Ой тогтоолт сайжруулах үйлчилгээтэй 9 хүнсний бүтээгдэхүүн

Хөгшрөлт болон удамшлын гаралтай ямар нэг өвчин гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс болж хүний ой санамж муудаж, тархины үйл ажиллагаа удааширдаг. Үүнээс сэргийлэхийн тулд та эрдэс бодис, амин дэмээр баялаг хоол, хүнс идэж байх хэрэгтэй юм. Ингээд та бүхэнд тархины үйл ажиллагаанд хамгийн тустай B амин дэм, төмөр, цайраар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. 

Ой тогтоолт сайжруулах үйлчилгээтэй 9 хүнсний бүтээгдэхүүн

1 Чидун жимсний тос

Америкийн Темпл их сургуулийн эрдэмтэд чидун жимсний тос нь ой санамж, суралцах чадварыг сайжруулахаас гадна судасны хана зузаарахаас хамгаалдгийг баталжээ. Учир нь чидун жимсний тос нь уураг тархины хөгшрөх явцыг удаашруулдаг нэн чухал үл исэлдэгч полифенол  хэмээх бодисыг агуулдаг. Тархины эс залуу байх тусмаа удаан хугацаагаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаг. Мөн полифенол нь бодисын солилцоо болон гэдэс дотрын бичил орчныг сайжруулдаг юм.   

Та энэ жимсний ашиг тусыг  мэдэрье гэвэл идэх гэж буй салатаа хоёр цайны халбага түүхий чидун жимсний тосоор амтлахад л хангалттай. Хайрч хуурах хэрэггүй бөгөөд уг тосыг халаахад хавдар үүсгэгч бодис ялгардаг гэдгийг санах хэрэгтэй.

Чидун жимсний тос

2 Өндөг

Өндөг нь шинэ эс төлжихөд тус болдог ба ба мэдрэлийн төгсгөлд таатай нөлөө үзүүлдэг чухал бодис болох холиноор баялаг юм. Тархины мэдрэлийн түлхэц сайн байх тусмаа ой санамж хэвийн байдаг. Учир нь мэдрэлийн эсүүд өөр хоорондоо сайтар нэгдэж байхдаа л мэдээллийг хурдан тогтоодог аж. Нэг өндөг нь өдрийн хэрэглээний 20% болох 113 грамм холин агуулдаг.

Мөн түүнчлэн өндөг нь В6, В9, В12 болон D аминдэм агуулдаг. В-гийн төрлийн амин дэмүүд судасны ханыг шархлуулж байдаг гомоцистеин дааврын түвшинг бууруулдаг юм.

Уураг нь тархины эсэд эергээр нөлөөлж, тэднийг төлжүүлдэг бол В, D амин дэм нь уургийг биед шингээхэд тус болдог аж. 

Өндөг идсэнээр танин мэдэх чадвар дээшилдэг бөгөөд мэргэжлийн эмч нар 7 хоногт 2-оос 5 өндөг идэхийг зөвлөж байна.    

Өндөг

3 Хулууны үр

Цайраар баялаг хулууны үр нь ой тогтоолт сайжруулдаг. Мөн анхаарал төвлөрөлтийг сайжруулж, мэдээллийг удаан хугацаагаар хадгалахад тусалдаг ба стресс бууруулдаг магни, селен, В1 болон К амин дэмээр бие организмыг хангаж байдаг. 

Хулууны үрэнд агуулагддаг магни нь тархины мэдрэлийн төгсгөлүүдэд сайнаар нөлөөлдөг. Та эрдэс бодисоо хангалттай хэмжээнд авахын тулд өдөрт 50-иас 100 грамм үр идэх хэрэгтэй.

Хулууны үр

4 Хүрэн манжингийн шүүс

"Wake Forest" их сургуулийн эрдэмтэд хүрэн манжингийн шүүс нь цус бүлэгнэх, тархины хүчил төрөгчийн хангамжид эергээр нөлөөлдөг болохыг баталжээ. Энэ шүүс нь бие организмын хорт бодисыг хөөн гаргадаг үл исэлдэгчийг агуулдаг. Эмч нар ой санамжаа сайн байлгая гэвэл өдөрт хоёр аяга  хүрэн манжингийн шүүс уух хэрэгтэй гэж зөвлөдөг.

