1
Вьетнам, Афганистан
Энэ хоёр дайн үндсэндээ тун төстэй болохоор энд нэгтгэн орууллаа. Вьетнам, Афганистан хоёр тун ядуу, гадаадын түрэмгийллийн дараа тусгаар тогтнолоо олж авсан, хүчний хувьд бага орнууд байлаа. Вьетнамд зөвлөлт холбоот улс, Афганистанд АНУ тусалж байсан болов ч шийдвэрлэх гол хүчин зүйл нь эр зориг байсан юм.
Хоёр том гүрэн энэ хоёр улсын хувьд асар хүчтэй өрсөлдөгч байсан нь мэдээж. Гэхдээ ялах гэсэн эр зориг байгаагүй бол америкийн ямар ч тусламж афганы можахелуула нэмэр болохгүй байсан шиг вьетнамчуудад ялахын төлөө чиин эрмэлзэл байгаагүй бол зөвлөлтийн зааварлагчид бас л тус болж чадахгүй байсан.
Ард түмэн тулалдахыг хүсэхгүй бол, хүмүүс дайсныхаа техникинй давуу талаас айсан бол тэд ширэнгэн ойд юмуу агуйд сар жилээр амьдран, энэ их хүчийг эсэргүүцэхгүй л байсан.
Статистик:
Вьетнамын дайнд АНУ-ын хохирол 50 мянга. Вьетнамчуудын хохирол 800 мянга.
Афганы дайнд Зөвлөлтийн хохирол 15 мянга гаруй, Афганистаны хохирол 90 мянга гаруй.
2
Шүүх өдрийн дайн
Дөнгөж байгуулагдаад байсан Израиль улсын газар нутаг руу арабын Сири, Египет, Ирак, Иордан гэсэн дөрвөн улсын эвсэл довтолсон байдаг. Байгаа нөөцийг нь тооцвол тус эвсэл Израйлаас 3-4 дахин илүү хүчтэй байжээ. Гэлээ ч дайны эхний өдөр гэхэд л эвсэл бут цохигдох нь тэр. Израиль өөрийн газар нутгийг хамгаалсан төдийгүй Сирийн газар нутгаас Голаны өндөрлөгийг эзлэн авсан юм. Израйлчууд дайснуудаасаа илүү зохион байгуулалттай байсан учраас ялалт байгуулж чадсан аж.
Статистик:
Израилийн хохирол - 2500 орчим,
Эвслийн хохирол - 12 мянга гаруй.
3
Колумбын иргэний дайн
Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин ФАРК 1964 оноос өнөө хүртэл нийгмийн тэгш байдал, шударга ёс бүхий Шинэ Колумба улс байгуулахын төлөө засгийн газартайгаа дайн хийсээр байна. Зэвсэгт дайчдын хүчний тоо 9-20 мянгад хүрээд байсан ч тэд засгийн газрын байнгын 250 мянган цэрэг бүхий армитай байнга тулалдаж байлаа.
ФАРК 1990-ээд оны эхэн гэхэд улс орныхоо газар нутгийн бараг тал хувийг хянаж байв. Бүхэл бүтэн гэр бүлээрээ партизаны отрядад нэгдэж, хувьсгалт армид эрчүүд эмэгтэйчүүд мөр зэрэгцэн тулалдаж эхлэв. Тэд бүгд л ширэнгэн ойн дунд гэрэл цахилгаан, тохилог амьдрах ямар ч аргагүй жижиг тосгонд амьдарч соёл иргэншлээс тасарсан байлаа.
Ганцхан колумбын ард түмний тэвчээр, хатан зориг хагас зуун шахам үргэлжилсэн энэ хүч тэнцвэргүй тэмцэлд ялалт байгуулахад хүргэсэн юм. 2016 онд Колумбын засгийн газар ФАРК-тай хэлэлцэрийн ширээнд сууж партизанууд ширэнгэн ойгоос гаран улс төрийн нам болж засгийн газар буулт хийсэн юм. Гэсэн ч иргэний дайн үүгээр дууссангүй, колумбад босогчдын өөр бүлэглэлүүд гарч ирэн өнөө хүртэл зэвсгээ тавиагүй л байна. Хагас зуун жилийн хугацааны энэ дайны нийт хохирол 220 мянгаар хэмжигдэж байна.
