Спортын ертөнц дэх сонирхолтой баримтууд

Заримдаа бид ямар нэгэн төрлийн спортын тэмцээн үзэж байхдаа “Тамирчид яаж? Хэрхэн?” гэж өөрөө өөрөөсөө асуух нь бий. Жишээ нь, та уран сайхны сэлэлтийн тамирчид усанд байхдаа явж буй аяаа сонсдог болов уу гэж бодож үзсэн үү. Эсвэл хоккейн тамирчид яагаад унасан шүдээ хийлгэдэггүй юм бол гэж бодож байсан уу? Бид танд тэдгээр асуултын хариултыг хүргэж байна. 

Спортын ертөнц дэх сонирхолтой баримтууд

1 Уран сайхны сэлэлтийн тамирчид үзүүлбэрийнхээ дууг сонсдог болов уу?

Уран сайхны сэлэлтийн тамирчдын үзүүлбэрийн хамгийн чухал зүйлийн нэг нь ая байдаг учир тэд усан доор дуу өндөрсгөгч буюу спикертэй ашигладаг. Гэхдээ гаднах хөгжим болон усан доор явж буй хөгжим өөрөөр дугардаг учир тусгай төхөөрөмжийг ашиглаж хэмнэлээ мэдэрдэг байна.

Уран сайхны сэлэлтийн тамирчид үзүүлбэрийнхээ дууг сонсдог болов уу?

2 Теннисийн тамирчид яагаад тоглолтын үеэрээ орилдог вэ?

Теннисийн тамирчид бөмбөг гаргахдаа яагаад ч юм үргэлж маш их дуу чимээ гаргадаг. Учир нь тэд бөмбөгөө амьсгаагаа гаргах үедээ цохидогт оршино. Тухайн тамирчин хэдий чинээ чанга цохиж байна, төдий чинээ хүчтэй амьсгал гарган чанга орилдог аж. Дэлхийн хамгийн чанга дуутай теннисийн тамирчнаар Мария Шарапова шалгарсан бөгөөд тэрбээр 101 децибел чимээг гаргадаг гэнэ. Метроны чимээ 100 децибил байдаг.

Теннисийн тамирчид яагаад тоглолтын үеэрээ орилдог вэ?

3 Хоккейн тамирчид яагаад унасан шүдээ янзлуулдаггүй вэ?

Хоккейн тамирчид шүд хамгаалах хуванцар хамгаалалтыг тоглолтынхоо үеэр зүүдэг. Гэвч энэ нь шүдийг 100% хамгаалж чаддаггүй. 2010 онд тамирчин Дункан Кит хоккейн цохиурт цохиулснаар 7 шүд нь унаж байжээ. Хоккейн тамирчид спортоо орхисон цагтаа л шүд шинээр хийлгэнэ гэж үздэг. Учир нь имплант шүдийг сэргээхэд илүү хүндрэлтэй байдаг гэнэ.

Хоккейн тамирчид яагаад унасан шүдээ янзлуулдаггүй вэ?

4 Ширээний теннис болон пинг-понг 2 адилхан уу?

“Пинг-понг” гэдэг нь таны гэрийнхээ гадаа тоглодог тоглоом юм. Харин ширээний теннис гэдэг бол "Жинхэнэ спорт” гэсэн үзлийг Нью-Брансикийн ширээний теннисний аварга Дэвид Чжуан (David Zhuang) баримталдаг. Удаан хугацааны туршид уг хоёр нэршил нь 1 төрлийн утгыг илэрхийлж байсан. Харин одоо ширээний теннис нь өөрийн гэсэн дүрэм журамтай, олимпийн наадмын нэг төрөл болжээ.

Ширээний теннис болон пинг-понг 2 адилхан уу?

5 Хөл бөмбөгийн талбай яагаад судалтай байдаг вэ?

Хөл бөмбөгийн талбайг нэлээд өндөр төвшний мэргэжилтэн бэлддэг. Энэхүү талбай цайвар болон бараан өнгөөр ээлжилсэн өнгөтэй байх ёстой ба өвсийг маш нарийн аргаар хайчилснаар тэдгээр өнгөнүүд  үүсдэг гэнэ. Энэ нь шүүгчдэд тамирчдыг талбайн гадна байгаа эсэхийг харахад тусалдаг.

Хөл бөмбөгийн талбай яагаад судалтай байдаг вэ?

6 "YouTube"-ийн бичлэгүүдийг үзэж, суралцсанаар мэргэжлийн тамирчин болох боломжтой юу?

Хэдийгээр энэ нь хүндрэлтэй ч гэсэн боломжгүй зүйл гэж үгүй. Нэгэн тамирчин дасгалжуулагчгүйгээр өөрөө сургуулилт хийж мэргэжилтэн болж Олимпийн наадмаар мөнгөн медаль хүртэж байсан. Түүнийг Жулиус Йего гэдэг. Тэрбээр жад шидэх арга барилыг зөвхөн "YouTube"-ээс харж сурч байжээ. Улмаар бүх Африкийн тоглолтод ялалт байгуулсныхаа дараа л дасгалжуулагч хайж эхэлсэн гэдэг.

"YouTube"-ийн бичлэгүүдийг үзэж, суралцсанаар мэргэжлийн тамирчин болох боломжтой юу?

7 Хөл бөмбөгчид яагаад хөлийнхөө үсийг хусдаг вэ?

