1
Питер Пауль Рубенс “Изабеллой Бранттай хөрөг”
Рубенс залуу бүсгүйтэй хамт байгаа энэ хөргөө хуримынхаа дараахан зурсан гэдэг. Дурлалт хосууд ногоон бутны наана байгаагаар буужээ. Зураач хүн түүхэнд анх удаа өөрийнхөө хөргийг чөлөөтэй сууж байгаагаар дүрсэлсэн нь энэ юм. Энд Рубенс зөвхөн хөрөг төдийгүй хайр сэтгэлээ илэрхийлжээ. Түүний гэрлэлт нь XVII зуунд нийтлэг байсан шиг гэрээ хэлцлээр биш жинхэнэ хайр сэтгэлийн гэрлэлт байсан. Зураач энд өөрийнхөө гэр бүлдээ хандах хувийн хандлагаа тод харуулсан байдаг. Рубенсийн гэрлэлт нь жинхэнэ хайр, итгэлцэл дээр тулгуурласан тэгш эрхийн харилцаа байжээ.
2
Нико Пиросманийн “Жүжигчин Маргарита”
Жүжигчин Маргарита де Севр бол зураач Нико Пиросманийн жинхэнэ хайр байлаа. Харамсалттай нь тэр ядуу зураачийг тоож харсангүй, өөр торгон цэрэгт хайртай байж. Пиросмани Маргаритад нэг биш удаа хайр сэтгэлээ илэрхийлж, өдөр бүр цэцэг илгээдэг байсан гэдэг. Төрсөн өдрөөр нь Нико өөрийн лангууг зарж байж жүжигчний амьдарч байсан зочид буудал руу сарнай, цээнэ цэцэг ачсан хэдэн тэрэг явуулсан байна. Гэвч Маргарита тоосонгүй.
Удалгүй Маргарита Гүржээс явахдаа ч зураачтай салах ёс хийсэнгүй. Нико энэ хайрынхаа дурсгал болгож 1909 онд “Жүжигчин Маргарита” гэдэг энэ зургаа зуржээ. Хайрын энэ түүхэнд зориулж яруу найрагч Андрей Вознесенский, хөгжмийн зохиолч Раймонд Паулс “Сая сая сарнай” дуугаа зохиосон гэдэг.
3
Огюст Роден “Үнсэлт”
Родений энэ баримал эхлээд италийн яруу найрагч Дантегийн “Бурханлаг хошиг шог”-ийн баатар, итали хатагтайд зориулан “Франческа да Римини” нэртэй байжээ. Хатагтай өрийнхөө нөхрийн дүүд дурлаж, энэ нь удалгүй илрэн нөхөр Францески нь тэднийг хөнөөсөн гэдэг. Анхааралтай сайн харвал хосууд уруул уруулаараа үнсэлдээгүй нь ажиглагдана. Энэ нь тэднийг ямар ч буруугүй атлаа алуулсан гэдгийг илэрхийлж байна.
4
Рембрандт Харменс ван Рейн «Даная»
Эртний Грекийн эзэн хаан Акрисий өөрийнх нь хүү дүү охин Данаягаа хөнөөхөөр төлөвлөж байгааг урьдчилан эдсэн байна байна. Тиймээс эзэн хаан залуу Данаяг зооринд зарцтай нь хамт нуужээ. Харин Зевс бурхан бороо болон шөнийн харанхуйд нуугдан Даная руу хүрч очсон гэсэн домог алдарт Рембрандтын энэ зургийн сэдэв болжээ.
Зургийнхаа натураар анхны эхнэр Саския ван Эйленбюрхийг сонгож авсан ч Саския зураачийн бусад зураг дээрх шиг харагдахгүй байгаа нь удаан хугацаанд нууц байсаар ирсэн. Гэтэл удалгүй Саския нас барсан байна. Харин зураачийн шинэ гэргий Гертье Диркс зураачийн талийгаач гэргийн дүрийг байнга харах дургүй байснаас зураач Данаягийн нүүрийг өөрчилсөн гэдэг.
5
Жан-Леон Жером «Пигмалион, Галатея хоёр»
Францын зураач, барималч Пигмалион өөрийн бүтээсэн Галатейн барималд дурласан гэдэг эртний домгийг энэ зураг дээрээ барималч өөрийн бүтээлээ үнсч байгаагаар туурвисан байна. Сонирхолтой нь баримал өөрийн бүтээгчээс өндөр болохоор Пигмалион хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд тавиур дээр гарах хэрэгтэй болсон нь харагдаж байна. Зарим судлаач зураг дээр Жеромын үеийн Францын улс төрийн байгууллын тухай дүрсэлсэн гэж үздэг. Учир нь хуучин засгийг халсан Ардчилагчдын ялалт нь яг л Галатей шиг хоосон зүйл гэдгийг харуулсан аж.
