Бодит түүхээс сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино

Кино урлаггүйгээр өнөөдөр бид амьдралаа төсөөлж чадахгүй. Учир нь орчин үед ном унших хүмүүсийн дундаж тоо багасаж оронд нь тухайн ном зохиолыг бодит болгосон кино үздэг хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Энэ хэдий муу талтай мэт санагдавч сайн тал олон бий гэдгийг санаарай. Тухайлбал, кино урлаг байгаагүй бол бид доорх түүх, бодит амьдралаас сэдэвлэсэн гайхалтай кинонуудыг үзэж чадахгүй байх байсан. Бид танд кино шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан бодит явдлаас сэдэвлэсэн 15 киног хүргэж байна. Эдгээр киноны хосгүй зохиолыг та бишрэх болно.

Бодит түүхээс сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дани бүсгүй

Зураач бүсгүй Герда Вегенер нөхөр Эйнарыг эмэгтэйлэг төрхтэй байхыг хүсэхдээ энэ түүнд таалагдана гэж төсөөлсөнгүй. Улмаар нөхөр нь байнга биеэ яг эмэгтэй хүн шиг авч явдаг болж өөрийгөө Лили Эльба хэмээн нэрлэхээр шийджээ. Ийнхүү эмэгтэй хүн болох хүсэлдээ автан хэдэн жилийн дараа хүйс солиулах мэс засал хийлгэсэн юм. Тэрээр ийнхүү хүйсээ солиулж эмэгтэй болсон анхны эрэгтэй хүн болж түүхэнд бичигджээ. 

Дани бүсгүй

2 "The Intouchables"

Энэ бол бодит үйл явдлаас сэдэвлэн зохиолыг нь бичсэн кино урлагийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм кино хэдий ч хүмүүс төдийлөн уг киног сайн мэддэггүй. Филипп Поццо ди Борго бол ослын улмаас саажилттай болсон, францын хамгийн амжилттай бизнесмэн, язгууртан юм. Гэсэн ч тэр өвчнөөс үл хамааран цаашид итгэлтэй амьдрахаар шийддэг бөгөөд энэ үедээ тэрээр хар арьст үсчин залуутай анд нөхдийн харилцаатай болдог байна. Хэдий хоёр залуугийн гарал үүсэл, амьдралын байдал огт өөр хэдий ч тэд нөхөрлөл ямар хүчтэй зүйл вэ гэдгийг харуулдаг юм.

"The Intouchables"

3 Далласын худалдан авагчдын клуб

1985 он гэхэд ХДХВ халдвар дэлхий нийтийг цочроож байв. Учир нь тухайн үед энэ өвчин ихээр дэлгэрсэн юм. Тухайн үед Америкийн Техас мужийн жирийн нэгэн инженер Рон Вудруф энэ аюултай нүүр тулгарснаар түүний амьдрал орвонгоороо эргэдэг байна. Эмч нар түүнийг одоо яах ч арга байхгүй, гарцгүй болсон гэсэн ч Рон бууж өгөхгүйгээр шийдээд Канадаас хууль бусаар эм оруулж ирдэг сүлжээ зохион байгуулж, өөрийгөө эмчлэхийн зэрэгцээ, өөр шиг нь найдваргүй гэсэн бусад өвчтөнүүдэд эм худалдаалж эхэлдэг юм. 

Далласын худалдан авагчдын клуб

4 Шиндлерийн бүртгэл

Оскар Шиндлер бол нацист намын гишүүн ч зүрх сэтгэлээрээ шударга хүмүүнлэг хүн. Энэ гайхамшигт хүн Дэлхийн II дугаар дайны үед фашистуудын хамгийн их золиос болж “цаазын ял сонссон” ямар ч гэм буруугүй еврейчүүдийн амийг аврахын төлөө өөрийгөө эрсдэлд оруулж байв. Тэр үүнийхээ төлөө хөөрхий тэр хүмүүсийг хаацайлан, нэг газраас нөгөөд аваачсаар дайн дуусгасан юм.

