Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг 8 алдаа

Эцэг эхчүүд бүгд л үр хүүхдээ ухаантай, боловсролтой, зөв хүмүүжилтэй нэгэн болоосой гэж хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь маш их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаарах аж. Ингээд хамтдаа эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг алдаануудтай танилцъя. 

Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг 8 алдаа

1 Хүүхдэдээ дэндүү ширүүн хандах

Балчир хүүхдийн хувьд аав ээж бол хамгийн чухал, түүний хувьд бүхэл бүтэн ертөнц. Гэтэл зарим хүмүүс хайр нь дотроо хал нь гаднаа гээд дэндүү ширүүн хандсанаас болоод хүүхэд аав ээж минь намайг хайрлахгүй байна гэж боддог. Ер нь яагаад наамайг хайрхлахгүй байна гэж бодоход хүрнэ. "Би царай муутай болоод байна ингэж байна" гэсэн зарим нь насанд хүрсэн хойноо гоо сайхны мэс засал хийлгэж үүнийг засах гэж оролддог. Зарим нь өөрөө амсаагүй эцэг эхийн хайрыг хүүхдэддээ өгөх гэж хэт анхаарснаас хүүхэд нь бас аз жаргалгүй нэгэн болж мэднэ.

Хүүхдэдээ дэндүү ширүүн хандах

2 Хэт их халамжлах

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хайрлаж халамжлах вэ гэдэг зааг хязгаарыг мэдэхгүйгээс алдаа гаргадаг. Хүүхэд өсч өөрийн гэсэн бодолтой болж байгааг анзааралгүй бага хүүхэд шиг санан үргэлж халамжилж анхаарал тавих нь насанд хүрсэн хойно нь харилцааны асуудалтай болгоход хүрдэг. Хэт их халамжлуулсан хүүхэд эргэн тойронд нь бүхэл бүтэн дэлхий ертөнц, олон нийт байгааг анзаарахгүй болж шийдвэр гаргаж чадахгүй, ганцаардмал нэгэн болно. Ийм хүн бусдыг, тэр бүү хэл гар бүлийнхнээ ч анзаарахаа больж өөрийнхөөрөө байхыг боддог аж.

Хэт их халамжлах

3 Хүүхдийн өмнөөс бүхнийг шийдэх

Хүүхдийнхээ өмнөөс бүхнийг шийдэж, ялимгүй зүйл, бүр тоглоомыг нь хүртэл зааж авч өгөх нь хүүхдийг бие даах чадваргүй болгодог. Насанд хүрсэн хүн бүр хүүхдэд өөрөө сонголт хийх, асуудлыг шийдэх эрх өгөх ёстой гэдгийг санаж байх ёстой. Ингэхгүйгээс бүхнийг эцэг эхийн заавар, сонголтыг дагаж өссөн хүүхэд эрт орой хэзээ боловч хэн нэгэн шийдэл гаргахыг байнга хүлээсэн, зоримог бус нэгэн болно. Ийм хүн амьдралд өөрийн гэсэн байр сууриа олж чадахгүй, тэр бүү хэл энэ нь хэнд хэрэгтэйг ч төсөөлөхгүй хүн болно.

Хүүхдийн өмнөөс бүхнийг шийдэх

5 Хүүхдийн чадахгүй зүйлийг шаардах

Тэр жижигхэн хүн чинь эцэг эхдээ л найдаж, хүссэнийг нь гүйцэлдүүлж чадна гэж итгэдэг, ийм ч болохоороо юм бүхэнд аав ээжийнхээ л гарыг хардаг. Ийм үед нь бүхнийг өөрт нь даатгаад орхих юм бол чадахгүйгээсээ болод өөрийгээ бүтэлгүй амьтан гэж бодоход хүрнэ. Ийм хүүхэд насанд хүрэхээрээ “онцчуудын хам шинж” гэгч болж юм бүхэнд яаж амжилтад хүрэх вэ гэж санаашран тайван амьдарч чадахгүй болно. Тэгээд амжилтад хүрэхгүйгээ мэдмэгц би азгүй амьтан, бүтэлгүй хүн гэж сэтгэлээр унана.

Хүүхдийн чадахгүй зүйлийг шаардах

6 Тааваар нь өсгөх оролдлого

Хүүхдийн хүслийг залж жолоодох нь тийм ч сайн зүйл биш. Эцэг эхчүүд хүүхдээ өөрт нь садаа болохгүйн тулд зурагт үзэх, компьютер тоглох, өөрийнхөөрөө ямар нэг юм хий гээд зөнд нь орхичихдог байж  болно. Гэхдээ байнга ингэх нь буруу. Аав ээжүүд хүүхдээ амьдралд бэлтгэж шийдвэр гаргаж сургах, өөрийнхөө  хэрэгцээ, үнэт зүйлсийг мэддэг болгох ёстой. Ингэж зөнд нь орхиод байсан хүүхэд бие даах чадвар муутай л хүн болж өснө. Тэд ямагт хүсэл мөрөөдлөө дутуу үнэлж, эрүүл мэндийн хувьд ч асуудалтай хүн болно.

Тааваар нь өсгөх  оролдлого

7 Эцгийн анхаарлыг орхигдуулах

Эцгийн хайр халамжаар дутуу өссөн хүүхдэд насан туршид нь эмзэглэл үлддэг. Хүүхэд байнга л аавыгаа харж байдаг ч амьдралд нь оролцоод байхыг нэг их хүсдэггүй. Гэхдээ хүүхэд хэр эр зоригтой, хамгаалалттай вэ, цаашид би ямар хүн болж өсөх вэ  гэдгээ мэдрэхэд аав чухал үүрэгтэй. Гэтэл энэ хайр халамж байхгүй бол яах вэ.

Хүүхэд насанд хүрээд өөрийнхөө хүүхдүүдэд яг эцэг шигээ хайрхамжгүй ханддаг хүн болж мэднэ. Охидын хувьд бол эсрэг хүснийхэндээ таагүй ханддаг болно. Ер нь эмэгтэйчүүд эрчүүдийг аавараа л төсөөлдөг. Тэгэхээр насанд хүрээд гэр бүл болохоороо нөхөртөө итгэхгүй байх, айдас төрөх зэрэг шинж нь бүр багадаа эцгээс л үлдсэн хар толбо юм.

Эцгийн анхаарлыг орхигдуулах

8 Хүүхдийн мэдрэмж сулрах

Эцэг эхийн ийм байдлыг хүүхэд томцуул тэнэг юм гэж хүлээж авахад хүрнэ. Хүүхэд байнга л “Сайн”, “муу”, “Чи чинь эрэгтэй хүүхэд”, “эмэгтэй шүү дээ” гэх юм уу, “Уйлахаа боль”, “айгаад байх юм алга”, “юунд уурласан юм” гэж тушаагаад байх нь хүүхдийн мэдрэмжийг сулруулдаг.

Хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгож, хянаж чадаж байж л өөрийгөө жинхэнэ бие даасан хүн гэдгээ ойлгодог. Энэ бол нухацтай шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Насанд хүрсэн хойноо ийм хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүй, амархан бухимдах юм уу, гутрадаг хүн болно.

Хүүхдийн мэдрэмж сулрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()