1
"Mansplaining"
2008 гарсан "Эрчүүд надад юм тайлбарлаж өгдөг" гэсэн нийтлэлдээ зохиолч Ребека Солнит (Rebecca Solnit) "Mansplaing" гэх үгийг анх ашиглажээ. Тэрээр энэ үгээрээ эрчүүдийг эмэгтэйчүүдэд ямар нэгэн зүйлийг мэддэг ч бай мэддэгүй ч бай үргэлж тайлбарлахыг оролддог хэмээн шүүмжилсэн юм. Энэ нь эмэгтэй хүмүүсийг үг хэлэх, өрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлхийг хорьдог бөгөөд чимээгүй хүлцэнгүй байхыг тулгаж буй хэлбэр хэмээн тодорхойлжээ.
2
Ажлын байранд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх
Эрэгтэй болоод эмэгтэй ямар ч хүн ажлын байрандаа ямар нэгэн хэмжээгээр өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Гэвч эмэгтэй хүмүүсийг уур бухимдал, уйтгар гуниг зэрэг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь үргэлж буруугаар ойлгогддог бөгөөд сэтгэл хөдлөлөө хянаж чададгүй зэргээр шүүмжлүүлэх нь олонтаа.
3
Ажлын байранд үнэлэгдэх
Ажлын байранд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс трүүлж тушаал ахих нь элбэг байдаг талаар Менежментийн Академи (The Academy of Management) өөрсдийн гаргасан судалгаанд дурджээ. Өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх нь эрэгтэйчүүдэд өөрсдийгөө батлах болоод удирдах чадвараа харуулах боломж байдаг бол эмэгтэйчүүдэд эсэргээрэй байдаг хэмээн тайлбарласан юм.
4
Цалингийн ялгаа
Эмэгтэйчүүдийн Бодлогын Судалгааны Институтээс (Institute for Women's Policy Research/IWPR) 2018 онд гаргасан судалгааны дагуу АНУ-д ажиллаж буй эрчүүдийн авсан 1 ам.доллар бүрд эмэгтэй хүн 80.5 цент авдаг хэмээн тогтоожээ. Хэдий улс орон бүр цалингийн ялгааны асуудлыг өөр өөрөөр хүлээн авч тус бүрдээ энэхүү ялгааг багасгахыг оролддог боловч 2059 он хүртэл хүйсийн цалингийн ялгаа арилахгүй хэмээн судлаачид үзсэн байдаг.
5
Нүүр будалтын хүч
Нүүр будалт нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй хүчирхэг мэдрэмж төрүүлдэг бөгөөд "Face Paint: The Story of Makeup" номын зохиолч Лиза Элдридже (Lisa Eldridgэ) "The Guradian"-д өгсөн ярилцлагдаа "20 жилийн турш нүүр будалт хийсний үр дүнд би эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө нүүрээ буддаг хэмээн итгэлтэй хэлж чадна" хэмээн тодотгожээ.
6
Хүчирхийлэл
Дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас гаргасан судалгааны дагуу 3 эмэгтэй тутмын 1 нь ямар нэгэн байдлаар бие махбодийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байдаг мөн ихэвчлэн хүчирхийлэгч нь ойр дотны хүн эсвэл хамтрагч нь байдаг хэмээн тодотгожээ.
2017 онд гарсан эмэгтэйчүүдийн хүн амьны хэрэгийн 58 хувийг хохиргчын гэр бүлийн гишүүн болоод хамтран амьдрагч нь үйлдсэн байна. Хүйсийн ялгааны улмаас гарах энэхүү гэмт хэрэг болоод хүчирхийлэл нь зөвхөн гэр бүлийн хүрээнд хязгаарлагдадгүй бөгөөд 2016 онд хүйсийн ялгааны хүчирхийлэл 0.98 хувь өссөн бол 2017 онд 1.11 хувиар өсжээ.
7
Өндөр өсгийт өмсөх
Өндөр өсгийтэй чамин гутал өмсөх нь гадаад үзэмж болоод эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэг хэдий ч гадуур алхах болод удаан хугацаанд өмсөх нь ямар хэцүү болхыг зөвхөн эмэгтэйчүүд л мэдэх юм. Мөн удаан хугацаанд өндөр өсгийт өмсөх нь тулгуур эрхтний тогтолцоонд сөргөөр нөлөөдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
8
Хэвлэл мэдээлэл болон зар суртчилгааны гол бай
Төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод зар суртчилгаанд эмэгтэйчүүдийг харуулахдаа үргэлж үзэгсэлэнтэй залуухан эсвэл тачаангуй байдлаар харуулдаг нь эмэгтэйчүүдийн үнэ цэнэ зөвхөн тэдний гадаад үзэмжинд оршдог гэх буруу ойлголтыг төрүүлдэг. Ингэснээр нийгэмд эмэгтэй хүн тийм байх ёстой гэсэн баригдмал ойлголтыг төрүүлдэг бөгөөд эмэгтэй хүмүүсийн өөртөө итгэх байдлыг буурлууж авъяас чадвараа үнэлүүлхэд сөргөөр нөлөөлдөг байна.
9
Ягаан татвар
Эмэгтэй хүний хувцас болоод хувь хүний хэрэглээний бүтээгдхүүнүүд эрэгтэй хүнийхээс 8-13 хувиар үнэтэй байдаг гэсэн судалгааг 2015 онд гаргажээ. Их Британи улсад гэхэд эмэгтэй хүн амьдралынхаа туршид ариун цэврийн хэрэгсэлд 1660 паунд буюу монголоор 5,739,848 төгөрөг зарцуулдаг ажээ.