Хүйсийн эрх тэгш байдлаараа үлгэр жишээ болсон 10 улс

Та хөгжингүй улс орнуудад хүйсийн тэгш бус байдал байдаггүй гэж бодож байвал эндүүрч байна. Статистик судалгаагаар дэлхийн бүх улс орон хүйсийн бүрэн тэгш эрхтэй болтол их хугацаа шаардагдах ажээ. Өнөөдөр хүйсийн тэгш эрхийн харьцаа 68 хувьтай байгаа гэж бодвол, энэ хурдаараа цаашлахад хүйсийн тэгш эрхийг бүрэн хангахад 108 жил хэрэгтэй болох аж. 2006 оноос эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш бус байдлын харьцаа 3,6 хувиар буурсан бол 2018 онд 0,03 хувь болж саарч байгаа нь харагдаж байна.

Хүйсийн эрх тэгш байдлаараа үлгэр жишээ болсон 10 улс

Дэлхийн 144 улс орныг авч үзэхэд 2017, 2018 онд 88 улсад нь тэгш бус байдлын харьцаа жаахан буурсан байдаг. 2006 онд анх удаа улс орнуудын жендерийн тэгш эрхийн өөрчлөлтийг дөрвөн үзүүлэлтээр үнэлсэн байдаг. Үүнд эдийн засгийн оролцоо, боловсролын төвшин, эрүүл мэнд, улс төрийн эрх гэсэн 4 хүрээг авч үздэг. Бидний жендерийн тэгш эрх бүхэн тогтнож чадсан гэж боддог ч эдгээр үзүүлэлтүүдэд шаардлага хангадаггүй 10 орныг танилцуулж байна.

 

1 Исланд

1975 онд Исландын эмэгтэйчүүд нийгэмд нөлөөгүй, эрчүүдээс бага цалин авдгаасаа залхаж эхэлсэн юм. НҮБ тухайн жилийг “Эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан байсан учир эмэгтэйчүүдийн “Улаан оймстнууд” хөдөлгөөн ажил хаяхыг уриалж 10-р сарын 24 гэхэд эмэгтэйчүүдийн 90 хувь нь ажил хаяж байжээ. Хүүхдээ асрах, хоол хийх, ар гэрээ авч явахаас гадна үндсэн ажлаа хийхийн тулд бүгд нэгэн зэрэг гудамжинд гарч эрхийнхээ төлөө тэмцжээ. Тэмцлийн гол зорилго нь Исландын нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэх явдал байлаа. Уг анхны эсэргүүцлээс хойшхи таван жилд төрийн тэргүүнээр нь эмэгтэй хүн сонгогдсон юм. Энэ улсад өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүдээсээ 1,6 дахин илүү дээд боловсрол эзэмшиж байгаа ч  засгийн газарт эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байсаар л байна. Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны хоёрт нь эрчүүд ажилладаг.

Исланд

2 Норвеги

Жендерийн тэгш бус байдлаас зайлсхийхийн тулд Норвегийн засгийн газар хэд хэдэн дэвшилтэт санаачилга гаргасан юм. Үүнд ажил олгогчид эрчүүдийн оронд тухайн ажилд сайн мэргэшсэн эмэгтэйчүүдийг ажилд авах ба эмэгтэйчүүдийн хийдэг хүүхэд асрах гэх мэт ажлуудад эрчүүдийг сонгож ажиллуулах ёстой гэж зааж өгчээ. Үнэндээ энэ улсад техниктэй холбоотой ажлын байранд эмэгтэйчүүд түлхүү ажилладаг ч  парламентын гишүүн, засгийн газрын гишүүдийн суудалд эрчүүд тухалсаар л байна.

Норвеги

3 Финлянд

Энэ улсад ч гэсэн дээд боловсрол эзэмшигчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг боловч сайдуудын гуравны хоёр нь мөн л эрчүүд байна. Уг нь Финлянд улс нь Европтоо эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрхийг 1906 онд хамгийн анх олгож, Жендерийн тэгш эрхийг хангасныхаа төлөө олон улсын шагнал хүртэж байсан бөгөөд дэлхий дахинд жендерийн тэгш эрхийг хангахад тодорхой нөлөө үзүүлж байгаа орон гэгддэг билээ.

