1.Сөрөг бодолтой, үргэлж хэн нэгэнтэй өрсөлддөг байх
Хэрвээ таны амьдралд хандах хандлага сөрөг буюу бусадтай харилцах харилцааны байдал сөрөг байвал энэ нь бие махбод болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. 2014 оны судалгаанаас харахад сөрөг үзэлтэй хүмүүс ой тогтоолт муутай, мэдрэлийн системийн асуудалтай болох нь батлагдсан бол эерэг үзэл бодолтой хүмүүст дээрх байдал ажиглагдаагүй гэнэ.
Мөн үргэлж хэн нэгэнтэй сөргөлдөж байдаг хүмүүс стрессэнд орсон, зүрхний шигдээс тусах магадлал өндөртэй байдаг аж. Үүнээс харахад бүх өвчин хүний сэтгэл зүйн байр байдлаас холбоотой гэж хэлж болно.
2. Асуудлаас зугтах арга
Хүн бүр өөрт тулгарсан асуудлаа шийдэхээсээ өмнө түүнээсээ ямар нэгэн аргаар зугтаж, мартахыг хичээдэг. Энэ үед зарим хүмүүс асуудлаа мартахын тулд өөрийгөө завгүй байлгаж, найз нөхөдтэйгөө уулзах гэх мэт аргуудыг сонгодог бол бусад нь согтууруулах ундаа хэрэглэж, компьютерын тоглоомонд донттолоо тоглож, тайвшруулах эм уух нь хүртэл бий.
Хамгийн аймшигтай нь хүмүүс тайвшрах зорилготойгоор хар тамхи хэрэглэх явдал юм. Энэ төрлийн хүмүүс асуудлыг өөрөөр шийдвэрлэх арга замыг олж чадахгүй байсаар ийнхүү хорт зуршилтай болдог. Нэгэнт хар тамхи болоод бусад зүйлээс бие, сэтгэл санааны хамааралтай болохоор түүнээсээ салахад улам л хэцүү болохыг тэд ойлгохоо больдог.
3. Бүх зүйлд гомдоллох
Амьдралыг сөрөг талаас хардаг хүмүүст таалагддаг зүйл гэж огт үгүй.. Тэд үргэлж ямарваа нэгэн зүйлд гомдол мэдүүлдэг. Амьдрал хэчнээн хэцүү байсан ч түүнээс өчүүхэн ч гэсэн сайн сайхан зүйлд анхаарал хандуулахын оронд тэд зөвхөн сөрөг зүйлсийг л олж хардаг байна.
Үргэлж гомдол мэдүүлдэг хүмүүсийн хувьд энэ нь бага багаар зуршил болж, сүүлдээ өөрийгөө үргэлж гомдол хэлж байгаагаа ч анзаарахаа байдаг. Тэд асуудлыг шийдвэрлэх арга замыг хайдаггүй бөгөөд харин асуудал үүсэж буй шалтаг л гаргаж ирдэг. Жишээлбэл, дэглэм барьж, спортоор хичээллэхийн оронд тухайн хүн юу ч хийхгүй сууж "Манайх удмаараа махлаг хүмүүс" гэж хэлэх тохиолдол бий.
4. Үргэлж уучлалт гуйх
Зөв цагтаа хэлсэн “Уучлаарай” гэдэг үг ямар ч харилцааг аврах боломжтой байдаг. Гэтэл зарим хүмүүс жижиг зүйл дээр ч уучлалт гуйдаг байна. Жишээлбэл, "Уучлаарай, би маш завгүй байгаа учир танд туслах боломжгүй байна” гэх мэт. Энэ тохиолдолд “уучлаарай” гэдэг үг нь өөрийнхөө бурууг хүлээх биш харин өөрийн залхуу, хоолиг байдлыг нуун далдлах гэсэн оролдлого болж хувирдаг. Заримдаа дасгалдаа яваагүй эсвэл хэн нэгнийг асуудлыг шийдвэрлэхэд туслаагүй болохоороо ийм муу зуршилтай хүмүүс өөрөө өөрөөсөө уучлалт гуйдаг. Гэхдээ уучлаарай гэсэн үгийг хэрэглэхийнхээ өмнө энэ үгийг хэлэх үнэхээр шаардлагатай юу гэдгийг бодож үзээрэй.
5. Өнөөдрөөрөө биш ирээдүй эсвэл өнгөрснөөрөө амьдрах
Энэ бол хүн бүртэй тулгардаг асуудлын нэг бөгөөд өнгөрснөө харж сайхан байсныг нь гайхаж, ирээдүйд хүндрэлтэй байх нь дээ гэж боддог хэдий ч ирээдүйн энэхүү хүндрэлтэй байдлыг арилгахын тулд одоо юу ч хийдэггүй.
Өнгөрсөн дурсамжаар амьдрах нь утгагүй зүйл юм. Та яг одооноос эхэлж төсөөллөөр, өнгөрснөөр амьдрах хэрэггүй бөгөөд харин одоо цагаар амьдрах хэрэгтэй.
6. Асуудлыг шийдвэрлэхгүйгээр хадгалж үлдээх
Танд ямар нэгэн асуудал тулгарахад та "Дараа нь шийдвэрлэе" хэмээн хойшлуулж байсан уу? Энэ төрлийн байдал нь таныг стресст оруулах бөгөөд шийдвэрлэгдээгүй асуудлууд хуримтлагдсаар л байх болно. Ингээд эцэст нь та маш их стресстэй тулгарна.
7. Эргэн тойрныхоо хүмүүсийг цаг ямагт шүүмжлэх
Нэгэн сонирхолтой судалгаанаас үзэхэд бүх зүйлд сөрөг хандлагатай байдаг хүмүүс бүх зүйлийг төгс байлгахыг хүсэх чанар буюу "perfectionist" байх нь элбэг ажээ. Тэд аливаа зүйлийг хийж нэг хэвийн арга барилаараа хийж сурсан байдаг бөгөөд энэ байдлаасаа болоод шинэ зүйл хийхээсээ айдаг байна. Харин ийнхүү хуучинсаг нэгэн хэвийн байдалдаа дассан хүн хөгжиж чаддаггүй.
Нөгөө талаар аливааг өөрийн нэг арга барилаараа хийж сурсан хүмүүс бусдын хийсэн ажлыг доогуур үнэлж, тэднийг үргэлж шүүмжлэх шинж чанар ажиглагддаг.