1
Зиг заг эмэгтэй
Илбэ: Хамгийн алдартай илбүүдийн нэг төрөл болох Зиг заг эмэгтэй (zig zag woman) буюу “Эмэгтэйн биеийг хэсэгчлэн харуулдаг” илбийн нууцыг хамтдаа мэдэцгээе. Энэ илбэд илбэчин өөрт туслах эмэгтэйн хамт гарч ирээд, эмэгтэйг дөрвөлжин хайрцагт оруулан, биеийг нь гурван хэсэгт хуваан харуулдаг. Ингэхдээ эмэгтэйн бие зүгээр ч нэг гурван хэсэг болдоггүй ба биеийнх нь байрлал холилдож харагддаг билээ. Тэгвэл одоо нууцыг задалъя.
Илбийн нууц: Ийм илбэд 35 см-ийн өндөртэй хайрцаг, 20 см-ийн өндөртэй хөдөлгөөнт (пүрштэй) тавцанг ашигладаг. Ингэхдээ туслах эмэгтэй гурван хэсэг хайрцгийн хамгийн доод талын пүрш бүхий хөдөлгөөнт тавцанг ашиглан доош бууж, хайрцгийн суурин доторх хоосон хэсэгт сууна. Харин энэ үед илбэчин хайрцгуудын урд хэсгийг нээхэд ердөө л хайрцаг дотор байрлуулсан маникений биеийн хэсгүүд харагддаг.
2
Үл үзэгдэгч галт тэрэг
Илбэ: Хүмүүс гараа өргөн галт тэргийг тойрон зогсоно. Ингээд галт тэргийг даавуугаар хучихад, удалгүй газраас хөндийрч эхэлдэг. Хэсэг хугацааны дараа хөшигний дор байсан галт тэрэг алга болно.
Илбийн нууц: Илбийн нууц их энгийн. Хөшгөөр хучих үед галт тэргийг тайзны доорх хоосон хэсэг рүү оруулж, харин нарийхан хүрээг нь үлдээнэ. Ингэснээр даавуу газраас хөндийрөхөд галт тэрэгний дүрс хадгалагдан үлдэж, вагон байгаа мэт харагддаг байна.
3
Шилэн хоргон доторх загас
Илбэ: Илбэчин эхлээд устай шилэн хоргыг таглаад үзэгчдэд харуулна. Дараа нь даавуугаар бүтээж, шидийн үгс хэлж байгаад, бүтээлгийг авахад шилтэй усан дотор загас орсон байна.
Илбийн нууц: Шилний амсрын доод хэсэгт маш нарийхан бас амархан нугардаг нум байрлуулна. Энэ нь таглаагаар далдлагдан үзэгчдийн нүдэнд харагдахгүй. Ингээд бүтээлгийг авах үедээ илбэчин нумыг татаж аваад, загасыг доош ус руу унагаана.
4
Хүний биеийг нэвтлэх
Илбэ: Энэ илбэд, илбэчин туслахаа дундаа завсартай, завсрыг нь хөшгөөр хаасан, тусгай хайрцгийн голд зогсооно. Ингээд илбэчин өөрөө хөшигний голоор гарч ирэх нь яг л туслахынхаа биеийг нэвтэлж буй мэт харагдах нь хүмүүсийг гайхшруулдаг.
Илбийн нууц: Туслах нь хайрцгийн урд хэсэгт наалдан, цэх зогсох нь хайрцгийг урдаасаа нарийхан мэт харагдуулдаг. Гэвч үнэндээ хайрцаг дотроо хангалттай зайтай тул, илбэчинг орж нүхээр гарах үед, туслах ердөө жоохон зай тавиад өгөхөд л хангалттай байдаг.
5
Илбийн сандал
Илбэ: Илбэчин сандал дээр тухлан суухад, туслах нь түүний сандлыг сугалан авна. Гэсэн ч илбэчин уналгүй, агаар дээр сууна.
Илбийн нууц: Илбэчин үзэгчдийн нүдэнд харагдахааргүй байрлуулсан, сандлын үүрэг гүйцэтгэхүйц тогтоогчийн тусламжтайгаар энэхүү үзүүлбэрээ хийдэг. Тэрхүү тогтоогчоо гуталтайгаа холбосноор газар унахааргүй бат бөх болгодог байна.
6
Хүрмээс мултрах
Илбэ: Илбэчин хүрэм углан, ханцуйг нь нуруун дээрээ уяна. Тэр хүрмээс хэдхэн минутын дотор хялбархан мултрах бөгөөд энэ бүх үйл явц үзэгчдийн нүдэн дээр өрнөнө.
Илбийн нууц: Ханцуйг бэхлэх үед илбэчин гараа цээжиндээ авч, гүнзгий амьсгаа авна. Ингээд амьсгалаа гаргахдаа хүрэм доторх зай чөлөөг ашиглан гараа хөдөлгөснөөр даалгавраа амжилттай гүйцэтгэдэг байна. Гэвч зарим тохиолдолд илбэчид даалгавраа биелүүлэхийн тулд мөрөө мултлахаас аргагүйд хүрдэг аж.
7
Толгойн уналт
Илбэ: Илбэчин найтаах үед, түүний толгой нь тонгойж, хүрэм нь байрандаа үлдэнэ.
Илбийн нууц: Илбэчний хүрэмд 2 модон гогцоо бүхий гурвалжин өлгүүр байгаа. Энэ нь илбэчинг толгойгоо доошлуулах үед хүрмийг барьж, тогтоодог. Тодруулбал, илбэчин найтааж байгаа мэт дүр үзүүлж доош тонгойход, хүрмийн ард байрлуулсан 2 модон гогцоо хүрмийг барьж, тогтоосноор толгой, хүрэм хоёрын хоорондох зайг ихэсгэдэг байна.