1
Орц:
- 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
- 2 жижиг зайдас
- 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
- 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
- 1 сонгино /жижиглэж хэрчсэн/
- 1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
- 1 даршилсан өргөст хэмх
- 1 хоолны халбага улаан лоолины соус
- 1 лааз нухсан улаан лооль
- 1/2-1 литр ус
- 5 мөөг /хэрчсэн/
- 1 хоолны халбага гурил
- 11 хар чидун жимс /хэрчсэн/
- Давс, перец
- 4 хоолны халбага цөцгий
- 2 хэрчим лимон
2
Хийх арга:
Хоолны саваа тослоод сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ.
Дээр нь лоолины соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна.
Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад ус, лоолины нухшаа хийж удаан чанагчид 1 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 20-30 минут орчим буцалгахад болно./
Хоолоо гаргахаасаа 5-10 минутын өмнө мөөг, оливын тос хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтална.
Таваглаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад л боллоо.
Та сайхан хооллоорой.