Хүрэн манжингийн шүүс

5 Брокколи

Брокколи нь яг л өндөг шиг холин болон К амин дэмийг их хэмжээгээр агуулдаг. Үүнийг хэрэглэснээр мэдээллийг нарийн тодорхой тэмдэглэн авдаг түр санах ой сайжирдаг гэнэ. Брокколи нь мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж уураг тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Та өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой юм. 

Дашрамд дурдахад брокколид жүрж, нимбэг зэрэг жимснээс ч илүү их С амин дэм агуулагддаг бөгөөд ислэг ургамлын хальсны эдээр ч баялаг байдаг.

Брокколиний ашигтай чанарыг нь алдагдуулахгүйн та тулд хөлдөөж хэрэглэх нь зүйтэй. Удаан хугацаагаар хадгалах бол хүйтэн сэрүүн газарт хадгалах шаардлагатай юм. 

Брокколи

6 Гүргэм

Азиудын олон зууны турш хэрэглэж ирсэн хамгийн олдоц сайтай халуун ногоо бол гүргэм буюу куркума юм. Гүргэм нь цусны эргэлтийг сайжруулж, уураг тархины хүчил төрөгчийн хангамжийг сайжруулж, судасны нарийсалтыг арилгаж үрэвсэл дардаг.

Мөн дархлаа сайжруулж, зөнөх өвчний хорт бодисыг устгадаг. Танд өдөрт нэг хоолны халбага гүргэм хэрэглэж байхыг зөвлөж байна. 

Гүргэм

7 Хар шош

Хар шош нь В бүлгийн амин дэмээр баялаг бөгөөд ой санамжийн чухал бичил элементүүд болох фолат, магни, кали, төмөр болон кальцийг өөртөө агуулдаг. Эдгээр нь уураг тархины эсийг шинэчлэн сэргээж, хөгшрөлтийг нь удаашруулдаг.

Хар шошийн хамгийн чухал элемент нь ацетилхолиныг нийлэгжүүлэхэд зайлшгүй шаардагддаг марганец юм.  

Эмч нар ходоодны болон булчирхайн үрэвсэл, тулай өвчний үед хар шош хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл чийрэг хүн хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох ч илчлэг чанар нь 100 граммд 341 килокалори байдгийг мартаж болохгүй шүү.

Хар шош

8 Бууцай

Бууцай нь К, А, С амин дэм болон лютеин, зеаксантин зэрэг нөсөөт бодис агуулдаг. К амин дэм нь ой санамжид хамгийн сайн нөлөө үзүүлдэг бөгөөд эсийн үйл ажиллагаа болон бүтцэд нэн чухал шаардлагатай өөх тос нийлэгжихэд оролцдог.

А,С аминдэм нь уураг тархины үйл ажиллагааг сайжруулж, үрэвслийг устгаж, дархлааг дэмждэг. Лютеин болон зеаксантин нь нүдний хараанд тустай ба муудахаас сэргийлдэг юм. Зеаксантин хүний нүдний торон бүрхэвчид хадгалагддаг бол лютеин нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд л агуулагдаж байдаг. Тэр дундаа бууцайнд хамгийн их байдаг. Та бууцайг шинээр нь салатанд хийж хэрэглэх нь зохимжтой. Өдрийн хэрэглээний норм хэмжээ нь 100-150 грамм юм.

Бууцай

9 Хушга

Хушга нь В, К болон Р амин дэм, омега-3, фенол, бие организмд нийлэгждэггүй зөвхөн хоол хүнсээр дамжуулан гаднаас авдаг үл орлогдох амин хүчлүүдийг агуулдаг. Тэр дундаа тархинд хамгийн ашиг тустай альфа-линолийн хүчил нь эсийн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг юм. Мөн  цусны эргэлтийг сайжруулж, үл исэлдэгч бодисын эх булаг болдог бөгөөд цусны даралтыг бууруулж, артерийн судсыг хамгаалан бэхжүүлж, зүрх болон тархины үйл ажиллагаанд ашигтайгаар нөлөө үзүүлдэг. Өдөрт 20-иос 30 грамм хушга идэж байх нь таны биеийн галбир болон гадаад төрхөнд сайнаар нөлөөлөх болно.

Хушга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()