас айдаг
Олон хүмүүс аз жаргалтай үедээ ямар нэгэн муу зүйл болох вий гэдгээс айж, эмээдэг бөгөөд албаар жаргалтай болох боломжуудаа өөрөөсөө холдуулдаг гэнэ. Энэ нь тухайн хүний амьдралын аз жаргалтай мөчид тохиолдсон ямар нэгэн гай зовлонтой холбоотой байдаг ба дахиж тийм зүйл мэдрэхгүйн тулд өөрийгөө бусдаас тусгаарлаж албаар ганцаардуулдаг байна.
6
Гар утсаа алдах нь террорист халдлага болохтой адил хэмжээнд хүнийг стресстүүлдэг
Их Британи улсад 2000 хүн оролцуулсан санал асуулгаар гар утсаа алдах болон галт тэрэгнээс хоцрох нь террорист халдлага болохтой адил сэтгэлийн дарамт үзүүлдэг болохыг олжээ. Харин хамгийн их сэтгэлийн дарамт учруулдаг зүйлсэд ойр дотны хүн нас барах, шоронд орох, байгалийн гамшгаар эд хөрөнгө, орон байраа алдах, хүндээр өвчлөх болон ажлаасаа халагдах зэрэг шалтгаанууд оржээ.
7
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой
Сэтгэл гутрал, түгшүүртэй байдлаас болж шаналж буй хүмүүст өдрийн тэмдэглэл хөтлөх нь бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө танин мэдэхэд тусалдаг гэнэ. Их зүйл бичих шаардлагагүй бөгөөд ердөө хэдхэн өгүүлбэр бичихэд л хангалттай.
8
Бүтээлч байхад сайн санаанаас илүү олон санаа чухал
Бүтээлч шинэ санаа гаргаж түүнийгээ бодит болгох нь хамгийн хэцүү зүйлсийн нэг билээ. Ихэнх хүмүүс шилдэг ганцхан санааг хэрэгжүүлэхээр ажилладаг нь хамгийн буруу юм. Амжилттай яваа хүмүүс бодож болох бүх л санаа сэдлээ гаргасныхаа дараагаа тэднийгээ хэсэг хугацаанд мартаж, өөр зүйлс хийдэг аж. Ингэснээр тухайн санаануудыг өөр өнцгөөс харж, сайжруулах боломжийг олгодог гэнэ.
9
20 минут цэцэрлэгт хүрээлэнгээр алхах нь таныг аз жаргалтай болгоно
Байгальтай ойрхон байх нь хүнийг тайван, амар амгалан болгодог бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгээр өдөрт 20 минут алхдаг хүн амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг аж.
10
Илүү дуу чимээ таны бүтээлч байдлыг алдагдуулдаг
Бид ажил хийж байх үедээ анхаарлаа төвлөрүүлж, ажлын бүтээмжээ сайжруулахаар дуртай дуугаа сонсдог. Гэвч зарим тохиолдолд дуу сонсох нь эсрэг үйлчилгээтэй байдаг бөгөөд ялангуяа юм бичих, зохиох болон төрөл бүрийн хэлтэй холбогдолтой ажил хийхэд анхаарлыг сарниулдаг байна.
11
Ямар нэгэн зүйлийг санахын тулд бичиж тэмдэглэхээс илүү зурах нь илүү үр дүнтэй
Тухайн зүйлийнхээ талаар зурах нь бичиж тэмдэглэж авахаас илүү үр дүнтэй байдаг бөгөөд тэрхүү зурсан дүрстэйгээ холбож мэдээллийг маш сайн санадаг гэнэ.
12
Дэмждэг спортын баг тань тэмцээнд ялахад таны өөртөө итгэлтэй байдал ихэсдэг
Тухайн хүний дэмждэг спортын баг ялах бүрд хүний сэтгэл санааны байдал ойролцоогоор 2 хоногийн турш эрс сайжирдаг гэнэ. Тэр тусмаа өөрийгөө үнэлэх үнэлэмж болон өөртөө итгэлтэй байдал нь нэмэгддэг аж.
13
2 дахь төлөвлөгөө таны амжилт гаргах боломжийг багасгадаг
Шинэ төсөл, ажил болон ямар нэгэн зүйлийг эхлүүлэхдээ 2,3,4 дахь төлөвлөгөөг хэзээ ч битгий гарга. Учир нь та өөртөө олон сонголтууд бий болгосноор эхний төлөвлөгөөндөө гаргах хичээл зүтгэл тань буурдаг юм.
14
Өөртөө өөрчлөлт хийж шинэ зорилт тавихаасаа өмнө та өөрөөсөө "Би үүнийг хийх үү?" гэж асуугаарай
Хоолны дэглэм барих, муу зуршлаасаа салах зэрэг ямар нэгэн зорилт өөртөө тавихаасаа өмнө та "Би үүнийг хийх үү?" гэж асуугаарай. Ингэснээр та өөрийн бодол санаандаа тэрхүү зорилгоо биелүүлэх түлхэц шалтгааныг гаргаж өгч байгаа юм.