Финлянд

4 Руанда

Энд дурдагдаж байгаа улс орнуудын дэргэд Руанда бол амьдралын төвшин, наслалт зэргээрээ гайхуулаад байх зүйлгүй. Гэхдээ хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд 88 хувийг эзэлдэг нь үзүүлэлтээр хамгийн өндөрт бичигдэж, АНУ-ын ч өмнө гишгэдэг улс билээ. Гэхдээ үүнийг маш сайн үзүүлэлт гэхэд учир дутагдалтай. Энэ улс 20 жилийн өмнө болсон хоморголон устгах гамшгийн үеэр 800 мянган хүнээ хүйс тэмтэрчээ. Үүний үр дүнд хүн амын 70 хувь нь эмэгтэйчүүд болж үлдсэн учир тэд бүх л ажлын байранд очихоос аргагүй болсон юм. Руандагийн парламентад эмэгтэйчүүд эрчүүдээс 1,5 дахин их байдаг ч улс орны удирдах албан тушаал, хууль боловсруулах суудалд суудаггүй юм.  Өнөөгийн ерөнхийлөгчид гурав дахь удаагаа сонгогдох боломжийг олгохын тулд ерөнхийлөгчийн сонгогдох хязгаарыг байхгүй болгох яриа ч явж байна.

Руанда

5 Швед

Шведэд  их сургууль төгсөгчдийн бараг гуравны хоёр хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Мөн нярай хүүхдээ асарч буй ээжүүдийн амралтанд уян хатан ханддаг. Энэ улсад нийгмийн бүх л салбарт жендерийн тэгш эрхийг хангуулах тусгай алба  ажилладаг. Техниктэй холбоотой ажлын байранд эмэгтэйчүүд түлхүү ажилладаг ч сүүлийн 50 жилд засгийн газарт нь эмэгтэйчүүд томилогдоогүй юм. Шведийн бизнесийн салбарт ч эмэгтэйчүүд хангалтгүй. 2016 оны байдлаар Шведийн хөрөнгийн зах зээлд өрсөлддөг томоохон аж ахуйн нэгжүүдийн менежерүүдийн 80 хувь нь эрчүүд байсан бол нэг ч эмэгтэй компанийн захирал байгаагүй.

Швед

6 Никарагуа

Энэ улсын сайдуудын тоонд эрэгтэй, эмэгтэй хүйс тэнцүү байдаг боловч хөдөлмөрийн хөлс нь ялгаатай байдаг. Никарагуагийн эмэгтэйчүүдийн дөнгөж 18 хувь нь их сургуульд элсдэг бол нийт эмэгтэйчүүдийн 17 хувь нь уншиж бичиж чадахгүй хэвээр байна. Никарагуа нь үр хөндөлтийг зөвшөөрдөггүй цөөхөн орны нэг билээ.

Никарагуа

7 Словени

Словенид эмэгтэйчүүд эрчүүдээсээ гуравны нэг хувиар илүү дээд боловсрол эзэмшдэг боловч сүүлийн 50 жилд ганцхан эмэгтэй л ерөнхий сайдын албанд томилогдсон. Харин нярай хүүхэд асрах чөлөөг аавуудад урт хугацаагаар өгдгөөрөө Исландын дараа бичигддэг юм.

Словени

8 Ирланд

2018 оны 6-р сарын 26-нд Ирландын Хууль зүйн яам жендерийн тэгш бус байдлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний улмаас компаниуд хэдэн эрэгтэй, эмэгтэй ажилтантайгаа болон тэдгээрийн цалин хөлсний ялгааны талаар байнга тайлагнаж байх ёстой болжээ. Энэ улсад дээд боловсрол эзэмшиж байгаа эрчүүд, эмэгтэйчүүдийн тоо тэнцүү байдаг. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс 1,7 дахин бага байсаар байна.

Ирланд

9 Шинэ Зеланд

Шинэ Зеландын Засгийн газар 2015 онд хөдөлмөрийн хөлсний шударга, тэгш эрхийг хангах зорилготойгоор үйлдвэрчний эвлэл болон ажилтнуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм. Үүний үр дүнд эрчүүд эмэгтэйчүүд цалин нэг их ялгаагүй болсон ч удирдах албан тушаалд эмэгтэйчүүд дутагдалтай хэвээр л байна.

Шинэ Зеланд

10 Филиппин

Энд мэргэжлийн болон техниктэй холбоотой ажлын байранд эмэгтэйчүүд эрчүүдээс 1,6 дахин их ажилладаг ч хууль тогтоох байгууллага, засгийн газарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү байдаг. Филиппинд эрчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа байхгүй болж, хууль тогтоох, удирдах, дээд албан тушаалуудын томилгоо болон бичиг үсэгт тайлагдсан байдал, боловсролын салбарт хүйсийн ялгаа бараг устсан юм. 

Филиппин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()