1
Сэтгэл санаагаа бэлд
Та далд ертөнц, одон орны зурхайд зурхайд итгэдэггүй байж болох ч сэтгэл судлалын шинжлэх ухаанд итгэж "Би босож чадна" гэж өөртөө үнэмшүүлэх хэрэгтэй.
Шөнө унтахынхаа өмнө та “ Би өглөө босож чадахгүй байх даа” гэж бодох огт хэрэггүй. Харин “Би өглөө эрт босож чадна. Өглөө эрт босох маш амархан” гэж бодох юм бол төвөггүйхэн өөрийгөө ялан дийлж чадна.
Мөн та өглөө эрт ямар нэгэн чухал уулзалттай бол тэр ажлаа хийж дуусгаад өөрийнхөө хүссэн зүйлээ хийх болно гэж өөрийгөө зоригжуулаарай.
2
Шөнө битгий ид
Ходоод дүүрэн үед унтахад нэлээд хүнд байдаг. Учир нь гэдэс хоосон байх үед булчингууд амарч, хоол боловсруулах эрхтэн таны идсэн хоолыг энерги болгож боловсруулах шаардлагагүй байдаг. Үүнээс гадна шөнийн цагаар идсэн хоол хүнс, амттан нь боловсорч, шингэдэггүй учир та нойргүйдлийн асуудалд орох магадлалтайгаас гадна ходоод гэдэсний асуудалтай тулгарч болзошгүй юм. Мөн өглөө сэрэх үед таны бие хүнд оргиж, таагүй мэдрэмжийг авна.
Гэхдээ та өдөржин юм идээгүй, үнэхээр өлсөж байвал хөнгөн зууш идэж болно. Тиймээс та хөргөгчдөө тослоггүй ээдэм, чанасан өндөг, сүү байлгахад илүүдэхгүй. Сүү нь хурдан унтахад туслах болно.
Хэрвээ та унтахынхаа өмнө амттан, каш, гурилан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо идсэн бол өглөөг цоглог угтах талаар мартах нь зүйтэй.
3
Өглөөний цайгаа өөрөө бэлд
Хүмүүс өдрийн энергийнхээ эх үүсвэрийг өглөөний цайнаас авдаг учир та өөртөө зориулж эрүүл хоол бэлдэж хэвшээрэй. Үүнд жигнэсэн хүнсний ногоо болон сүүтэй каш зэрэг орж болно. Харин дэлгүүрээс худалдаж авсан жигнэмэг, найруулдаг каш, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байсан нь таны эрүүл мэндэд тустай шүү.
4
Харанхуй, чимээгүй өрөөнд унт
Та гэрэлтэйд унтаж чаддаг байсан ч энэ нь таныг бүх л шөнийн турш тайван унтуулж, эрч хүчээр цэнэглэнэ гэсэн үг биш. Гэрэлтэйд хүн дутуу унтдагаас гадна өглөөг эрч хүчтэй угтаж чаддаггүй. Тийм болохоор өөрийгөө гэрэл, чимээнээс тусгаарлах хэрэгтэй. Зурагтын жижиг гэрэл хүртэл таныг бат бөх тайван нойрсоход саад болдог гэдгийг санаарай. Хэрвээ бүр болохгүй бол тусгай нүдний маск аваарай.
5
16:00 цагаас хойш кофе битгий уугаарай
Энэ нь бүх хүмүүст хамааралгүй бөгөөд үргэлж кофе уудаггүй хүмүүст л хамаарна. Өөрөөр хэлбэл, хэрвээ та өдөр бүр 1 аяга кофе уудаг бол орой уусан кофе таны нойрыг муутгахгүй гэсэн үг.
Харин та хааяа нэг өөрийгөө эрч хүчээр цэнэглэхийн тулд кофе уудаг бол 16:00 цагаас хойш кофе битгий уугаарай. Энэ нь таны нойронд нөлөөлөх эрсдэлтэй юм.