6
Эгон Шиле “Гэр бүл”
Дэлхийн нэгдүгээр дайны үед австрийн зураач Эгон Шиле “Гэр бүл” гэдэг энэ зургаа зурсан. Зураг дээр тэр эхнэр Эдит Хармсыг жирэмснээр зурсан байна. Зургийг зурж дуусч байхад испанид тархсан томуу өвчнөөр жирэмсэн Эдит нас барж, гурав хоногийн дараа зураач өөрөө нас баржээ.
7
Густав Климт “Үнсэлт”
“Үнсэлт” хэмээх энэ зураг хоёр зууны дараа л уран зураг сонирхогчдын анхаалыг татаж эхэлсэн юм. Зургийн талаар олон тооны домог, таамаг байдаг ч зураач энд хэнийг дүрсэлснийг тааварлахаас хэтрээгүй юм. Нэг хувилбараар бол энэ зургийг нэг гүн захиалсан гэдэг. Тэр нэгэн бүсгүйг дүрсэлсэн жижиг хөрөг зураачид өгөөд түүнтэй хамт өөрийгөө зурж өгөхийг хүссэн байна. Климт хөрөг дээрх бүсгүйд өөрөө дурлаад гүнгийн оронд өөрийгөө тэр бүсгүйтэй байгаагаар зурсан юм. Харин зарим нь энэ зураг дээр Густав Климт, түүний бүсгүй Эмилия Флеге нар хамт байгаа гэж үздсэг аж.
8
Марк Шагал “Төрсөн өдөр”
Зураач энэхүү зураг дээр өөрийнх нь хувьд жилийн хамгийн сайхан өдөр болох төрсөн өдрийг дүрсэлжээ. Зураг дээр дурласан хосууд давчуу өрөөнд дээш хөөрөн үнсэлцэж байгаагаар гаржээ. Эрэгтэй нь бүр дээр хөөрөн бүсгүйн араас чихийг нь үнсч байгаа харагдана. Тэд эндээсээ цонхоор гаран бүр хязгааргүй ертөнцөд гарахыг хүсч байгаа бололтой. Чухам Беллой Розенфельдэд дурласан хайраа Марк Шагал ингэж төсөөлж байжээ. Белла ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хойноо ч зураачийн гол онгод болсоор байжээ. Шагал түүнийг нас барсан гэдэгтэй эвлэрдэггүй байсан гэдэг.
9
Рене Магритт “Дурлагсад”
Магриттын энэ зураг өнөө болтол шүүмжлэл дагуулсаар байдаг. Нэг хувилбар нь Рене хүн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх чадваргүй гэдгийг харуулахыг зорьсон гэдэг. Хамгийн түгээмэл хувилбар нь Ренегийн хүүхэд цагийн эмзэглэлтэй холбоотой. Зураачийн эх гүүрнээс үсэрч амиа хорлосон. Эмэгтэйг уснаас гаргахад нүүр нь даавуугаар бүрхэгдсэн байжээ.
Бас нэг нь Магритт баг зүүсэн Фантомасын түүхэнд их дуртай байсан, байнга киног нь үзэж даавуу, оймс толгойдоо углаж явдаг байсан гэж баталдаг. Гэхдээ Рене өөрөө зургийн талаарх энэ олон яриа таамагтай санал нийлдэггүй байж.
10
Фрида Калогийн “Ертөнц, газар, хатагтай Шолотль, бидний найрсаг тэврэлт”
Зураач Фрида Кало, Диего Ривер хоёр их таарамж муутай байжээ. Тэдний гэр бүлийн харьцаа ямар нэг хэр хэмжээнээс хэтэрсэн ер бусын хүсэл тачаал хайраар эхлээд, дараа нь үзэн ядалт, дахиад шунал тачаалд хүрсэн байна.
“Ертөнцийн найрсаг тэврэлт” зураг Фрида, Диего хоёрын харилцааны бүхий л нарийн зүйлийг харуулдаг. Ацкетийн бурхан, Сиуакоатлийн үржил шимт газар хоёр Фридаг тэвэрч, харин өөрөө өвөр дээрээ Диегог барьсан байна.
Урлаг судлаачид үүнийг энэ зургаар Фрида өөрийнхөө эмэгтэйлэг, эх хүний харьцаагаа илэрхийлэх гэсэн гэдэг. Эмэгтэй хүний бие гэдэг газар дэлхий дээрх амьдралын эх булаг. Диегогийн гуравдахь нүд нь харин түүнийг бурханлаг гэдгийг илэрхийлж байна.