Анх удаа хилийн дээс алхаж байгаа хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой зүйлс

Гадаадын улс орон руу аяллаар явж байгаа хүн бүхэн маш их догдолж, баярладаг. Ялангуяа хамгийн анхны аялал адал явдал ихтэй, дурсамж дүүрэн байдаг шүү дээ. Та хаашаа аялах уу, хэрхэн буудалд захиалга өгөх үү гэх мэдээллүүдийг интернетээс авч болох хэдий ч нисэх онгоцны буудал дээр асуудалд орвол таны төлөвлөгөө бүгд нурах болно. Тийм учраас бид танд хил нэвтрэхдээ анхаарах зүйлсийг танилцуулж байна.

Анх удаа хилийн дээс алхаж байгаа хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой зүйлс

1 Чемодан буюу тээш

Анхны аялалдаа явахдаа цүнхэндээ юу хийх ёстой вэ?

Нэн түрүүнд та хэдэн кг ачаа авч явах боломжтойгоо мэдэж байх хэрэгтэй.

Анхны аялагч “Нисэхийн байгууллага 20 кг ачааг хүлээн зөвшөөрнө гэсэн. Харин миний ачаа ердөө 18 кг” гэж ярих нь бий. Үнэн хэрэгтээ тэрбээр аяллаас буцаж ирэхдээ сувенир, согтууруулах ундаа, хувцас худалдаж авахаа мартаж орхисон байдаг юм. Тиймээс та заасан жингээс 50-60% бага ачаа авч явах хэрэгтэй.

Чемодан буюу тээш

2 Гар тээш

Та гар тээшээ онгоцондоо авч орж болно. Нисэхийн байгууллага бүр гар тээшний хэмжээг өөр өөрөөр тодорхойлсон байдаг. Хэрвээ жин хэтэрсэн бол төлбөр төлөх ёстой бөгөөд та татгалзвал онгоцондоо сууж чадахгүй.

Гар тээшээ хэрвээ би чемоданаа алга болгочихвол яах вэ гэсэн бодолтойгоор бэлдэх хэрэгтэй шүү. Цэнэглэгч, мөнгө, солих хувцас, зочид буудлын захиалгын баримт, урилга, буцах тасалбар гэх мэт өөрт чухал зүйлсээ цүнхэндээ хийхээ мартаж болохгүй шүү. Хэрвээ та намар, өвлийн цагт нисэж байгаа бол нэг том уутанд гадуур хувцсаа хийх хэрэгтэй.

Гар тээшиндээ хурц үзүүртэй зүйл, тус бүр нь 100 мл-ээс их шингэн зүйл авч орох хориотой байдаг. 0,5л-ийн багтаамжтай сав авчихаад зөвхөн ёроолд нь л байгаа, намайг оруулж өгөөч гэж гуйх нь утгагүй зүйл юм. Шингэн зүйлд гель-түрхлэг-крем гэх мэт бүх л зүйлс багтана.

Мөн повер банк авч орж болох талаар асуух хэрэгтэй. Учир нь нислэгийн ерөнхий дүрэм журамд аккумулятор авч орох хориглодог.

Гар тээш

3 Нисэх буудал руу явцгаая

Анхлан аялагчдын гаргадаг хамгийн том алдаа бол нисэх буудал дээр цагаа тулгаж очих явдал байдаг. Үнэн хэрэгтээ онгоцны буудал дээр нислэгээсээ 3 цагийн өмнө очсон байх ёстой. Мөн гэрээсээ гарахдаа замын түгжрэлээ тооцоолоорой.

Нисэх онгоцны буудал дээр

Нисэх онгоцны буудал  дээр таныг хамгаалагч нар угтах бөгөөд хэрвээ тэд таниас ямар нэгэн хачирхалтай зүйл хийхийг шаардвал та дуугүй биелүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: Тэд таныг авч явж буй уснаасаа уух, эсвэл утсаа асааж дэлгэцийг нь харуулахыг хүсэж болох юм. Тиймээс өөрийн авч явж буй төхөөрөмжүүдээ сайн гэгч нь цэнэглээд авч явсан нь зүгээр.

Сүүлийн үед нисэх онгоцны буудал дээр бас нэгэн журам гарсан бөгөөд энэ нь хамгаалагч зорчигчийн гарыг нойтон салфеткаар арчиж, салфеткаг нь сканнерддаг байна. Үүний ачаар тухайн аялагч хориотой зүйл барьсан үгүйг нь шалгадаг аж.

Та шалгуулж дууссаныхаа дараа нислэгийн хуваарьтай дэлгэцийг олж өөрийн нислэгтэй тулгах шаардлагатай. Учир нь нэг онгоцны буудлаас 10 минутын зайтайгаар ижил нислэг гарах боломжтой байдаг.

Нисэх буудал руу явцгаая

4 Бүртгэл

Бүртгэл дээр оочирлохын өмнө таны зогсож буй эгнээ “энгийн нислэг” эсэхийг сайн лавлаарай. Заримдаа хүмүүс бага хүнтэйг нь сонгож “бизнес нислэг” -ийн оочирт зогсох нь бий.