Шиндлерийн бүртгэл

5 "Hacksaw Ridge"

Уг кинон Дэлхийн II дайнд Японд тулалдаж явсан Америкийн бага түрүүч Дезмонд Доссын тухай өгүүлдэг юм. Тэрээр хэдий байлдагч байсан ч хүн алах үнэхээр дургүй хүн байв. Түүнийхээр бол хүн төрөлхтөнд сайхан сэтгэл, бие биенээ хайрлах ухаан л дутаж байна гэж тэр боддог байжээ. 

Дезмонд Японы Окинава арал дээр хэдий байлдах гэж очсон ч бусад цэргүүдээс ялгаатай нь тэрээр зэвсэг барьж хүн алахаас татгалзаж байсан бөгөөд дайны ид үед америк, япон хамаагүй гэмтэж, шархадсан хүмүүсийг аварч байсан юм. Энэ баатарлаг үйлсийнхээ тэрээр  Конгрессийн хүндэт медалийн эзэн болсон байна. 

"Hacksaw Ridge"

6 "12 Years a Slave"

Соломон Нортап нь африк гаралтай Америк эр бөгөөд Нью-Йорк хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг байв. Тэрээр хөгжимд зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн хийлч байсан юм. Нэгэн өдөр түүнд хоёр цагаан арьст эр Вашингтон хот руу явж, алдартай хийлч болгож өгнө гэх санал тавьжээ. Гэхдээ тэдгээр эрчүүд түүнийг мэхлэн авч явж, боол болгон зарах гэж байгааг тэрээр таамаглаагүй юм. Ийнхүү Соломон бүхэл бүтэн 12 жилийн турш боолчлогдсон байна. 

Түүний амьдралд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү кино бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд яах аргагүй орох ёстой гэж олон кино шүүмжлэгчид үздэг.

"12 Years a Slave"

7 "The King's Speech"

Английн Жорж IV хааны залгамж халаа болох хунтайж Альберт хүүхэд байхаасаа л бага зэрэг ээрч ярьдаг нэгэн байв. Гэхдээ хаан хүн ард олныхоо өмнө үг хэлж чаддаг байх хэрэгтэй байдаг, эс тэгвээс хүн ард нь хаан эзнийгээ үл тоож, хүндлэхээ болих аюултай юм. Үүнийг мэдсэн хунтайж Альбертийн гэргий гүнгийн авхай Элизабет түүнд туслахаар шийдэн, Австралийн жүжигчин, илтгэгч Леонель Лог хөлслөн, хаанд хэрхэн чөлөөтэй ярих тухай ганцаарчилсан хичээл заах болсон байна.

"The King's Speech"

8 Арслан

Сара Бриерли хэмээх Энэтхэг залуу өөрийнхөө амьдралын тухай өгүүлсэн “Гэртээ харих урт зам” зохиолоос сэдэвлэн “Арслан” киног бүтээжээ. Сара бүр бага байхдаа тохиолдлоор галт тэргэнд суун, гэрээсээ хол явж өөр улсад очин асрах газарт амьдрах болсон байна. Харин насанд хүрээд тэрээр өөрийнхөө гэр орныг хайж олохоор шийдээд “Google Earth” программын тусламжтай эрлээ эхэлдэг юм.

Арслан

9 Сноуден

Эдвард Сноуден нь Америкийн Засгийн газарт удаан хугацаагаар ажиллаж байсан чадварлаг программист эр юм. Гэтэл нэг удаа тэрбээр манай гаригийн бүхий л иргэнийг интернет хайгчаар дамжуулан АНУ хянаж байдгийг олж мэднэ. Ийн хувь хүний бүхий л мэдээллийг хянаж байгаа нь Сноуденд таалагдаагүй болохоор тэр ажлаасаа гарч Орос руу дүрвэж, энэ бүх нууцыг илчилдэг байна. Өдгөө Эдвард Сноуден нь дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах болжээ. 