Хөл бөмбөгч Мэттью Шелдон "Хөлдөө үсгүй байх нь тухтай байдаг бөгөөд тамирчдад долоо хоногт хэд хэдэн удаа хөл бөмбөгийн массаж хийж, төрөл бүрийн түрхлэг түрхэх үед үсийг маш их зулгаадаг учир хөлийнхөө үсийг авсан нь амар байдаг. Мөн энэ нь цэвэрхэн харагддаг" гэж хэлж байжээ.

Хөл бөмбөгчид яагаад хөлийнхөө үсийг хусдаг вэ?

8 Олимпийн медаль ямар үнэтэй байдаг вэ?

Олимпийн наадам бүрд тухайн наадам зохион байгуулагдаж буй орны соёл иргэншлийг харуулсан тусгай медалийг үйлдвэрлэдэг. 1912 оны Олимпийн наадмаас эхлэн медалиудыг бүрдэг болсон бөгөөд Пхенчаны Олимпийн наадмын алтан медалийг 6 гр алтаар бүрсэн байжээ. Тиймээс уг алтан медалийг хайлуулах нь ашиггүй бөгөөд дуудлага худалдаанд 20- 50 мянган долларын үнэд хүрдэг байна.

Олимпийн медаль ямар үнэтэй байдаг вэ?

9 Жолооны үнэмлэхгүй мэргэжлийн уралдааны тамирчид байдаг уу?

Нидерландын алдарт уралдааны тамирчин Макс Ферстаппен нь Формула 1-д оролцсон хамгийн залуу тамирчин болсныхоо дараа жолооны үнэмлэхтэй болж байжээ. Тэрбээр хагас жилийн турш жолооны үнэмлэхгүй байсан юм. Мөн 2016 оноос эхлэн жолооны үнэмлэхгүй тамирчдыг уралдаанд оролцохыг хориглох болжээ.

Жолооны үнэмлэхгүй мэргэжлийн уралдааны тамирчид байдаг уу?

10 Бильярдын ширээний дэвсгэр яагаад ихэнхдээ ногоон өнгөтэй байдаг вэ?

Бильярдыг гольф эсвэл крикетээс үүсэлтэй гэж үздэг учир ширээнийх нь дэвсгэр ногоон өнгөтэй байдаг гэнэ. Энэ нь өвсийг илэрхийлдэг ажээ. Өөр нэгэн хувилбар нь: 1871 оныг хүртэл бильярдын ширээний дэвсгэр улбар шар өнгөтэй байсан бөгөөд бүдэг гэрэлтүүлэгтэй үед өнхөрч буй бөмбөгийг харахад төвөгтэй байсан нь тоглогчдын дунд үл ойлголцлыг үүсгэж байжээ. Ингээд ногоон өнгөтэй болгосноор уг асуудал шийдэгдсэн гэдэг.

Бильярдын ширээний дэвсгэр яагаад ихэнхдээ ногоон өнгөтэй байдаг вэ?

11 Тамирчид яагаад талбай дээр цагийн зүүний эсрэг гүйдэг вэ?

Энэ тал дээр хэд хэдэн ойлголт бий. Зарим нь уг уламжлалыг эртний Ромоос гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь дотоод бүтэц зохион байгуулалттай холбоотой гэнэ. Мөн тамирчдын баруун хөл нь илүү хүчтэй байдаг бөгөөд цагийн зүүний эсрэг гүйх нь баруун хөл дээр илүү ачааллыг өгдөг гэсэн ойлголт ч бий.  

Тамирчид яагаад талбай дээр цагийн зүүний эсрэг гүйдэг вэ?

12 Газрын теннисний бөмбөг яагаад цайвар ногоон өнгөтэй байдаг вэ?

Анх газрын теннисний бөмбөгийг хар эсвэл цагаан өнгөөр хийдэг байсан бөгөөд ийнхүү хоёр өөр өнгөтэй хийх шалтгаан нь талбайн өнгөнөөс хамаардаг байсан аж. Гэвч зурагт гэх зүйл гарч ирснээр бөмбөгний өнгийг өөрчлөх хэрэгтэй болжээ. Учир нь зурагтаар үзэхэд үзэгчдэд хар, цагаан өнгийн бөмбөг ялгарч харагддаггүй байсан гэнэ.

Газрын теннисний бөмбөг яагаад цайвар ногоон өнгөтэй байдаг вэ?

13 Бодибилдингийн тамирчид яагаад том судастай байдаг вэ?

Артерийн судас нь цусыг зүрхнээс эд, эсүүдэд хүргэдэг бол венийн судас нь эргэн зүрх рүү дамжуулдаг. Эмч нарын үзэж буйгаар венийн судасны үйл ажиллагаа артерийн судаснаас удаан байдаг учир ийнхүү тод харагддаг гэжээ. 

Бодибилдингийн тамирчид яагаад том судастай байдаг вэ?

14 Гольфийн бөмбөг яагаад олон нүхтэй байдаг вэ?

Бөмбөгний хонхорхойгоос хамаарч түүний хурд шалтгаалдаг. Судалгаанаас харахад хонхорхойгүй байсан бол уг бөмбөг 2 дахин ойр газар явах байжээ. Ихэнх гольфийн бөмбөг дээр 300-500 ширхэг хонхорхой байдаг. Уг хонхорхойг хийхэд нарийн тооцоолдог бөгөөд 0,010 инч хэмжээтэй байх ёстой гэнэ.

Гольфийн бөмбөг яагаад олон нүхтэй байдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()