Хүнсний содын гайхалтай ач тус

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна, ахуйн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг болохыг уншигч та бүхэн мэдэх байх. Энэ нь олон төрлийн шидтэй бөгөөд гэрт тань заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг билээ. Ингээд та бүхэндээ хүнсний содыг гэрийн нөхцөлд ашиглах тухай хүргэж байна. 

Хүнсний содын гайхалтай ач тус

1 Хөлний хаван буулгах

Хөлний хаван буулгахын тулд содатай усанд хөлөө 20 минут дүрээд, чийгшүүлэгчтэй тосоор тослоорой. Түүнчлэн сода нь мөөгөнцөр өвчнөөс хамгаалж чаддаг давуу талтай.

Хөлний хаван буулгах

2 Брокколины шинэхэн мэт хадгалах

Брокколины өнгийг чанах явцад хадгалахыг хүсвэл буцалгаж байхдаа нэг цайны халбага сода хийгээрэй. 

Брокколины шинэхэн мэт хадгалах

3 Хэв хийх

Хэрвээ та хялбар аргаар нарийн боовны хэв хийхийг хүсвэл дараах аргыг хэрэглээд үзээрэй. Нэг цайны халбага сода дээр хагас цайны халбага ус хийгээд дээр нь нэг цайны халбага цардуул хийнэ. Зуурмагаа хайруулан тавганд хийгээд хатууртал нь хайрах хэрэгтэй. Эцэст нь бэлэн болсон хэвээ халуун дээр нь хүссэн хэвэндээ оруулж болно. 

Хэв хийх

4 Шаазан наах

Хэрвээ та хагарсан шаазан эдлэлээ наах хэрэгтэй бол тарган цавууг содатай холиод шаазныхаа хагарсан ирмэг дээр түрхээд үзээрэй. 

Шаазан наах

5 Тавилга цэвэрлэх

Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд аяганы талаар сода хийж шүүгээний буланд тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд эвгүй үнэр арилсан байх болно.

Тавилга цэвэрлэх

6 Даавууны толбо арилгана

Даавууны толбыг арилгахад хүнсний сода нь маш том тус хүргэх аж. Та толботой хэсэгт соданы зуурмагийг тавьж, 5-10 минут байлгасны дараа үрж угаагаарай. 

Даавууны толбо арилгана

7 Самбар цэвэрлэх

Самбараа бүрэн цэвэрлэе гэвэл содатай усаар арчихад л хангалттай. 

Самбар цэвэрлэх

8 Хортон шавж устгах

Хүнсний ногоо болон жимс жимсгэний хортон шавжийг устгая гэсэн 15-20 минутын турш 1-2 цайны халбага содатай бүлээн усанд байлгаарай. 

Хортон шавж устгах

9 Амны эвгүй үнэрийг арилгана

Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай.

Амны эвгүй үнэрийг арилгана

10 Гуталны өнгийг сэргээх

Аяга усанд нэг хоолны халбага сода хийгээд гутлаа дүрж тавиарай. 20-30 минут болсны дараа гутлаа сайтар үрж угаах үед үр дүн нь мэдэгдэх болно. 

Гуталны өнгийг сэргээх

11 Усанд орох

Буцалж буй усанд хоолны халбагаар сода хийгээд 10 гаруй минут буцалгана. Дараа нь содатай буцалсан усаа ваннатай усандаа хийгээрэй. Содатай усанд орсноор таны арьс зөөлөрч, ядаргаа тайлагдах болно. 

Усанд орох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()