1. Эмэгтэйчүүдэд үтрээ болон гадна бэлэг эрхтэн гэж бий
Охид өөрийн бие организмтай танилцах үедээ гадна бэлэг эрхтэндээ төдийлөн анхаарал хандуулдаггүй. Ихэнхдээ нууц эрхтэн буюу үтрээндээ л илүү анхаарал хандуулдаг билээ.
10 жилийн эрүүл мэндийн хичээлээр гадна бэлэг эрхтний ариун цэврийг хэрхэн сахих талаар л зааж өгдөг. Гэтэл үнэн хэрэгтээ гадна бэлэг эрхтэн нь секст чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Тиймээс л охид өөрийн бие организмын талаар сайн судлах хэрэгтэй юм.
Нууц сэдвийн талаар ярилцахад зарим эмэгтэйчүүд өөрийн бэлэг эрхтний нэршлүүдийг мэддэггүй бөгөөд гадна бэлэг эрхтнийг үтрээнээс ялгахгүй байх тохиолдол ч гардаг. Энэ асуудлаас болж заримдаа тэд тулгарсан асуудлаа эмчид хэлж, ойлгуулж чаддаггүй бөгөөд сексийн үед хамтрагчдаа өөрийн мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй.
2. Бүх л төрлийн бие үзэсгэлэнтэй
Өсвөр насандаа хүүхдүүд бусдын үзэл бодолд автаж өөрийгөө бусадтай харьцуулж, тэдэнтэй ижил болохыг хүсэх нь бий. Ялангуяа бие галбиртаа ихээхэн санаа зовж эхэлдэг.
"Өөртөө итгэлтэй эмэгтэй олныг дуурайх гэж хичээдэггүй" хэмээн сэтгэл судлаач Жойс Макфадден өөрийн "Modern Mothrting" номондоо бичжээ. Хэрвээ эмэгтэй хүүхдийг үргэлж дэмжиж, магтаж чадвал ирээдүйд өөртөө болон бие галбиртаа төгс итгэлтэй эмэгтэй болох болно гэдгийг санаарай.
Хамгийн гол нь гэр бүлийн харилцаандаа анхаарч хэн нэгнийг муулж, гоочлохгүй байх хэрэгтэй гэдгийг санаарай.
3. Гар хангалга хийх нь энгийн л зүйл
Өсвөр насандаа авсан сексийн мэдээлэл, мэдрэмжээс тухайн хүүхдийн ирээдүйн сексийн амьдрал шийдэгддэг гэнэ. Тиймээс өсвөр насны хүүхдээ гар хангалга хийж байхыг харвал түүнийг зэмлэх хэрэггүй. Учир нь таашаал мэдрэх нь буруу зүйл гэсэн ойлголтыг түүнд төрүүлэх бөгөөд ирээдүйд сексээс таашаал мэдрэхгүй, дур ханаж чаддаггүй болох магадлалтай.
Гар хангалга гэдэг өөрийнхөө биеийг судлах нэг арга бөгөөд хэрхэн таашаал мэдрэх талаар суралцахад тустай.
4. Сарын тэмдэг ирэхээс ичих хэрэггүй
Сэтгэл судлаач Жойс Макфадден хэд хэдэн бүсгүйчүүдээс тэдний анхны секс болон ээжтэйгээ харилцдаг харилцааных нь талаар судалгаа авчээ. Эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь анхны сарын тэмдэг ирэх үедээ маш их ичиж, гэр бүлийнхнээсээ ямар нэгэн зөвлөгөө авч байгаагүй гэжээ. Тиймээс охиддоо сарын тэмдэг гэдэг эмэгтэйчүүдийн бие организмын нэг онцлог учир түүнээс огт ичих хэрэггүй гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй шүү.
5. Хэлүү нь сексээс таашаал мэдрэхэд туслах чухал зүйл юм
Ихэнх эротик кинонд эр бэлэг эрхтэн эм бэлэг эрхтэн рүү орсноор секс эхэлж, улмаар хосууд таашаал авч байгаа мэтээр гардаг. Гэтэл бодит байдал дээр хэлүүгээ оролдож таашаал авдаг бүсгүйчүүд олон байдаг бөгөөд хэлүү өдөөгдсөний ачаар дур ханадаг байна.
6. Тачаангуй байх нь энгийн л зүйл
Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ хажууд тачаангуй байж болохгүй гэж боддог. Улмаар ээж нь бүх зүйлээ далдалж, нууж эхлэх үед охин нь секси байх муу зүйл юм байна гэж ойлгодог бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам өөрийнхөө биеэс ичиж, итгэлгүй болдог байна.
Сэтгэл судлаач Макфаддены үзэж байгаагаар өөрийнхөө тачаангуй байдлыг илэрхийлдэг ээж нар хүүхдэдээ секси байх нь энгийн зүйл гэдгийг ойлгуулж чаддаг гэжээ. Мэдээж, энэ нь хүүхдийнхээ нүдэн дээр бэлгийн харилцаанд ор гэсэн үг биш шүү дээ. Ердөө л хувцаслалт болон өөрийн биедээ хандах хандлагыг хэлж буй хэрэг юм.