Диснейн хүүхэлдэйн кинон дээр гардаг газрууд бодит амьдрал дээр...

Та бид бүгдээрээ л Диснейн нэрийн хуудас болсон алдарт “Үнсгэлжин”, “Цасан гуа ба долоон одой”, “Мулан” зэрэг кинонуудыг үзэж хүүхэд насаа өнгөрүүлсэн билээ. Тэдгээр хүүхэлдэйн кинонууд дээр гардаг тансаг хааны ордон, нууцаар дүүрэн агуй, гайхалтай сүрлэг уулс, нам гүмхэн тосгон зэргийг яг үнэндээ бодит газруудаас сэдэвлэн зурсан байдаг.  Ингээд та бүхэнд хүүхэлдэйн кинонууд дээр гардаг бодит газруудыг танилцуулж байна.

Диснейн хүүхэлдэйн кинон дээр гардаг газрууд бодит амьдрал дээр...

1 “Цасан гуа ба долоон одой”

Цасан гуа гүнжийн хайртай хан хүүгийн амьдардаг хааны ордон бодитоороо Испани улсад байдаг аж. Эрт дээр үеэс энэхүү цамхагт маш олон хаад, ноёд амьдарч байсан гэнэ. 

“Цасан гуа ба долоон одой”

2 "Моаnа"

"Моана" кинон дээр гардаг арлуудыг Фижи, Самао болон Тахити зэрэг арлуудаас сэдэвлэн бүтээжээ. Мөн киноны гол баатрыг Полинизчуудын домог дээр гардаг Маюу-тай адилтган дүрсэлсэн гэдэг.

"Моаnа"

3 "Пинокио"

"Пинокио"-ийн амьдардаг тосгоныг Италийн Тускани муж дахь хот тосгодын гудамжнуудыг дуурайлган бүтээжээ. 

"Пинокио"

4 “Brave”

Зоригт гүнжийн амьдардаг аварга том цамхаг бол Шотландын “Elean Donan” хэмээх цамхаг юм. Маш эртний түүхтэй уг цамхгийг барьж МЭ 6-7-р зууны үед барьжээ. Хожим 1932 онд сэргээн засварласан юм.

“Brave”

5 “Үзэсгэлэнт охин ба жонон ”

“Үзэсгэлэнт охин ба жонон” киноны гол дүр Беллийн амьдардаг тосгоныг санаж байна уу? Тэгвэл тэр газрыг Францын Элзас муж дахь Герман, Францын соёл хослон шингэсэн тосгонуудаас сэдэвлэн бүтээжээ.

“Үзэсгэлэнт охин ба жонон ”

6 "Frozen"

"Frozen" кинон дээр гардаг аварга том уулсыг Норвегийн Балестранд тосгоны ойролцоох уулсаас сэдэвлэн бүтээжээ.

"Frozen"

7 "Үнсгэлжин"

"Үнсгэлжин" кинон дээр гардаг хааны ордон боl Германы  "Neuschwanstein" нэртэй ордон юм. Энэ ордныг Дисней компани өөрсдийн албан ёсны бэлгэдлээ болгон ашигладаг билээ.

"Үнсгэлжин"

8 “Мулан”

Мулан дайнд ялалт байгуулаад эзэн хаандаа мөргөхөөр хааны ордонд хүрэлцэн ирдэг. Энэхүү газар бол Хятадын Бээжингийн “Хориотой хот”-ын төв талбай ажээ. Эрт дээр үед Хятадын эзэн хааны зөвшөөрөлгүйгээр хэн ч уг ордон руу нэвтэрдэггүй байсан тул “Хориотой хот” хэмээн нэрлэсэн гэдэг.

“Мулан”

9 “Бяцхан лусын дагина"

Далайн бяцхан гүнж Ариэлийн гарч ирдэг эрэг бол Швейцарь улсын Женев нуурын эрэг юм. Харин цамхаг нь “Chateau De Chillon” хэмээх цамхаг бөгөөд Ромын эзэнт гүрний үед баригдсан ажээ. 

“Бяцхан лусын дагина"

10 “Аладдин”

Жасмин гүнжийн амьдардаг тансаг ордон бол алдарт “Таж Махал”-аас сэдэвлэн зурсан ордон юм. Таж Махалыг 1632 онд Шах Жахан өөрийн хайрт эхнэр Мумтаз Махалдаа зориулан барьсан ажээ.

“Аладдин”

11 “Tangled”

Шаргал урт үстэй Рапунзелийн багадаа амьдардаг байсан өндөр шилтгээн бол  Францын Норманди мужийн “Mont Saint-Michel” хэмээх цамхаг юм. Сүүлийн үед ийшээ маш их жуулчид очих болсон юм.

“Tangled”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()