1
"Isle of Dogs", 2018 он
Өнгөрсөн жилийн хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг болох "Isle of Dogs" нь шилдэг хүүхэлдэйн киноны 13-т жагсаж, Берлины кино наадамд “Шилдэг найруулга”-тай киногоор шалгарч байсан.
Хүүхэлдэйн киноны үйл явдал Японд болж өнгөрдөг бөгөөд бүх ноход нэгэн хачирхалтай ханиад туссанаар тэднийг тусгаарлаж өөр арал руу цөлдөг. Улмаар томоохон төрийн албан хаагчийн хүү Атари өөрийн нохой Спотсыг олохоор арал дээр очиж, бусдаас алслагдмал амьдарч байгаагаасаа залхсан 5 нохойтой таардаг. Ингээд тэд Спотсыг хамтдаа хайж эхэлдэг юм.
2
"Mary and Max", 2009 он
Энэхүү хүүхэлдэйн кинонд ганцаардал, ялгаварлан гадуурхалт, ижил хүйстэн, аутизм, бэлгийн хүмүүжил, сэтгэл санааны дарамт гэх мэт олон төрлийн хурц асуудлуудын тухай гардаг.
Кинонд 8 настай охин Мэри, 44 настай Нью-Йоркийн иргэн болон хэт таргалалттай, Аспергийн синдромтой Макс нарын харилцааны тухай өгүүлдэг. Тэд 18 жилийн туршид өөрсдийн амьдралынхаа талаар нэг нэгэндээ ярьдаг.
3
"The Illusionist", 2010 он
Уг сэтгэл хөдөлгөм киног Францын найруулагч, жүжигчин Жак Татигийн охиндоо бичсэн хувийн захидлаас сэдэвлэсэн юм.
Киноны гол дүр болох илбэчин залуу хоолоо олж идэхийн тулд Шотланд даяар хэсүүчлэн явж байгаад ядуу охин Элистэй таардаг. Тэрбээр илбээ үзүүлэхэд Элис түүнийг жинхэнэ шидтэн мэтээр хүлээж авдаг байжээ. Улмаар Элис нууцаар илбэчин залууг дагаж Эдинбург явж, гэрийн ажилд нь туслахаар үлддэг. Илбэчин залуу бүх мөнгөө шавхаж түүнд бэлэг өгдөг байсан ч охин түүнийг тэдгээр бэлгүүдээ ид шидийн тусламжтайгаар авдаг гэж боддог байжээ. Илбэчин залууд бодит амьдрал дээр шидтэн байдаггүй гэдгийг охинд ойлгуулах тун ч хэцүү байлаа.
4
"Anomalisa", 2015 он
Америкийн энэхүү хүүхэлдэйн киног 21-р зууны шилдэг найруулагч Чарли Кауфман найруулжээ.
Киноны гол дүр нь сэтгэл зүйн хурц асуудалтай зохиолч бөгөөд тэрбээр бүх хүмүүсийг нэг төрлийн хүн болгож хардаг аж.Тэгээд нэг өдөр Лиза хэмээх бүсгүйтэй танилцсанаар зохиолч залуу түүнийг бүсгүй хүн шиг харж, эмэгтэй хоолойгоор ярьж байгааг нь мэдэрснээр бүх зүйл эхэлдэг.
5
"Fantastic Mr. Fox", 2009 он
Энэ бол хамгийн шилдэг хүүхэлдэйн кинонуудын нэг бөгөөд Роальд Далягийн номноос сэдэвлэн бүтээжээ.
Ноён Фокс эхнэртэйгээ ферм рүү хулгай хийх гэж явах үедээ занганд орно. Тийнхүү занганд байх хугацаандаа тэрбээр эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдэх бөгөөд дахин хэзээ ч хулгай хийхгүй гэсэн амлалтыг өгдөг. 2 жилийн турш тайван амьдарсны эцэст Ноён Фокс дахин нэгэн гайхалтай төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд тэр нь түүнд маш их адал явдал, нутгийн оршин суугчдын эсэргүүцлийг авчирдаг.
6
"Minuscule", 2006-2008 он
Нэг анги нь ойролцоогоор 5 минут үргэлжилдэг шавжийн амьдралын талаар өгүүлдэг энэхүү Францын хүүхэлдэйн кино нь таны үзэж байсан хамгийн сайхан хүүхэлдэйн кинонуудын нэг байх магадлалтай. Шавжууд өдөр бүр сонирхолтой зүйлстэй тулгардаг бөгөөд та хэдхэн ангийг нь үзэхэд л тэдгээр бяцхан амьтад өөр өөрийн гэсэн зан араншинтай гэдгийг мэдэх болно.
Уг кино 3D-ээр хийгдсэн ба нэг ч үг ашиглалгүй зөвхөн үйлдлээр л үйл явдлыг илэрхийлдэг. Гэсэн хэдий ч ойлгоход маш хялбар, сонирхолтой шүү.
7
"Waltz with Bashir", 2008 он
Энэхүү Оскарын наадамд “Гадаад хэл дээрх хамгийн шилдэг кино”-нд нэр дэвшиж байсан хамгийн анхны хүүхэлдэйн киног 1982 оны Ливаны дайн дээр сэдэвлэж бүтээсэн ба баримтат киноны төрөлд багтдаг билээ.
Израилын явган цэргийн армийн цэрэг Ари Фольман Ливанд дайнд тулалддаг бөгөөд 24 жилийн дараа цэргийн андтайгаа таардаг. Аригийн найз түүнд цэргийн амьдрал, дайн тулааны талаар зүүдэлж байгаагаа хэлснээр үйл явдал өрнөдөг билээ. Учир нь Ари тухайн үеийн талаар юу санахгүй байсан ба таньдаг бүх хүмүүстэйгээ уулзаж эхэлнэ. Ингээд тэрбээр сэтгэл судлаачтай уулзаж асуудлаа шийдэхийг оролддог.