Амтат бяслагтай котлет хийх жор!

Гэр бүлээрээ тойроод амттай хоол идэх шиг жаргал үгүй билээ. Тиймээс та бүхэнд зориулан ирэх амралтын өдрүүдээр хийж идэхэд тохиромжтой бяслагтай котлетын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хоолныхоо жорыг танилцуулъя.

Амтат бяслагтай котлет хийх жор!

Бөөрөнхий мах (15 ширхэг орчим):

  • Үхрийн мах - 800 гр;
  • Төмс - 1 ширхэг;
  • Сонгино - 1 ширхэг;
  • Сармис - 2-3 хумс;
  • Талх - 3-4 зүсэм;
  • Сүү (талхаа норгох хэмжээнд);
  • Давс, чинжүү болон бусад халуун ногоо - хүссэн хэмжээгээр;
  • Майонез;
  • Бяслаг - 300 гр;
  • Улаан лооль - 4 ширхэг.

Хачир:

  • Сонгино - 2 ширхэг.
  • Лууван - 1 ширхэг;
  • Гурвалжин будаа;
  • Давс, чинжүү болон бусад халуун ногоо - хүссэн хэмжээгээр;
  • Наран цэцгийн тос;
  • Буцалсан ус.

1 Хийх дараалал

Үхрийн махыг махны машинаар жижиглэнэ. Төмсийг хальслахгүйгээр угааж цэвэрлээд хүйтэн усанд хийгээд 1/2 цайны халбага давс хийж буцалгах бөгөөд төмсийг сэрээгээр зоож болсон эсэхийг шалгахад зөөлөрсөн байна. Ойролцоогоор 25-30 минут дунд зэргийн гал дээр зөөлөн буцалгаарай. Хальстай нь чанаснаар төмс амин дэмээр баялаг болдог ажээ.

Сонгиныг жижиглэн хэрчинэ, үрсэн ч болно. Ингээд чанаж болгосон төмсөө хальслаад сонгинотой хольж сайтар нухаж хутгаад төмсний нухаш болгоорой. Уг зурган дээр нухагч машин ашиглаж үрж нухсан байгаа. Та гараараа сайтар нухаж хольж болно. Дараа нь шанцай, гоньд, давс, хар перец хүсвэл нунтаг халуун чинжүү махандаа хийнэ. Үүний дараа сонгинотой төмсний нухшаа махандаа хийж сайтар холиорой.

Эцэст нь сүүнд норгосон талхаа сайтар нухаж жижиглээд махандаа хийж холино. 

Хийх дараалал

Ингээд котлетоо шарах хэмжээгээр хэсэглэн авч гараараа хавтгайлна. Ингэхдээ хэт зузаан болон хэт нимгэн байж болохгүй шүү. Котлет бүр ижил хэмжээтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Ингэвэл шарах явцад жигд болдог юм. Хавтгайлсан махаа шарах зуухны хавтан дээр өрөөрэй.

Дараа нь мах бүр дээр нимгэн майонез түрхээрэй. 

Эцэст нь улаан лоолио нимгэн хэрчээд котлет дээрээ хүссэн хэмжээгээрээ тавина.

Котлетыг болгохдоо 175-200 хэмийн зууханд 20-30 минут байлгана. 

Котлетоо болсны дараа шууд гаргаж ирээд дээр нь нунтаглаж, жижиглэсэн бяслагаа тавиарай. Дараа нь халуун котлет дээрх бяслагаа хайлтал нь хүлээх хэрэгтэй. 

2 Зууш бэлтгэх

Эхлээд лууван болон сонгиноо жижиглэнэ. Дараа нь саваа халаагаад наран цэцгийн тосоор лууван болон сонгиноо хуурч эхлээрэй. Ингэхдээ давс, чинжүү зэрэг хүссэн амтлагчаа дээрээс нь нэмж болно. 

Зууш бэлтгэх

Буцалсан усаа ногоон дээрээ хийж 3 минут орчим болгоно. Энэ хооронд гурвалжин будаагаа угааж бэлдээд буцалж буй ногоонууд дээрээ хийгээрэй. 20 орчим минутын дараа таны зууш бэлэн болно. 

Ингээд таны амтат бяслагтай котлет бэлэн боллоо. Тавтай сайхан хооллоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()