Элсэн цөлийг ой болгосон Энэтхэг залуу

1979 онд хөрсний доройтолд санаа нь зовнисон өсвөр насны нэгэн хөвгүүн нутагтаа мод суулгахаар шийджээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Жадав Пайенг (Jadav Payeng) мод суулгах ажлаа зогсолтгүй үргэлжлүүлсээр түүний ганцаараа суулгасан ногоон байгууламжийн хэмжээ Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгээс ч том болсон байна.

Элсэн цөлийг ой болгосон Энэтхэг залуу

Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Ассам мужийн Мажули голын аралд нэгэн сэтгүүлч очсоноор Жадав Пайенг-ийн цогцлоосон ой модын талаар дэлхий даяараа мэдэх болсон юм. Түүний амьдардаг Мажули нь дэлхийн хамгийн том гол дундах арал бөгөөд тус арлын  хөрсийг мэргэжилтнүүд 20 жилийн дотор бүрэн угаагдаж алга болох эрсдэлтэй болохыг анхааруулж байжээ.

Жадав-ыг бага байхад нутагт нь үер бууж гамшгийн хэмжээнд хүрсэн аж. Үүнээс нэг жилийн дараа тэрбээр төрсөн нутагтаа туслахын тулд голын эргийн үржил шимгүй газарт мод суулгахаар шийдсэн байна. Энэхүү сайн үйлсээ өнгөрсөн 40 жилийн турш өдөр болгон давтан хийсээр 550 га талбай бүхий ойн мод суулгажээ. 

Сонирхуулахад Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 341 га юм. Жадав өөрийн гараар суулгасан ой модныхоо талаар “Энэ газар дүүрэн модтой. Би бүгдийг нь өөрийн гараар суулгасан. Эхэндээ мод суулгахад маш их цаг зарцуулдаг байлаа. Одоо моднуудаасаа үрийг нь авчихдаг болсон учраас хамаагүй амар болсон” хэмээн ярьжээ.

Түүний  хамгийн анх суулгасан мод аль хэдийнээ өндөр том мод болсон ба тэрбээр анх суулгасан модоо хэдэн мянган модон дундаас төвөггүй олж чаддаг гэнэ. 

Жадав-ын бий болгосон ой мод томрохын хэрээр заан, Бенгал-ын бар, хирс зэрэг зэрлэг амьтад түүний ойн модонд ирж нутагших болов. Харамсалтай нь ховор бөгөөд этгээд сонин амьтад нэмэгдэж, олон нийт түүний ой модын талаар мэдэхийн хэрээр хулгайн анчид болон мод огтлох этгээдүүдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ.

Тэрбээр бүхий л амьдралаа ой моддоо зориулж, сүүлийн амьсгалаа авах хүртлээ мод суулгах ажлаа үргэлжлүүлэх гэнэ. Жадав энэ талаараа “Ашгийн төлөө ой модыг маань устгах бодолтой хүмүүсийн заналхийлэл их байна. Байгальд хүмүүсээс илүү хэрцгий амьтад үгүй. Хүмүүс юу ч үлдээлгүй бүгдийг нь ашигладаг. Тэднээс юуг ч хамгаалах аргагүй” хэмээн ярьсан байна.

Эрдэмтэд хүмүүсийг Жадав Пайенг-ийн жишээг дагахыг уриалж байна. Энэтхэгийн Технологийн их сургуулийн доктор Аруп Кумар Сарма “Ганц хүн өөрийн хүч чадлаар ийм их зүйл бүтээж чадаж байхад бусад нь ч бас яагаад хийж болохгүй гэж” хэмээн онцолжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()