Сноуден

10 Үг дуугүй

Себастьян болон Франциско хэмээх хоёр Португали лам Япон руу яваад ор сураггүй болсон багшийгаа хайхаар, замд гардаг юм. Тэр хоёрыг эрт цагт багш нь танилцуулснаар, хагацашгүй сайн найзууд болцгоосон байна.

Үг дуугүй

11 "Bridge of Spies"

Америкийн Засгийн газраас зураач Рудольф Абелийг Зөвлөлт холбоот улсын талд тагнуул хийсэн хэмээн баривчилж, улс эх орныхоо эсрэг ажилласан хэмээн цаазаар авах ял тулгана. Абель өмгөөлөгч Жеймс Донованы тусламжтайгаар өөрийгөө буруугүй гэдгээ нотлохыг оролдох тухай өгүүлдэг юм.

"Bridge of Spies"

12 "The Big Short"

Эдийн засгийн хямрал бүх хүний амьдралд нөлөөлж, айдас төрүүлж байсан ч энэ киноны баатруудад бол байдал огт өөр байлаа. Уолл-стритийн брокерууд 2008 оны их хямралын хүнд байдлаас гарах гэж ухаанаа уралдуулахаар болдог юм. 

"The Big Short"

13 Линкольн

Энэ кино бол АНУ-ын арван зургаа дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны намтарчилсан бүтээл гэдэг нь нэрнээсээ л ойлгомжтой. Линкольн Ерөнхийлөгчөөр сонгогдох үед ард түмэн нь боолчлолыг халж, цус асгаруулсан иргэний дайныг эцэс болгоосой гэж хүсэж байлаа. Улс орны асуудал болоод Линкольны хувийн амьдралын нууц түүхийг өгүүлэх энэ бүтээл түүний намтартай хамгийн ойр дөхөж очсон кино гэдгээрээ алдартай. 

Линкольн

14 "Spotlight"

Сүм бол хэн ч нам гүм таатай амьдарч болох хамгийн аюулгүй газар гэж олон сүсэгтэн ард боддог. Гэтэл 2003 онд Америкийн Бостон хотын сэтгүүлчдийн олж илрүүлснээр католик сүмийн багачууд санваартнуудын байнгын хүчирхийлэл дунд амьдардаг нь олонд ил болжээ. Сүмийн 87 албан хаагч санваартан хүчирхийлэгч, бэлгийн дарамт үзүүлэгч болох нь илэрдэг. Зөвхөн Бостонд гэхэд л бэлгийн дарамт үзүүлэгч 1500 орчим санваартан байгааг сэтгүүлчид олж мэдээд ихэд цочирддог. Энэ бүхнийг католик сүмийн их кардинал Бернард Лоу олон жилийн тушр нууцалсаар ирсэн бөгөөд бүх үнэн мөнийг олонд ил болгохын тулд сэтгүүлчид хэчнээн их тэмцэж, ажилласныг та уг киноноос ойлгох болно. 

"Spotlight"

15 “Арго” ажиллагаа

1979 онд Иран дахь АНУ-ын ЭСЯ руу ислам шашинтнууд дайрч ажилтнуудыг нь барьцаанд авахыг оролдоно. Нэг хэсэг нь зугтаан канадын ЭСЯ-ны барилгад нуугддаг ч ийм байдалтай хэр удаан нуугдах мөн найдвартай эсэх нь тодорхойгүй болдог. Харин АНУ-ын тусгай албаныхан барьцааны хүмүүсээ суллах, лалынхныг аюулгүй болгох "Арго" ажиллагаа боловсруулдаг. Уг ажиллагааг Тагнуулын төв газрын туршлагатай ажилтан, өмнө нь хэд хэдэн удаа ийм ажиллагаанд оролцож ялж байсан Тони Мандес толгойлдог. Хожим Тони уг ажиллагааны талаар ном бичсэн бөгөөд улмаар ийнхүү дэлгэцийн бүтээл болжээ. Та энэхүү киног үзээд 1979 оны Иран-Америкийн харилцаа болоод, Иран улс юуны улмаас өнөөдрийнх шиг ээ улс болсныг ойлгох болно. 

“Арго” ажиллагаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()