4
Алжирын тусгаар тогтнолын төлөөх дайн
Алжир бараг зуун жил Францын колони байсан бөгөөд тэдний тусгаар тогтнолын хөдөлгөөн Дэлхийн хоёрдугаар дайны дараанаас л эхэлсэн юм. Энэ бол тус колонийн иргэн бүрийн мөрөөдөл байлаа. Сталинградын тулалдааны үед зөвлөлтийнхөн “Хоёр хүний дунд ганц винтов”-той байсан гэдэг дээр түүхчид өнөө хүртэл маргадаг. Харин алжирчуудын хувьд хоёр хүний дунд нэг винтов байх нь ёстой л аз байлаа. Тэр бүү хэл арван хүний дунд нэг винтовтой байсан үе ч бий. Хүч тэнцвэргүй байсан ч тарчиг амьдралтай, өлсгөлөн ард түмэн дэлхийн тэргүүлэх орны нэг Францын эсрэг боссон юм. Франц энэ дайнд 550 мянган цэргийн хүчээр алжирын 350 мянган босогчдийн эсрэг тулалдсан юм. Үүн дээр техникийн нөхцөл байдлыг тооцох ёстой. Франц бол дэлхийн хоёрдугаар дайнд хэрэглэж байсан тэргүүний зэвсэг техниктэй байсан бол алжирчуудын хувьд энэ нь зүгээр л мөрөөдөл байлаа. Найман жил үргэлжилсэн дайны төгсгөлд Франц цөмийн зэвсэг хүртэл хэрэглэсэн юм. Гэхдээ америкчууд японд хэрэглэдэг шиг суурин газар цөмийн бөмбөг хаячихаагүй, харин алжирчуудыг айлгахын тулд нэгэн хотоос ердөө 40 км зайтай газарт туршсан аж. Ийн найман жилийн турш хүч тэнцвэргүй тулалдсаныхаа үр дүнд Алжир улс тусгаар тогтнож чадсан юм. Энэ эрх чөлөөний үнэ төлбөр нь 1.5 сая хүний амь байлаа.
5
Родез
Өнөөдөр Зимбабве гэж нэрлэгдээд байгаа африкийн энэ улс Родез нэрээр ердөө 11 жил оршин тогтносон юм. Родез тусгаар тогтнолоо олохын тулд хөрш 4 орон болон дотоодын босогчидтой зэрэг хүч тэнцвэргүй дайн хйисэн юм. Бусдаас ялгаатай нь Родезид ямар ч том гүрэн туслаагүй аж. Өөрөөр хэлбэл дэлхий даяараа тэднийг дарахыг хүссэн юм.
Дэлхий дахины зүгээс тэдэнд худалдааны бүрэн хориг тавьсан ч Родезийн эдийн засаг Африктаа хамгийн хүчирхэг хэвээр байсан нь тэдний тэсвэр хатуужлыг харуулна. Родезийн зэвсэгт хүчний тусгай салаа Селусын скаутууд бол тэдний нууц зэвсэг байаа. Тэд цөөхүүлхнээ тулаанд орж бараг бүхий л тохиолдолд ялж байсан юм. 1970-аад онд Селусын скаутууд бэлтгэлийн түвшин, байлдааны үүрэг гүйцэтгэх чадвараараа дэлхийн бүх тусгай салбаруудаас гуравдугаарт орж байлаа.
Скаут болж байлдааны үүрэг гүйцэтгэхийн тулд хүн эхлээд бие даан амьдарч сурах ёстой. Үүний зэрэгцээ бүх төрлийн зэвсэг эзэмшиж, олдсоноороо хооллодог байх ёстой. Үхсэн сармагчны мах идэж, үхсэн амьтны гэдэснээс ус олж уух зэргээр нэг ёсондоо орчин үеийн 300 спартчууд шиг амьдарна гэсэн үг.
Эдний ганцхан тулааны жишээ гэхэд л “Эланд” ажиллагаа. 84 скаут 11 машинаар дайсагнагч Мозамбикийн нутагт нэвтрэн орж 40 км явж дайчдыг бэлтгэдэг дасгалжуулалтын лагерь луу нь дайрсан байна. Дайсныхаа 1028 дайчныг устгасан бүхий л скаут эх орондоо эргэн ирснээс дөрөв нь л хөнгөн шархадсан байжээ. Родези үүгээр ч зогсохгүй улс төрийн тавцанд ч бас ялж, Селусын скаутууд мөнхөд ялагдашгүй хэвээр үлдсэн юм.
Эцэст нь 30 мянган цэрэгтэй 100 мянган цэргийн эсрэг тэмцсэн Родезчууд Зимбабве хэмээх шинэ улсыг байгуулсан билээ.