Оочирлож байх хугацаандаа гадаад паспортаа бэлдээрэй. Мөн оочир дайрахгүй бай хэрэгтэй ба хүлээлгийн шугамыг битгий давж зогсоорой.

Паспортоо өгөөд хэсэг хугацааны дараа та онгоцны тасалбар болон паспортаа буцааж авна. Бүртгэл хийж байх хооронд та хаашаа явах талаараа асуусан нь зүгээр.

Паспорт шалгуулах

Бүртгэл хэсэг дээр таныг үзэсгэлэнтэй эмэгтэй угтаж байсан бол паспорт шалгуулах хэсэгт хамгаалагч л байх болно.

Ихэнхдээ хамгаалагч нар төдийлөн их зүйл хэлдэггүй учир та паспортаа шалгуулахдаа чимээгүй байсан нь дээр. Тэд таниас хаашаа нисэж байна вэ л гэж асуух байх.

Сонирхуулахад: Хүмүүс ихэнхдээ дунд эгнээнд оочирлодог учир 10 эгнээний 4,5,6 нь илүү их хүнтэй байна гэсэн үг юм. Мөн өмнөдийн болон Төв Азийн орны хүмүүсийн ард зогсохгүй байхыг хичээгээрэй. Учир нь тэдний бичиг баримт үргэлж ямар нэг асуудалтай байдаг болохоор паспорт шалгалтын явцыг удаашруулдаг. Мөн бага насны олон хүүхэдтэй гэр бүлүүд их хэмжээний бичиг баримт шалгуулдаг гэдгийг санах хэрэгтэй.

Бүртгэл

5 Гаалийн шалгалт

Гаалийн хяналт шалгалт дээр таны гар тээшийг шалгах бөгөөд онгоц руу ямар нэгэн аюултай зүйл авч орж байгаа эсэхийг хянадаг. Тиймээс төмөр эдлэл, гар утас, цаг, бүс, бөгж гэх мэт зүйлээ гар тээшиндээ хийж, усаа ууж дуусгах нь зүйтэй.

Оочирын хувьд мэдээж захын эгнээнүүд оочир багатай байдаг бөгөөд тусгай сагсанд шалгуулах бүх зүйлээ хийнэ. Үүнд: Цүнх, гадуур хувцас, гутал гэх мэт. Учир нь шалгалтын явцад гутлын төмөр түгжээнд ч дохиолол дугардаг юм.

Хэрвээ гаалийн ажилтан таныг зогсоож, цүнхэн дотроосоо ямар нэг зүйл гаргахыг хүсвэл битгий айгаарай. Заримдаа чихэвч хүртэл шалгах хэрэгтэй зүйлсийн тоонд багтдаг.

Ингээд та онгоцондоо сууж нислэг эхлэх болно.

Та хүссэн газраа очоод дахиад нэг пасспортын шалгалтанд орно.

Энэ тохиолдолд хяналтын ажилтан таниас хэд хэдэн зүйлийг асуух болно. Учир нь тэд таныг хууль бусаар тухайн оронд үлдэхгүй гэдэгт итгэлтэй болох ёстой. Жишээлбэл: “Та хэд хоногийн хугацаатай ирсэн бэ?”, “Хаана амьдрах вэ?”, “Таныг тодорхойлох бичиг баримт байна уу” гэх мэтийг асууна. Үүнээс гадна буцах тасалбар, буудлын захиалга, эсвэл албан ёсны урилга байгаа эсэхийг ч асууж магадгүй. Та ихэнхдээ Англи хэлээр ярих учир хэлний мэдлэгээ сайжруулаарай.

Гаалийн шалгалт

6 Гадаадын нисэх онгоцны буудалд

Өөрийн ачаагаа авахын тулд та нислэгийн хуваарийг харуулсан дэлгэцийн өмнө очих шаардлагатай. Хэрвээ ачаа тань байхгүй бол санаа зовох хэрэггүй хэсэг хугацаанд хүлээгээрэй. Учир нь нислэгийн ачааг хэд хэдэн машинаар авчирдаг юм.

Онгоцны буудал дээр хэзээ ч битгий мөнгө сольж байгаарай. Бага хэмжээний мөнгийг л сольж болно. Учир нь онгоцны буудал дээрх ханш илүү өндөр байдаг.

Нисэх онгоцны буудлаас гарах гэж бүү яар. Нэн түрүүнд зорчигчийн  мэдээллийн хэсэгт очиж, та өөрт шаардлагатай мэдээллийг авах боломжтой. Буудал руугаа хэдэн төгрөгөөр, хэрхэн очих талаар сайн асуугаарай. Хэлний мэдлэг дутмаг гэж айх хэрэггүй бөгөөд нисэх буудлын ажилчид хялбар аргаар таны замыг заагаад өгөх болно.

Хэрвээ та шөнө очсон эсвэл төөрөхөөс айж байвал баталгаат таксигаар яваарай. Зочид буудалдаа очмогц танд тусгай карт өгч, хотын талаарх мэдээллийг хангалттай өгөх болно.

Гадаадын нисэх онгоцны буудалд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()